Ерөнхий сайд огцрох уу

2011/02/09
Share |
Хүмүүс:
Ерөнхий сайд огцрох уу

Энэ асуулт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хуулийг хэлэлцэх үеэр гарсан юм. Үндэсний хороог хэн удирдах талаар санал солилцоход зарим нь Ерөнхий сайдаар удирдуулж, тал бүрээс нь шахах хэрэгтэйг хэлэв. Хэрэв Ерөнхийлөгч удирдвал аж ахуйн ажилд хэтэрхий хошуу дүрсэн хэрэг болно гэх.

Өөр нэг анхаарал татаж байсан зүйл нь Үндэсний хороог удирдсан хүн үр дүн гарахгүй бол огцрох уу гэсэн асуулт байв. Хуульд төрийн албан хаагчид хариуцлага тооцох талаар байхаас улс төрийн албан хаагчид хариуцлага тооцох заалт байхгүй ганэ. Д.Энхбат гишүүний хэлснээр хуульд Засгийн газар кабинатаараа огцрох заалт оруулбал сая нэг ажил урагшлах гэнэ. Огцрох талаар гишүүн бүр асуудал хөндөж байсан ч хариулт нь тодорхойгүй үлдлээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн чухал асууддын нэг нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан Нийслэлийн агаарын бохирддыг бууруулах хууль байв. Хуулийн төслийг хэлэлцэж эхэлмэгц Н.Ганбямба гишүүн “Иймэрхүү популист хуулиас УИХ татгалзах ёстой” хэмээн буцаах санал гаргасан. Тэрбээр популизм дээрх сэдэвт цэцэглэж байгааг хэлээд Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний хороо байгуулна, хууль батапснаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаныхныг ажилгүй болгоно гэдгийг хэлж эсэргүүцдээ илэрхийлсээр байв. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Баттулга ийм асуудалд улс төржих хэрэггүй байх.

Улс төржвөл Улаанбаатар хот хэзээ ч утаанаасаа салахгүйг сануулж, тайлбарлах гэтэл хариулт сонсохыг хүссэнгүй. Энэ үеэр Ц.Шинэбаяр гишүүн түүнтэй ижил бодолтой байгаагаа илэрхийлж, судалгаа багатай, сүржигнэсэн хуулийн төсөл болсон гэв.

Тэрбээр Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцээгүй атлаа шинээр хуулийн төсөл санаачилсан нь хэсэг бүлэг хүмүүсийг хариуцлагаас мултлах гэсэн санаа гэж үзэж байгаа аж. Агаарын бохирдлыг бууруулах тухай ярьж байж, цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэх юм. Нэмэгдүүлснээр шатаах нүүрсний хэмжээ их болно. Эдгээрийг ингээд харахад ямар ч авцаддаа байхгүйг хэлсэн. Шөнийн цахилгааны үнийг чөлөөлснөөр станцын ачаалал нэмэгдэнэ гэж тайлбарлав. Түүнийхээр бол Багануур, Шивээ-Овоод цахилгаан станц байгуулах нь илүү үр дүнтэй гэнэ. Гэсэн ч дээрх хоёр гишүүний санат дэмжлэг авч чадаагүй юм.

Р.Буд гишүүн дээрх хуулийг гаргах цаг нь болсныг хэлж, хуулийн төслийн 7.1.1 дүгээр заалтыг хасах саналтайгаа танилцуулсан. Хязгаарлалтын бүсэд оршин суудаг өрх түүхий нүүрсийг тээвэрлэж, түлэхийг хориглохоор тусгасан дээрх заалт хэрэгжихгүй гэж үзэж байгаа аж. Харин ч түүхий нүүрсний үнийг өсгөх бизнесийг улам нэмэгдүүлэх гэнэ.

