Н. Энхбаярын намд хөрөнгөтэй болох нүх сүв олон бий

2011/02/09
Share |
Хүмүүс: Намбар Энхбаяр | 
Н. Энхбаярын намд хөрөнгөтэй болох нүх сүв олон бий

МАХН-ын түр штабынхан санасандаа хүрч, Онц их хурлаа хуралдуулан намын даргатай болоод хэдхэн хонож байна. Тус намын даргаар сонгогдсон Н.Энхбаяр “МАХН гэсэн нэрээ сэргээж, Дээд шүүхэд бүртгүүлсний дараа шударга ёсны төлөө тэмцэх эрмэлзэлтэй УИХ-ын гишүүд бий гэдэгт би эргэлзэхгүй байгаа” хэмээн мэдэгдэв.

Түүний хэлж буйгаас үзэхэд МАХН-д орох УИХ-ын гишүүд цөөнгүй байгаа бололтой. Гэхдээ үүнээс өмнө МАН-ынхан одоо хэрэггүй гээд хаячихсан МАХН-ын нэрийг сэргээх шаардлага тэдэнд бий. Хэрэв тэд МАХН гэсэн нэрээ Улсын дээд шүүхээс авч чадвал МАН-тай өмч хөрөнгийн талаар хэлэлцээ яриа хийж таарна. Энэ талаар Н.Энхбаяр дуугарч эхлээд байна. Тэрээр Онц их хурлынхаа дараахан хийсэн хэвлэлийн бага хурал дээр “МАН-ын бариулж буй байр МАХН-ын гишүүдийн дэмжлэг хандиваар бий болсон. Тухайн үед ЗХУ-ын тусламжаар өгсөн зээлийн хөрөнгө дотор тэр шатсан байр орж байсан.

Тэр зээл хандивын цаана ямар сэжигтэй мөнгөн хандивууд, авлига явж байгааг ил тод гаргаж ирэхийг шаардах ёстой” гэв.

Тухайлбал, МАХН-ын шатсан байрны буурин дээр босч буй байшинг барихад зориулж “МАК”-аар овоглодог Н.Нямтайшир нэг тэрбум төгрөг өгсөн гэдгийг олонд дуулгажээ. Энэ мэтчилэн МАХН-д тусламж хандив өгсөн, эдүгээ улс төрд өндөр албан тушаал хашдаггүй олон мянган гишүүдээ намдаа татаж чадвал МАН-ын баригдаж буй байрыг эзэмшилдээ авч чадна. Мөн улсын төсвөөс уг барилгад хөрөнгө гаргахдаа МАХН-д гэж хаягласан байгаа.

Үүнийг ч баримт болгон өмнөө барих нь гарцаагүй. Энэ мэтээр Н.Энхбаярын намд хөрөнгөтэй болох нүх сүв олон бий. МАХН хөрөнгөтэй болсон цагт Н.Энхбаярыг дагагсад цөөнгүй гарч ирнэ. Гэхдээ тэрээр ирээдүйд дагагчдаас илүүтэй эдүгээ намынхаа гишүүдийг өөртөө татахыг илүүд үзэж байгаа нь гарцаагүй.

Ийм ч учраас “Надаас асууж зөвлөлгүйгээр МАН-ын бага хуралд оруулчихсан.

МАХН-даа байна гэж хэлсээр байтал шүү дээ. Надтай ингэж харьцаж байгаа юм чинь жирийн гишүүдтэйгээ бол бүр туйлын бүдүүлэг харьцаж бат илэрхийллийг хүчээр тулган өгч байна” хэмээв.

Энэ үг нь олон мянган гишүүнтэй нам төдийгүй улс орныг удирдаж явсан хүнтэй МАН-ынхан хэрхэн харьцаж буйг ил болгосон төдийгүй олон хүнд гайхшрал эгдүүцэл төрүүлнэ гэдгийг Н.Энхбаяр тооцсон л байж таарна. Түүнчлэн тэрээр “2008 оны УИХ-ын сонгуулиар МАН гэж нам өрсөлдөөгүй. Ард иргэд МАХН-д итгэлээ өгч парламентад 45 суудал авч байсан. Үүнээс гадна Үндсэн хуулийн үзэл баримтлалаас татгалзаж, олонхи нь Засгийн газраа байгуулалгүй, нөгөө улс төрийн хүчиндээ санал тавьж, хамтарсан Засгийн газар байгуулсан. Дараа нь МАХН гэсэн намын үгүй хийж, МАН гэсэн намыг бий болгосон.

МАН УИХ-д 45 суудалтай гэдэг нь эргэлзээтэй зүйл” хэмээгээд 2012 оны УИХ-ын сонгуульд оролцоно гэдгээ мэдэгдэв.

Намынхаа хуучин нэрийг солихгүй гэдгээ илэрхийлсэн Ц.Шинэбаяр нь сул гишүүний статустай бус МАН-ын гишүүд ойрын ирээдүйд сул гишүүн гэдэг нэр зүүж болзошгүй байгааг ийнхүү УИХ дахь МАН-ын гишүүдэд анхаарууллаа.

Тэгэхээр УИХ дахь МАХН-ын гишүүдийн тоо найм болгох магадлал илүүтэй байгаа бололтой. Ямартаа ч МАХН УИХ-д нэг гишүүнтэй. Түүний ард Ц.Шинэбаярыг өмөөрөх нэрийн дор зогсч буй Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва нар бий. Мөн Э.Мөнх-Очир гишүүн сул гишүүнээ өмөөрөхөө мэдэгдээд байгаа.

Гэтэл хэдхэн хоногийн өмнөөс Ч.Улаан гишүүн дуугарч эхэллээ.

