Эгэл Монголоосоо төрсөн Дэлхийн Монголчуудаа тодрууллаа

2011/02/15
Share |
Хүмүүс:
 	Эгэл Монголоосоо төрсөн Дэлхийн Монголчуудаа тодрууллаа
"Тод харуулна..." уриатай ETV телевиз, “Шударга өнцгөөс...” уриатай Өдрийн шуудан сонин хамтарч зохион байгуулж буй энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол түмэн өргөнөөр оролцож, “Инфо-ТВ” сэтгүүл, “Ноён зууч 1950” болон телевизийн байр, сонины редакци, утас, факс, цахим хаягаар харилцаж саналаа өгсөн нийт оролцогчдод талархлаа илэрхийлье.

Ийнхүү улиран одсон бар жилд Монгол Улсынхаа нэрийг амжилт бүтээлээрээ дэлхийд цуурайтуулсан олон арван алдартнуудаас тэргүүлсэн наймыг нь тодруулан “Дэлхийн монгол” хэмээх эрхэм хүндтэй алдрыг хүртээх шийдвэрт хүрлээ. Энэхүү шалгаруулалт нь улс төр, эдийн засаг, гадаад харилцаа, бизнес, спорт, соёл урлаг зэрэг бүхий л салбарт дэлхийн түвшний амжилт гаргасан хувь хүн, байгууллагын гавъяаг сурталчлах, тэднийг бишрэх бахархлаар дамжуулж нийгэмд сайн сайхны төлөөх тэмүүлэл бий болгох, монголчуудаа, Монголоо гэсэн эх оронч үзлийг хөхүүлэн дэмжих зорилготой билээ. Шагнал гардуулах арга хэмжээ хаврын тэргүүн сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр Чингис зочид буудалд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Ингээд “Дэлхийн монгол”-оор хэн хэн тодорсныг уламжилъя.

"ETV" телевизийн Ерөнхий захирал Ч.Даваабаяр

Санал асуулгыг “Дэлхийн монгол” гэж нэрлэсний учир юунд байна вэ?
Дэлхийн өнцөг булан бvрт Монгол хүмүүс  оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж,  Монгол гэдэг нэрийг  үнэлүүлж эхэлсэн нь найман зууны тэртээх Чингисийн байлдан дагуулал өдгөө Монголчуудын Оюун  ухааны байлдан дагууллаар үргэлжлэх цаг болсныг харуулж байгаа хэрэг юм.  Зөвхөн эх орондоо нэр алдраа дуурсгаж байгаа хүмүүсийг тодруулах биш, дэлхийн тавцанд гаргасан амжилтаараа бусдаас тэргүүлж, монголынхоо нэрийг цуурайтуулж чадсан хүмүүсийг тодруулах зорилгоор энэхүү санал асуулгаа “Дэлхийн Монгол” гэж нэрлэсэн. Улс төр, урлаг спорт, шинжлэх ухааны гээд нийгмийн бүхий л салбарын төлөөлөл болсон алдартнуудын  нэрийг дэвшүүлж, ард түмний санал асуулгаар шалгаруулсан нь нүдээ олж үнэхээр дэлхийд Монголыг алдаршуулсан хүмүүс тодорлоо. Монголчууд бидний  сэдэл санаачилга тэмүүллээс Монгол улсын маань ирээдүй хамаарах учраас бид “Дэлхийн Монгол” өргөмжлөлийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, өргөмжлөлийг хаврын тэргүүн сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр гардуулж байхаар болсондоо баяртай байна.

"ӨДРИЙН ШУУДАН" сонины Ерөнхий эрхлэгч Б.Оюун-Эрдэнэ:
“Дэлхийн Монгол”-оо хамтдаа нэрлэе санал асуулгад нэр дэвшигчид маш олон байсан. Бид ямар хүний нэрийг дэвшүүлэх вэ гэдэг сонголтыг ард түмэнд нээлттэй орхисон. Өдөр ирэх тусам нэр дэвшигчдийн тоо нэмэгдэж, өөрчлөгдөж байлаа. Санал асуулгад нэр дэвшүүлж байгаа хүмүүсийн нэр хэдхэн минутын зайтай өөрчлөгдөж байсан. 10 минутын өмнө харсан санал хэдхэн минутын дараа хэдэн зуугаараа нэмэгдэж байх жишээтэй. Интернэтээр санал өгөх явц маш идэвхтэй явагдсаныг энд онцолмоор байна. Нэг цагийн дотор хэдэн зуун санал ирнэ гэдэг бол санал асуулгад иргэд маш идэвхитэй оролцсоныг харуулж байгаа юм. “Дэлхийн Монголоо хамтдаа нэрлэе” санал асуулгыг амжилттай зохион байгуулж чадсандаа бид баяртай байна.

Дэлхийн Монголоор шалгарагсад:
-    2011 оны Олон улсын Жүдо бөхийн Чансааг 66 кг-ын жинд 1610 хүснэгтээс тэргүүлсэн амжилтаараа Цаст уулын цагаан бар Х.Цагаанбаатар
-    Олон улсын сээр нуруутны Палентлогийн нийгэмлэгээс Ромер Симпсоны шагнал хүртсэн амжилтаараа Дэлхийн эрдэмтэнээр Р. Барсболд
-    “Майкрософт” компанид Монгол хүний оюуны чадавхи өрсөлдөх чадварыг үнэлүүлж буй амжилтаараа “Майкрософт”-ын Монгол Л. Бат-өлзий
-    “Дэлхийн Мисс” шилдэг 20-д багтан Монгол бүсгүйн ур ухааныг гайхуулсан амжилтаараа “Тал нутгийн үзэгслэнгуа” - А. Сарнай
-    “Британника” дэлхийн нэвтэрхий толийг үндэсний агуулгаар баяжуулан уншигч олныхоо мэдлэгийн далайг тэлж буй  амжилтаараа “Нэпко”ХХК
-    Монголоос анх удаагаа олон улсын хөрөнгийн биржийн зах зээлд хуввьцаа гарган амжилттай арилжаалсан амжилтаараа “Монголиа Майнинг Корпорэйшн”
-    өнгөрөгч жилүүдэд боловсрол, байгаль орчин, эдийн засаг, гадаад харицаа зэрэг олон салбаруудад өргөн далайцтай үйл ажиллага санал санаачлага хэрэгжүүсэн амжилтаараа С. Батболд
-    Ардчилсан Ерөнхийлөгч хэмээх алдараа батлан цаазаар авах ялыг түдгэлзүүсэн,newsweek сэтгүүлээс явуулсан санал асуулгаар дэлхийн шинэ шилдэг 20 удирдагч шалгаруулахад 11-р т орсон зэргээрээ Ц. Элбэгдорж

 
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.