Аймгийн начин Н.Батсуурь: Өсөхөө аваргыг анх удаа давж үзлээ

2011/02/13
Share |
Хүмүүс:
Аймгийн начин Н.Батсуурь: Өсөхөө аваргыг анх удаа давж үзлээ

Улсын харцага Г.Намсрайжавын хүү Н.Батсуурь ердөө аймгийн начин цолтой залуу. Гэхдээ тэр улсын цол авах хүчтэнүүдийн жагсаалтад нэлээд дээгүүр давхиж буй. Өнгөрсөн сар шинийн барилдаанд  ч үүнийгээ нотлон харуулж, Н.Ганбаатар, Г.Өсөхбаяр нарын томчуудыг орхиж, А.Сүхбат аваргаас “Ирээдүйн аварга” өргөмжлөлийг хүртсэн билээ. Мөн тэрбээр манай сониноос гаргадаг бөхийн чансаанд цөөнгүй том цолтныг ардаа орхин 28-р байрт бичигдсэн нь яах аргагүй том амжилт. Гурван үеийн удамт бөх Н.Батсуурийг бид “Улсын цолд ойрхон бөх” буландаа урин уулзаж ярилцлаа.

-    Цагаан сараар сайхан барилдаж, бөх сонирхогчдоос өндөр үнэлгээ авлаа. Энэ жил өөрийгөө ингэж дээгүүр барилдана гэж таамаглаж байв уу?
Ер нь бэлтгэл сайн хийсэн болохоор өөртөө итгэлтэй байсан.

-    Сар шинээр хийсэн барилдаануудаа эргээд дурсвал ямар вэ?
Би аймгийн начин цолтой болохоор оноолтоор голдуу том цолтнуудтай таардаг. Энэ жилийн хувьд нэгийн даваанд улсын начин Р.Ганхуягтай таарч элэг бүснээс барьж байгаад хөлд нь дохиод буцаж зайлаад давсан. Хоёрын даваанд гарьд Н.Ганбаатарыг бас тэр мэхээрээ орхисон. Харин гурвын даваанд Ж.Бат-Эрдэнэ начинд амлуулаад барьц сонгож давсан. Нэлээд удаан барилдсан болохоор бие тавираад сайхан болсон. Дөрвийн давааны оноолтоор Өсөхөө аваргатай таарч, тахимдахад нь зайлаад хаясан даа.

-    Өндөр аваргатай өмнө нь хэрхэн барилдаж байв?
Ноднингийн цагаан сараар анх дөрвийн даваанд таарч барилдаад өвдөг шороодсон. Ер нь аваргатай гурав барилдаж, гурав унаад байсан. Сая л давж үзлээ.

-    Тавын даваанд Ч.Санжаадамбатай барилдахдаа арай яарчихав уу гэж санагдсан?
Харин тийм ээ. Ийм том барилдааны дээгүүр даваанд гараад ирэхээр догдлоод өөрийнхөө санасанд хүртэл барилдаж чадсангүй. Өөрөө илүү хөдөлгөөн хийгээд, тэрэндээ уначихсан. Гэхдээ Санжаадамбын бэлтгэл сайн байна лээ.

-    А.Сүхбат аваргаас “Ирээдүйн аварга” гэсэн хүндтэй шагналыг авсан. Тэр үед юу бодогдож байв?
Тэр том аваргаас ийм хүндтэй шагнал авсандаа их баярласан. Одоо энэ итгэлийг дааж, бэлтгэлээ сайн хийх бодолтой байгаа.

-    Аав, өвөө чинь улсын цолтой бөх болохоор бөх болох нь эхнээсээ тодорхой байсан байх. Анх бөхийн замд хэрхэн орж байснаа дурсахгүй юу?
Манай өвөө Ж.Гэлэг улсын начин цолтой. Бас аавын ах Г.Даваасамбуу улсын начин хүн. Эрдмийн зэрэг хамгаалсан цөөн бөхийн нэг. Аав маань улсын харцага цолтой. Багаасаа бөхийн гэр бүлд өссөн болохоор бөх болно гэдгээ эртнээс мэддэг байсан. Багадаа аавыгаа дагаж энд тэндхийн наадам, барилдаануудад алгасалгүй очно. Тэндээ үеийн хүүхдүүдтэй байнга барилддаг байсан. Харин наймдугаар ангид байхдаа........................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.