Египетээс оюутнуудаа авчрах асуудал тавигдаж байна

2011/02/08
Share |
Хүмүүс:
Египетээс оюутнуудаа авчрах асуудал тавигдаж байна

Арабын Бүгд Найрамдах Египет Улсад өрнөж байгаа нийтийг хамарсан жагсаал цуглааны улмаас улс орны дотоод байдал хурцдаж, олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсээд удаж байгаа билээ.

Египетийн ГХЯ-ны шугамаар Египетийн гадаад бодлого, түүхийн асуудлаар Монгол Улсын ГХЯ-ны 15 ажилтан Каир хотод болсон сургалтад хамрагдаж байжээ. Гэвч цагийн байдал гэнэт түгшүүр­тэй болсон тул тэднийг Луксор хотод шилжүүлэн арга хэмжээгээ үргэлжлүүлсэн аж.

Луксорт 2 хоноод Каир руу бу­цах ёстой байсан боловч үймээн самуун улам даамжирсан тул тэндээ саатаж байгаад энэ сарын 1-нд орон нутгийн цагаар 22 цагт Каирт эргэн ирсэн байна.

Гэтэл Египет даяар 15-08 цагийн хооронд хөл хорьсон тул Каирийн олон улсын нисэх буудалд саатан хоноод 1-нийхээ орой Бээжин рүү онгоцоор нисэх ёстой байсан боловч амжаагүй байна. Харин Кувейт улсын Засгийн газар өөрийнхөө иргэдээ нутаг руугаа татах үеэр Кувейтийн онгоцонд багтан сууж Кувейтэд хөл тавьсан гэнэ. Улмаар тэндээсээ Бээжинд энэ сарын 4-ний үдэш нисэн ирээд Бээжингээс оройн онгоцоор эх орондоо эргэн иржээ. Онгоцоор ГХЯ-ны дээрх 15 ажилтнаас гадна Каирт суралцаж байсан нэг оюутан хамт иржээ. Ер нь Египетэд Монголын 40 илүү оюутан суралцдаг бөгөөд тэдний дийлэнх олонх нь нутаг буцахаас татгалзаж, ЭСЯ-даа гарын үсгээ баталгаа болгон өгсөн аж. Гэвч цагийн байдал улам муудаж буй тул манай тал тэдгээр оюутнаа нутагтаа буцаах асуудал тавигдаад байгаа аж.

С.Энх-Амар

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun купить белый порошок Донской Tiszavasvari megvesz amphetamin купить SKYPE Королёв купить Гаш Клин Купить героин в Усть-Кат
IP:5.189.206.155  2018-06-01 05:05:13
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.