Дуучин Ариунаа одоогоос 13 жилийн өмнө...

2011/02/16
Share |
Хүмүүс: Төмөр Ариунаа | 
Дуучин Ариунаа одоогоос 13 жилийн өмнө...

Дуучин Ариунаа одоогоос 13 жилийн өмнө буюу Монголын эстрад урлагт цахиур хагалан гарч ирж байх үедээ өгч байсан ярилцлагыг толилуулж байна. Тэр үед залуухан дуучин маань нэрд гарах, бас олны танил болохын төлөө юугаа нууж хаадаггүй байсан. Түүний илэн далангүй энэхүү яриаг одоо нэг уншвал сонин байх болов уу гэсэн үүднээс хүргэж байна.

- Анхны хайртайгаа хэзээ учирсан бэ? Үнсэлцсэн үү?
- Тэр үед 19 настай байлаа. Циркийн залуу байсан. Мэдээж үнсэлцэхгүй яахав дээ.

- Тэр хайрын тань хамгийн гэгээн дурсамж...
- Одоо бодоход их гэнэн анхны л хайр байж. Оюутан байхдаа анхны хайртайгаа учирчихаад захиа авахаараа л хамгийн их баярладаг байсан. Бид хоёр жил хэртэй үерхсэн юм.

- Уучлаарай яагаад бүтээгүй юм бол?
- Захиа бичихгүй байхаар нь яагаад ч юм зөн совингоороо өөр эмэгтэйтэй болчихлоо гэдгийг нь мэдрээд байсан. Тэр ч байтугай нэг тийм урт үстэй, намхан бор хүүхэнтэй болчихож гэж зүүдлээд байлаа. Удалгүй захиан дотроо би ийм хүүхэнтэй сууж байгаа гээд зураг өгч явуулсан нь миний нөгөө зүүдэлж байсан хүүхэн мөн байсан. Түүнээс хойш би өөрийнхөө зөв совинд итгэдэг болсон, совингоо чагнаж байх нь зүйтэй юм байна гэж бодсон.

- Одоо тэр хүнтэйгээ тааралддаг уу?
- Хамгийн гоё нь 10 жилийн дараа өөрөө надаас уучлал гуйж ирсэн. Анхны хайр шиг хайртай дахин учирсангүй, анхны хайр мааньүнэхээр сайхан байжээ. Тэр надтай уулзахдаа, “Чи яг урьдынх шигээ үнэр чинь, инээж байгаа чинь хүртэл хэвээрээ байна” гэж байсан. Уулзахад сонин л байдаг юм байна лээ. Одоо тэр гэр бүлтэй, 2 хүүхэдтэй.

- Нөхөргүй болохоор таныг харчууд их эргүүлдэг биз?
- Танилцъя, уулзъя гэсэн залуучууд байж л байдаг. Гэхдээ яагаад ч юм тэд шууд халдаж чаддаггүй. Халдаж байгаа нь дэндүү зориг гаргачихдаг ч юмуу, “Одоо шууд амьдаръя, чемоданаа аваад ир” гэх тохиолдолтой таарч л байсан. Эхнэртэй залуус ч сууя гэж байдаг л юм. Аав, ээж маань “Болох юм аяндаа болдог, болохгүй юмыг болгоё гэсэн ч болдоггүй юм” гэж хэлдэг. Тэр ч утгаараа хайр дурлал руу нэг их тэмүүлж, айл гэрийг салгах гэж гүйгээд байх сонирхолгүй. Ер нь аяндаа ирсэн юм илүү амттай байдаг болов уу.

- Ариунаатай хамт унтахад галзуурмаар байдаг гэх. Эр хүнийг галзууруулж чаддаг уу?
- Өөрийнхөө хэмжээнд галзууруулж чаддаг байх. Жишээ нь, миний сонгосон тэр хүн бас л надтай адилхан дотоод ертөнцтэй, эрос стилтэй байх ёстой. Тэгж байж л тэр хүн надтай хамт амьдарна шүү дээ. Меланхолик байвал хэцүү. Урлагийнхан бид чинь сэтгэлийн их хөөрөлтэй улс.

- Ариунаагийн хувьд мартагдашгүй амрагаа нэрлээч гэвэл нэрийг нь хэлэх үү?
- Хэлнэ. Югославт байхдаа би Нино Бабич гэдэг Югослхв залуутай үерхдэг байсан. Тэр жинхэнэ амраг байж чадсан. Надтай хамт бүх юмаараа амьдарч чаддаг хүн байсан. Ариунаа хэн бэ гэдгийг, бас өөрийгөө хэн бэ гэдгээ ч мэддэг байсан. Хэн хэн нь хүлээцтэй хандаж, буулт хийж чаддаг байлаа.

- Монголоос тийм хүн...
- Одоо миний нийлж байгаа залуу болов уу гэж боддог юм.

- Ямар орчинд секс хийх дуртай, сонирхолтой вэ?
- Сексийг ямар ч нөхцөлд хийж чадна. Тэгэхдээ чухам хэнтэйгээ хийж байна гэдэг л чухал. Тэрнээс биш танихгүй баагийтай жорлонд секс хийж байвал утгагүй. Тэгэхээр би өөртөө таалагдсан хүнтэй хаана ч секс хийсэн сайхан байдаг.

- Тэгвэл ямар нөхцөлд хийвэл...
- Ямар ч байдалд байж болно шүү дээ. Заавал орон дотор хийгээд байх утгагүй биз дээ.

- Таныг Монголын Мадонна гэж ярьдаг. Мадонна та хоёрын амьдралд төсөөтэй зүйл бий юу?
-Бий, бас байхгүй. Ямар орчинд өссөнөөсөө шалтгаална. Би өнөөдөр Монголд амьдарч байна шүү дээ. Америк гэдэг утгаараа Мадонна бүх талаараа арай илүү эрх чөлөөтэй юм уу даа. Адилхан юм гэвэл мэдэхгүй. Зан ааш, имиж, стилиэрээ, чөлөөт байдлаараа төстэй байж магадгүй.

- Та өөрийнхөө үнэ цэнийг мэддэг үү?
- Огт өөрийгөө үнэлэхгүй байна гэдэг утгагүй. Хүн өөрийгөө ямарваа нэгэн цэгт аваачиж тэр хэмжээнд өөрийгөө үнэлдэг байх хэрэгтэй.

- Парламентад нэрээ дэвшүүлэх үү?
- Олон хүн тэгдэг юм. УИХ-ын гишүүн хүртэл тэгж зөвлөж байсан. Чи улстөрч болбол гайгүй хүн бож магадгүй юм гэж нэг бус удаа хэлж байлаа. Үнэхээр нөхцөл байдал бүрдээд “Ариунаа бол!” гэх юм бол болноо. Тэгэх юм бол урлагийнхаа төлөө их ч юм хийнэ дээ.

- Та энэ салбарын эмэгтэйчүүдээс хэнийг нь илүүд үздэг вэ?
- Ганди юм болов уу гэж боддог.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.