М.Энхсайханы элэгний хорт хавдар нотлогдоогүй гэнэ

2008/04/25
Share |
М.Энхсайханы элэгний хорт хавдар нотлогдоогүй гэнэ

Өнгөрсөн долоо хоногт ҮШН-ын дарга асан М.Энхсайханыг элэгний хорт хавдар туссан учраас яаралтай Солонгос улсыг зорьсон талаарх мэдээлэл “чих дэлсэж” байсан. Харин тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд яаралтай шинжилгээнд орж хорт хавдар туссан эсэхээ тодорхойлуулсан байна. Азаар түүний элгэнд үүссэн гурван см-ын хавдар хоргүй болох нь тогтоогджээ.. Харин тэрээр Солонгост эмчилгээгээ үргэлжлүүлэхээр үлдсэн тухай мэдээлэл чих дэлсэв. Элэгний хавдрыг авах эмчилгээ олон өдрөөр үргэлжлэхгүй тул хагалгаа хийлгэмэгцээ эх орондоо ирж сувилуулан сонгуулийн бэлтгэл ажилдаа орох гэнэ.

Эх сурвалж: Өглөө орой

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.