"Манай айлын хөөрхөн Навчаа" улс төрийн циркийн тоглолт (Фельетон)

2011/02/07
Share |
Хүмүүс: Намбар Энхбаяр | 

АСА циркийн манежанд тоглолт хийлгүй удаж байтал улс төр-уран сайхны олон үзүүлбэртэй шоу боллоо. Тоглолтын нэр МАХН. Тэтгэврийн хөгшчүүл, хөдөөний оюутанд тоглолтыг үнэгүй үзүүллээ. Амралтаараа үзвэр, үйлчилгээнд хамрагдаж чадахгүй дотуур байрандаа уйдаж байгаад олзуурхан ирсэн оюутан МАХН нэрийг “Манай айлын хөөрхөн Навчаа” гэж тайлсанаа цохон тэмдэглэсэн юм. Тийн урвагч хэмээх төмөр бар жил улиран одохын өмнө тийн урвалтын цэнгүүнийг зохион байгуулсан нь улс төрийн шар зурхайд бууснаар болсон гэнэ. Тоглолт тусгай хөтөлбөрийн дагуу явагдсан байна.

Илбийн увидас. Жүжигчин Н.Энхбаяр
Өөрийгөө илчлэхүй, өөрийгөө шүүмжлэхүйн аялгуу эгшиглэнэ. Энэхүү нойморыг Мао Зэ Дуны үеэс хойш анх удаа Ази тивд үзүүлэх гэж байна. Өөрийн нэхсэн торноос сугарах, уснаас бие хуурай гарах, хамраасаа гал гарган үлээх илбийн гайхамшиг.

Ц.Шинэбаяр ахлагчтай банзан дээрээс үсрэгчид
УИХ-ын гишүүн Шинэбаяр биеийн аль хэсгээрээ хаана буухаа мэдэхгүйгээр годройтон үсэрнэ. Буух газраа сонгоогүй, үсрэхээсээ өмнө биш үсэрсэн хойноо хаана ч хамаагүй бууна.

Үглээтэй уран нугаралт жүжигчин Удвал
Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад үзэгчдэд ар нуруугаа харуулна. Эгц урагш тонгойн МАН руу хаясан үг, гомдлоо хоёр хөлнийхөө завсраар чулуудан гаргана.

Олсон дээгүүр явагч Жүжигчин Молор-Эрдэнэ
Байгуулагдаагүй намын бүртгэлгүй нарийн бичгийн дарга болох, аль намын гишүүн гэдгээ мэдэхгүйгээр хууль зөрчиж хурал хийх нь нүдээ боогоод олсон дээгүр явах үзүүлбэрийн онц сонирхолтой чиг шугам болно.

Нинж, Логийн Цог ахлагчтай “Үзэл бодлоо хольж солих” жонглер-бүжиг
Эрдэнэтуул үшүгийн 100 грамм уусан самжны үзүүлбэр үзүүлнэ. Энхээ тоосноосоо бусган, сүүдрээсээ үсэрнэ. Цог үлээлгэн үзэл бодлоо тараан шидэлж, шатаан нурам болгоно. Нинж тоосго шидэж толгойгоороо хагална.  Автобусны тасалбар шалгагч, өөртөө шанаа өгч нүдээ хөхрүүлэгч Бямбасүрэн тоглолтын завсарлагаар үзэгчдийг хөгжөөн баясгана. Тоглолтонд зориулан хөдөө орон нутгаас ирүүлсэн баярын цахилгаан утсыг хөгжөөн баясгагч уншина. “Завхан аймгаас иргэн Д, Хэнтийгээс иргэн Ч нар нэрээ нууцлан баяр хүргэжээ. МАХН бол өөрчлөгдөшгүй, үргэлж коммунист байх ёстой иргэн Улаан Дорж”  гэх зэргээр уншихад үзэгчид нулимсаа арчин хөхрөлдөнө.

Тоглолтын төгсгөлд санал хураалт буюу улс төрийн СТА-нууд нэгдэн “Манай айлын хөөрхөн Навчаа” клиптэй дуу дуулна. Гоцлол дуучин Энхбаяр. Хоёрдугаар хоолойгоор Шинэбаяр, Удвал, Молор-Эрдэнэ нар. Найрал дууны хоор. Саналын хуудас буюу бүртгэлээрээ найрал дуучид 913 уулаа гэх боловч 313-уулаа дахилтыг давтан дуулна.

Гоцлол дуучин, илбэчин Энхбаярыг “Манай айлын хөөрхөн Навчаа” чуулгын даргаар сонгоно.
Жич: Улс төрийн намуудын тухай хуулинд зааснаар “Монгол ардын хувьсгалт нам”-ыг Улсын Дээд шүүх бүртгэхгүй. Улс төрийн нам байгуулагдсанаас хойш 18 сарын дараа УИХ-ын сонгуульд оролцох хуультай. 2012 оны 6 дугаар сард буюу 14 сарын дараа УИХ-ын сонгууль болох учир “Манай айлын хөөрхөн Навчаа” улс төрийн дууны хамтлаг зөвхөн циркийн тоглолт, концерт үзүүлж оролцоно. Намын нэрийг албан ёсоор бүртгээгүй даргаа сонгосон гэх мэдээлэл байна. Иймд намынх нь нэрийг цохон заалгүй, зөвхөн дарга Энхбаяр гэж бичиж болно.

Улс төрийн уран сайхны тоглолтыг тоймлосон Ардын намын Анхдагч,
“Үзэмжит болон үзэмжит бус өгүүллэг”-ийг зохиогч Д.Бодоо

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun купить МДМА розовые ЖелезноР³Ð¾Ñ€ÑÐº Купить закладкР¸ спайс в НефтекаР¼ÑÐºÐµ СтроитеР»ÑŒÐ½Ð°Ñ ÐºÐ¾Ð¼Ð¿Ð°Ð½Ð¸Ñ  МАГНУМ Рифма к слову Леха Дневник амфетамР¸Ð½Ð¾Ð²Ð¾Ð³Ð¾ наркомаР½Ð° Метадон в Нижней Туре закладкР¸ в Сегеже купить Гарисон Форд КедровыР¹ Кыштым купить Белый бошки в СоветскР¾Ð¼ купить Марки СтрежевР¾Ð¹ купить марихуаР½Ñƒ Ð¡Ð¾ÑÐ½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐº Купить закладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Гае ЗакладкР¸ бошки в Канске ЗакладкР¸ шишки в Красном Сулине Экстази в НовочерРºÐ°ÑÑÐºÐµ Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в ÐšÐ¾Ð½ÑÑ‚Ð°Ð½Ñ ‚иновске ЗакладкР¸ LSD в Очёре Купить закладкР¸ героин в Юрьевце Делаем гашиш Купить закладкР¸ экстази в Петушке в москве закладкР¸ героин Шишки ак47 в Петушке Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP вГорбатоР² рампа тор купить Герыч Высоцк купить Спайс Кодинск Шишки ак47 в Мирном спб ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ купить Купить АмфетамР¸Ð½ в Ижевск купить Винт Мглин купить Второй ДальнерРµÑ‡ÐµÐ½ÑÐº стаф в Ельне Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP вСухой Лог Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в Дрезне купить Кайф Кинешма ЗакладкР¸ реагент в Горняке
IP:185.2.32.41  2018-06-13 12:00:29
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.