Ж.Мөнхсайхан: Харри потер шиг кинонд жүжигчний ур чадвар огтхон ч шаардахгүй

2011/02/13
Share |
Хүмүүс:
Ж.Мөнхсайхан: Харри потер шиг кинонд жүжигчний ур чадвар огтхон ч шаардахгүй

"Маск" продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Ж.Мөнхсайхантай цөөн хором хөөрөлдлөө
 
- Дэлгэцийн анхны бүтээлийнхээ нээлтийг хийх гэж байгаа гэсэн?
- Манай продакшны дэлгэцийн анхны бүтээл болох “Хайр харуусал” уран сайхны кино маргааш Тэнгис, Өргөөд нээлтээ хийх юм. Тус киноны зохиолыг Л.Энхбаяр бичиж, манай хамтлагийн жүжигчид гол дүрд нь тоглосон. Бид энэ киног хийх гэж сэтгэл оюунаа жил хагасыг зарцуулсан байна. Одоогоос сар  гаруйн өмнө бид кино үзлэгийн өдрийг зохион байгуулж, үе үеийн алдартай жүжигчин, мэргэжилтнүүдэд киногоо сонирхуулахад маш сайхан хүлээж авсан.
 
- Төгс зүйл гэж хаана ч байдаггүй. Тийм байтал алдартнуудаас ямар нэгэн шүүмж сонсоогүй гэж үү?
- Мэдээж уран бүтээл л юм хойно алдаа, оноо мөн давуу тал байлгүй яах вэ. Тэгээд ч багагүй хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан болохоор үзэгчдэд чанартай зүйл хүргэх гэж үүнийг зохион байгуулж, үнэлэлт дүгнэлт авсан юм. Энэ үеэр шүүмжлэл цөөнгүй гарч байсан. Тухайлбал энэ хэсэг чинь жаахан урт байна, тэр хэсгээ бага зэрэг онцолж өг гэх мэтийг хэлж байсан. Харин тэр бүхнийг нь бүтээлдээ тусгаад нэг ёсондоо усыг нь шахаж өгсөн юм.
 
- Манайхан хошин урлагийнхныг кино бүтээхэд тийм ч сайхан хүлээж авдаггүй?
- Уран бүтээлч л болсон хойно урлагийн бүх л төрөлд хүч сорьж, хэм хэмжээгээ мэдрэхээс гадна ойлгоё гэж боддог байлгүй дээ. Бид ч гэсэн өөр төрөлд хүч сорих гэж, мэргэжлийн түвшинд, олон улсад гаргах зам мөрт нь дөхүүлэх зорилготой энэ киног хийсэн. Харин сайн, мууг бид биш үзэгчид л дүгнэнэ шүү дээ.
 
- Одоо киног муулдаг, шүүмжилдэг хүн олон болсон. Гэтэл залуу үеийнхэн нь хөгжиж байна гэж ярьдаг. Тэгвэл таныхаар?
- Хөгжиж байгаа гэдгийг би баттай хэлж чадна. Манай жижигчид гадны аль ч оронд очсон дүр бүтээж, кинонд тоглох тийм чадвартай. Би энэ үеэр кино бүтээхэд сайн зохиол хэрэгтэй байдаг юм байна гэдгийг л маш сайн ойлголоо. Манай киноны зохиол ямар нэгэн үйл явдал, ном зохиолоос санаа аваагүй. Бид бүхний бодол санаа шингэсэн бүтээл юм.
 
- Та кино зохиолоо сайн гэж хэлэх гээд байна уу?
- Мэдээж. Өөрсдөө хүч, хөдөлмөр зарцуулж хийсэн бүтээлээ муу гэж хэлэхгүй байлгүй дээ. Тэгээд ч би дээр сайн мууг бид биш үзэгчид дүгнэнэ гэж хэлсэн.
 
- Та киноны хөгжил, жүжигчдийн ур чадварыг тодорхойллоо. Тэгвэл яагаад монгол кино олон улсад гарч чадахгүй байна вэ?
- Энэ нөгөө л техникийн дэвшил, сайн зохиол дутуу зэрэг шалтгаанаас болж байгаа гэж боддог. Түүнээс Харри потер зэрэг дэлхийн алдартай кино энэ тэр гээд шуугиад байдаг хэдий ч түүнд жүжиглэлт, жүжигчний уран чадвар гэх зүйл нэгээхэн ч үгүй. Бүх зүйлийг техникээр шийдэж байгаа шүү дээ.
 
- Уран бүтээл хийхэд нийгмийн сэтгэлзүй мэдээж нөлөөлөх нь дамжиггүй. Учир нь кино урлаг манайд арилжааны түвшинд байгаа шүү дээ. Гэтэл солонгосын олон ангит кинонд “донтсон” энэ цаг үед сэтгэлгээний өөр зүйлийг манайхан хэр хүлээж авах бол?
- Бид аль болохоор амьдралд ойрхон байдаг зүйлийг л түлхүү гаргахыг хичээсэн. Гэр бүл салалт нийгэмд асар их байна. Гэтэл хайртай гэж хэлэхээсээ өмнө ямар байх вэ гэдэг ч юм уу иймэрхүү сэтгэлгээний зүйлийг энгийнээр гаргахыг хичээсэн. Гэхдээ аль болохоор үзэгчдэд илүү ойр байх, хэрхэн хүргэх талыг нь тусгасан л даа. Гэтэл тайзан дээр бид нар нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг эелдгээр шүүмжилж хүнд хүргэдэг шүү дээ. Хар ин дэлгэцийн бүтээл, тэр дундаа уран сайхны кино гэдэг маш өөр.
 
- Тайзны бүтээл хийж байгаад кино урлагт орох ямар байна вэ?
- Тайз, дэлгэц гэдэг маш өөр. Тэгээд ч бид кинонд тоглоогүй маш их удсан байна лээ. Тийм болохоор хүндрэлтэй зүйл олон байсан.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
mihxkbnif E0U8FJmcejznnwmycx, [url=http://lhoylpwdsghi.com/] lhoylpwdsghi[/url], [link=http://wcgqzwmxmuog.com/ ]wcgqzwmxmuog[/link], http://vzyademzlgka.com/
IP:46.161.9.8  2017-01-21 07:32:46
CharlesTar wh0cd386093 citalopram rimonabant acomplia rimonabant advair clindamycin
IP:46.161.9.51  2017-05-30 21:38:35
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.