Дуучин Номин нөхрөө хардан экс амрагийг нь заналхийлж байжээ

2011/02/10
Share |
Хүмүүс: Номин | 
Дуучин Номин нөхрөө хардан экс амрагийг нь заналхийлж байжээ

“Би өөрийн гэсэн бизнестэй. Намайг өдий зэрэгт хүрэхэд хэн нэгний оролцоо туслалцаа байгаагүй” гэж өөрийгөө рекламдах дуртай дуучин Номингийн хувийн амьдрал асуудалтай байна. Хувийн амьдралыг нь түншсэн сэтгүүлчдийн асуултанд “Манай найз залуу бизнес хийдэг” гэсэн даруухан хариултаар амыг нь хааж дөнгөдөг дуучин бүсгүй Д.Арвин гишүүний төрсөн дүү “Их Өргөө” компанийн захирал Д.Бадрах гэдэг үг дуу цөөнтэй бор залуутай ханилах болсон талаар шуугиж эхлэв. Д.Арвин гишүүнийг УИХ-д суусны дараа эгчийнхээ компанийг толгойлох болсон энэ залуу дуучин бүсгүйтэй нэр холбогдсоны буянаар богино хугацаанд хүмүүст танигдаж урдах хойдох амьдрал нь ч сөхөгдөж эхлэв.

Хар тамхины хэргээр ял сонссон “Дижитал” хамтлагийн гишүүн Хакутай багагүй хугацаагаар үерхэж бүр хамтран амьдарч байсныг нь мэдэх хүн олон болохоор дуучин Номингийн шинэхэн харилцааг ялангуяа урлагийнхан тогоон дотроо тун гайхаж хүлээн авч байгаа аж. Урлагийнхныг хоморголсон хар тамхины хэрэгт найз залуугийнхаа талаар дуучин Номин мэдүүлэг өгсөн гэж шивэр авир хийх хүн ч бий. Номин гэх сайхан нэртэй энэ бүсгүйг дуучин гэж хэлүүлж явахад хэн нэг хүн туслаагүй гэвэл түүн шиг худлаа юмгүй. “SPIKE” буюу монголоор орчуулбал “Хадаас” гэдэг өвөрмөц нэртэй энэ хамтлагийг хамтлагийн хэмжээнд, таван охиныг дуучны хэмжээнд хүргэсэн хүн бол экс сайд У.Уламбаяр. Охидын PR-ыг хийхэд мөнгө харамгүй зарсан экс сайдын урмыг охид ч хугалалгүй боломжийн дундаж хамтлаг болж чадсан. Гэхдээ тухайн үедээ шүү дээ. Хэрэв өнөөдөр “Спайк” шиг хамтлаг гарч ирээд дуулах юм бол бухимдсан хүмүүс гарт таарсанаараа шидэж мэдэх юм. Тийм байтал экс “Спайк” –ын гишүүд Умбаа сайдыг өнөөдөр үл дурсдаг нь эвэр нь ургасных гэж шүүмжилдэг хүмүүс ч бий. Гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн продюсераа дурсдаг ч үгүй Номин бүсгүй саваагүйтэж явж хар тамхины хэрэгт орооцолдчихсон найз залуугаа ийм хурдан мартсанд гайхах юм алга. Харамсалтай нь дуучин бүсгүйн будаг нь ханхалсан хувийн амьдрал тийм ч таатай бус байгаа аж. Учир нь Д.Арвин гишүүний дүү Бадрахын эхнэр Алтанцэцэг гэдэг бүсгүй Америкт сурч байгаа бөгөөд эхнэртэй хүнтэй ханилахын зовлонг дуучин бүсгүй ч чамгүй хүртэж байгаа бололтой. Өнгөрсөн оны 6 сарын 30-ны өдөр болж өндөрлөсөн “Пентатоник” наадмын үеэр танилцсан хос тун удалгүй нэг гэртээ багтан хамт амьдрах болоод байгаа аж. Гучин насны босго шүргэж яваа дуучин бүсгүй барилгын салбарт өөрийн бизнестэй, эхнэр нь Америкт байдаг гэхээс өөр татлаагүй шинэхэн найз залуудаа хайр халамжийг харамгүй зориулж байгаа бөгөөд найз нөхөдтэйгөө ойр зуурхан ан ав хөөгөөд ирэхэд нь хүртэл 22-ын товчоон дээр тосон авч хүдэр хадар эрчүүдийн нүдийг орой дээр нь гаргах шахжээ.

Дуучин Номинг өөрсдийг нь хотын захад хүлээж байгааг сонссон Бадрах захирлын найзууд нь Бадрахын анд дагуулан явсан бүсгүйг дуучин Номингоос нуух гэж нэлээд хөглөсөн сурагтай. Учир нь Д.Бадрах эхнэрээ Америк явсны дараа “Драгон”- д менежер хийдэг Энхтуяа гэдэг бүсгүйтэй дотносох болсон бөгөөд ажлын шугамаар урлагийнхантай ойр дотно харилцаатай байдаг Энхтуяа бүсгүй дуучин Номин хоёр ч гэмгүй сайхан харилцаатай байдаг нь Д.Бадрахыг нэг биш удаа эвгүй байдалд оруулах болжээ. “Драгон”-ы кабарэ шоунд нэг биш удаа оролцож байсан дуучин Номин Энхтуяа бүсгүйтэй найрсаг харилцаатай байсан ч өрсөлдөгч болсныхоо дараахнаас менежер бүсгүйг элдвээр доромжлон дарамтлах болсон аж. “Царай муутай цалин багатай хүүхэн минь чамайг ална шүү. Хэн ч биш болгоно” гэгчлэн хэлэх хэлэхгүй үгээр доромжлох болсон гэнэ. Аргаа барсан бүсгүй найз нөхдийнхөө зөвлөгөөг дагаж утасны дугаараа сольсон ч Номин бүсгүйн дарамтнаас салахгүй байгаа сурагтай. Өөрийн зохиож бий болгосон амьдралдаа хүн хайртай байх нь аргагүй боловч өөрөөс нь өмнө учир зүйгээ ололцож хайр сэтгэлийн холбоотой явсан залуу хосын дундуур орсон дуучин бүсгүйн энэ удаагийн сонголт хэр бүтэлтэй байхыг ёстой л бурхан л мэдэх байх даа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.