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл сүүлийн үед Ерөнхийлөгчийн санаачилж оруулж ирж байгаа хуулийн төслийг нягталж уншаагүй атлаа гишүүд жадладаг болсныг сануулж, өмнө нь ийм тохиолдол үзээгүйгээ хэлсэн. Хууль гаргахгүйгээр үнийг зохицуулах аргагүйг гэнэ. Ардчилсан Ерөнхийлөгчтэй байж болохгүй мэт хорслоо илэрхийлэх хэрэггүйг хэлээд авсан. Тэрбээр утааны шалтгааныг ядууралтай холбон тайлбарласан юм. Гэр хорооллыг дэд бүтцэд холбож, дулаанаар хангасан ч төлбөрөө өгч чадах хүн ховор аж. Дээврээ цоолж яндангаа гаргаад л нүүрсээ түлж эхлэх гэнэ. Тиймээс ядууралтай тулалдаагүй цагт үүнийг шийдэх боломжгүй гэв. Харин газрыг нь барьцаалж жижиг дунд үйлдвэрийн зээл олгох нь асуудлыг нааштай болгох аж. Дээрх зээл амжилт өгвөл гэр хорооллынхон үл хөдлөх хөрөнгө үйлдвэрлэгчид болох юм байна. Улаанбаатар хотод төвлөрлийг сааруулах биш, төвлөрүүлэх боддого хэрэгжүүлээд байгааг УИХ-ын гишүүн Г.Батхүү онцолсон. Нийслэлд өндөр настан, оюутнууд нийтийн тээврээр үнэгүй зорчдог. Дээр нь цахилгааны үнийг чөлөөлбөл төв рүү чиглэсэн нүүдэл тасрахгүй гэнэ.

Хуралдаанаар хэлэлцэх байсан асууддын хоёрыг нь хойшлуулах болсон. Ц.Сэдванчиг нарын өргөн барьсан зарим газрыг байгалийн цогцолборт газраас хасах тухай хуулийн төслийг хууль санаачлагч нь хойшлуулж өгөхийг хүссэн. Засгийн газраас оруулж ирж байгаа хуулийн төсөлтэй агуулга нэг учир татаж авч байгаа аж. Хатгал, Дадал зэрэг сумын газар нутгийг тусгай хамгаалалттай газраас чөлөөлөх тул дээрх асууддыг хамтад нь хэлэлцэх гэнэ. Харин урт нэртэй хуулийг горимын саналаар хэлэлцэх ёсгүй гэж шийдлээ. Өмнөх хуулийн хэрэгжилтийг сонсоч, Засгийн газрын ажлыг дүгнээгүй байж, дараагийн хуульд өөрчлөлт оруулахыг ярих нь зарчмын хувьд буруу гэж үзжээ.

Урт нэртэй хууль батлагдсаны дараа хориглосон хилийн зааг дотор 192 тусгай зөвшөөрлийг компаниудад олгосны учрыг гишүүд Засгийн газраас лавлахад Л.Гансүх сайд зөвхөн байгаль орчны хүрээнд л хариулт өгч Засгийн газрын хэмжээнд хариулж чадахгүйгээ хэлсэн. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Засгийн газар хууль гарснаас хойш хумсаа ч хөдөлгөөгүй, хориглосон газарт тусгай зөвшөөрөл олгосон гэж дахйн дурьдахад сайд “Хумсаа ч хөдөлгөөгүй “Тэж ярьж болохгүй, хэлэх үгээ сайн бодож бай” хэмээн анхааруулсан.

Мөн тэрбээр “254 лицензийн тапбайд байгаль орчны үнэлгээ хийхээр төлөвлөгөө гаргасан. Байгаль орчны үнэлгээ гаргадаг 80 компани байдаг юм билээ. Удахгүй үнэлгээ гаргах гэж байна. Үнэлгээг хийлгэхэд 800 гаруй сая төгрөг хэрэгтэй. Одоогоор Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон” гэв. Өмнө нь хилийн заагийг тогтооход 500 сая төгрөг зарцуулсныг ч сануулсан юм.

Б. Мягмансанж "Нийгмийн толь"

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Псков купить Cocaine HQ Алексин купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Альфа Москва ЮВАО купить Гашиш [LV] Москва ОстанкиР½ÑÐºÐ¸Ð¹ купить АмфетамР¸Ð½ (фен) Купить Кокаин в Армавир Москва Куркино купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Шишки HQ АК47 Дербент купить Ecstasy: Red Bull 200 mg Москва ДорогомР¸Ð»Ð¾Ð²Ð¾ купить LSD Москва Выхино-Ж
IP:79.110.28.115  2018-07-16 04:55:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.