Улсад түрүүлж гурван саяыг авснаас найраа хийж 45 саяыг хүртэх нь өгсөн авсандаа өлзийтэй болжээ

2011/02/15
Share |
Хүмүүс:
Улсад түрүүлж гурван саяыг авснаас найраа хийж 45 саяыг хүртэх нь өгсөн авсандаа өлзийтэй болжээ

Өнөөгийн Монголын амьдралд найраа гэдэг үг нэгэнт хэвшил болж, олны дунд ч дасал болжээ. Найраа гэдэг үг хууль бус үйлдлийн хэв шинж, хувь хүмүүсийн хоорондын тохиролцоо гэдэг утгаар олонд нэгэнт танил болсон. Монголын үндэс-ний баяр наадмын үндэсний бөхөд начин болон бусад олон цолны найраа нэгэнт хэвийн үзэгдэл болж, олны дургүйцэл, зэвүүцлийг хүргэх авч, өнөөгийн нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн зүйл юм. Жил жилийн наадмаар хэн гэдэг том цол гуншинтай эрхэм хэнийг амлан авч, ямар жишгээр начин төрүүлэхийг мэдэж, таамагласаар атлаа "Үл мэдэгчийн дүр" эсгэн, баяр талархал, уухай хадуулан дэмжинэ.

Начны найрааны "үндсэн дэглэгч" буюу найруулагчийн гол дүрд "Нутгийн зөвлөлийнхөн" хэмээх гуншинтай эрхмүүд тоглодог. Нутаг орноос нь найрааны хүчинд ганц, нэг улсын цолтон төрвөл "Нутгийн зөвлөл"-ийн өнөөх эрхмүүд улсын баатар төрүүлсэн мэт маадайх нь юу ч биш. Иймэрхүү найраатай тэмцэхээр УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж тэргүүтэй, дархан аварга Х.Баянмөнх, улсын заан Ж.ганболд “эсэргүүнтэй", даян аварга А.Сүхбат дараалалтай бөхчүүл зориг шулуудавч тусыг эс олох. Учир нь цагтаа тэд начны найраанд оролцож явсан болохоор тэдэнд хэн ч үл итгэнэ.

Мунхан миний бодлоор начин цол авсан бөхөд "тухайн оны начин" гэсэн цол олгож, үүнийгээ гурван удаа баталж чадвал "улсын" гэх тодотгол олгож байхаар хуулиндаа зааж орхивол болох мэт. Тэртээ тэргүй гурван удаа "тухайн оны начин" цолоо баталж чадахгүй хэн нэгний төлөө ийнхүү мөнгө үрж, нэрээ барж байх "Нутгийн зөвлөл" гэгчийнхэнд хэрэг юун. "2008 оны начин" хэмээх "улсын" цолгүй нэгэнд нутгийнхан нь хөл алдаж, хот хотоор хонь, хөл дүүжлэх унаа бэлэглэх сонирхол төрөх бил үү. Дээшэ ахидаггүй, доошоо буудаггүй монгол бөхийн "уямал" цолны уршгаар өдгөө Монголчууд эрэмбэ заасан сүмо бөхийг сонирхон, шимтэх болсон нь нууц биш. Яг энэчилэнгээр Монголчууд олон "уямал, хадмал" цол гуншингаас залхаж байгаа. Үнэн хүчийг үзэж түрүү-лэи гурван сая төгрөгийн бай авснаас тавын даваанд найран байж 45 сая төгрөг авах нь "өгсөн авсандаа өлзийтэй" гэдэг бичигдээгүй хууль үйлчилж буй. Жаахан бодолцож, учир ухаантай хандахгүй бол Монгол үндэсний бөх энэхүү найраанд мөхөж байна.

.. .Найзындаа ярьж, ууж суусаар цаг нэлээд орой болоход халамцуухан хэрнээ харих гэж машинаа жолоодон юунд ч юм бэ найдан гэрийн зүг хөдөлнө. Гай таарч замын цагдаа зогсоох тэр мөчид хууль зөрчлөө гэхээсээ илүүтэй "яаж найрах билээ" гэдэг бодол л толгойд эргэлдэнэ........................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Jkltqeqo , http://tabotusen.e-monsite.com /blog/paid-dating-sites.html paid_dating_sites, http://bilcacorfe.e-monsite.co m/blog/how-can-i-change-my-nam e-on-tinder.html how_can_i_change_my_name_on_ti nder, http://deotuaripor.e-monsite.c om/blog/hive-careers.html hive_careers,
IP:185.101.71.12  2018-12-14 00:14:31
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.