Тэрээр Н.Энхбаярын гэгддэг телевизээр “Хамтарсан Засгийн газар байгуулдаг нь буруу. Манай намын удирдлагууд хэтэрхий нэг талыг барьж байна” гэх зэргээр шүүмжлэв.

Гэтэл Ч.Улаан гишүүн 2008 оны есдүгээр сарын эхээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Нэгэнт намын Бага хурлаар яриад санал нэгдсэн. Ер нь аль ч талаас нь бодсон, ажлын эрх ашгаа л бодвол эвсэж хамтарч ажиллахаас өөр арга алга байна. Тус тусдаа явахаар төдийлөн сайн нөлөө үзүүлэхгүй байна гэдэг нь сая харагдсан. Олон чухал асуудлаар шийдвэр гаргаж чадахгүй хугацаа алдаж байна, гацаж саатаж байна. Цаашдаа энэ боломж, цаг хугацааг зөв ашиглахын тулд аль болохоор эвсэж хамтарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа” хэмээжээ.

Ер нь түүнийг Н.Энхбаяр төлөх өртэй хүн учраас дуугарч байгаа хэрэг гэхэд буруудахгүй болов уу. Н.Энхбаярыг засаг толгойлж байх үеэд хэдэнтээ Сангийн яамыг толгойлж, “гаалийн” гэх хэргээс мулталсан ачтандаа хариу өгч буй нь энэ бололтой. Үүнээс гадна Н.Энхбаярын намд Ц.Батбаяр гишүүнийг урвах нэгэн гэх хардлага явж байна. Нийслэлийн даргын ажлаас хууль бусаар халсан хэмээн намаа шүүхэд өгч байсан, өөрийн намын сайд Д.Зоригтыг огцруулах үндэслэлийг гаргаж тавьсан зэрэг нь хардлагын үүдийг нээсэн гэнэ.

Энэ мэтчилэн элдэв янзын учир шалтгаанаар МАХН-д орогсод цөөнгүй байх бололтой.

Д.Навчаа “Нийслэл таймс”

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser МетадонР¾Ð²Ð°Ñ Ð·Ð°Ð¼ÐµÑÑ‚Ð¸Ñ ‚ельная терапия ЗакладкР¸ россыпь в Теберде Dd 24 Фен порох закладкР°Ð¼Ð¸ Рецепт jwh в Ð´Ð¾Ð¼Ð°ÑˆÐ½Ð¸Ñ … ÑƒÑÐ»Ð¾Ð²Ð¸ÑÑ … | Видео рецепты от ЭкспертР° РасписаР½Ð¸Ðµ автобусР¾Ð² по станции ÐºÑ€Ð°ÑÐ½Ð¾Ð°Ñ €Ð¼ÐµÐ¹ÑÐº Как приготоР²Ð¸Ñ‚ÑŒ насвай НаркотиРº метакваР»Ð¾Ð½ НарколоР³Ð¸Ñ‡ÐµÑÐºÐ°Ñ 17 врачи Купить закладкР¸ шишки ак47 в Орле Купить Афганка Тосно НачальнР¸Ðº госнаркР¾ÐºÐ¾Ð½Ñ‚Ñ€Ð¾Ð» я Zazor org ЭксклюзР¸Ð²Ð½Ñ‹Ðµ диски на авто, каталог дорогих кованых дисков от Bullet РасписаР½Ð¸Ðµ автобусР¾Ð² по станции ÐºÑ€Ð°ÑÐ½Ð¾Ð°Ñ €Ð¼ÐµÐ¹ÑÐº Купить гашиш в одинцовР¾ Купить трамадоР» в ленинскРµ-кузнецÐ
IP:185.223.165.139  2018-03-13 04:53:22
vladpisun купить морфий Вышний Волочёк Купить трамадоР» в НоворжеР² купить Гиблый Бавлы купить АмфетамР¸Ð½ Мышкин Купить закладкР¸ методон в Печоре купить Перец Дюртюли Купить Марки в НижнекаР¼ÑÐº купить Спиды Малмыж купить Гречка Озёры Спайс россыпь в ПохвистР½ÐµÐ²Ðµ Купить НаркотиРºÐ¸ в БерезниРºÐ¸ Гашиш в ВолжскоР¼ купить ЛСД Копейск Купить марихуаР½Ð° НоводвиР½ÑÐº Экстази в Боброве кетамин фото Купить крисы Ð§ÐµÐ»ÑÐ±Ð¸Ð½Ñ Ðº Каталог электроР´Ð²Ð¸Ð³Ð°Ñ‚ÐµÐ» ей Как лучше всего курить гашиш Купить закладкР¸ стаф в КрасавиР½Ðµ купить Шишки ÐÑ€Ñ‚Ñ‘Ð¼Ð¾Ð²Ñ ÐºÐ¸Ð¹ Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в Ð‘Ð¸Ñ€ÑŽÑÐ¸Ð½Ñ ÐºÐµ Лирика в КольчугР¸Ð½Ðµ Купить закладкР¸ в Пыть-яхе Купить Гера НовоаннР¸Ð½ÑÐºÐ¸Ð¹ купить JWH Туринск spice platinum tv купить КристалР»Ñ‹ Ð•Ð³Ð¾Ñ€ÑŒÐµÐ²Ñ Ðº Соль в ÐžÐ»ÐµÐ½ÐµÐ³Ð¾Ñ €ÑÐº-2 купить Гарисон Форд ПротвинР¾ купить Ганджа Усинск соль мука наркотиРº Купить Шишки ак47 в МуравлеР½ÐºÐ¾ ЗакладкР¸ LSD в Чулыме Купить Шишки в СясьстрР¾Ð¹ гашиш шишки бошки план купить Гаш СтрунинР¾
IP:5.188.216.154  2018-05-31 14:14:36
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.