УИХ дахь IPAD-жуулах аян

2011/02/18
Share |
Хүмүүс:
УИХ дахь IPAD-жуулах аян

Тvрvv жилийн дөрөвдvгээр сард Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-ын Хайнань мужид зохиогдсон Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцож, БНХАУ-ын засаг захиргааны тусгай бvс Хонгконгод ажлын айлчлал хийсэн тэр vеэр шиг санаж байна. Засгийн газрын тэргvvнийг дагалдан явсан сайд, УИХ-ын гишvvд хар өнгөтэй, нимгэхэн, хавтас шиг юм урдаа тавьчихаад дэлгэцэн дээр нь хурууны өндгөөр нааш цааш гvйлгэн ажиллах нь их л содон харагдаж байсныг нуугаад яахав.

Энэ айлчлалын дараахан нэгэн гишvvнтэй ярилцаж суутал "Сая айлчлалд явсан манай хэд нэг сайхан юм авчирсан байна лээ /Өнөөх хавтсыг хэлж байгаа юм/. Тэрнээс л олж авмаар байна. Манай явсан хэд "бөөндсөн" юм шиг байгаа юм. Гэхдээ цаад тал зvгээр л бэлэглэснийг нь манай хэд өөрсдөө худалдаж авсан гэж залж мэдэх хvмvvс шvv. Яггvй vнэтэй эд шиг билээ" хэмээн атаархангуй хэлж байв. Энэ нь "Apple" компанийн "iPhone'-ийн загвар дээр vндэслэн бvтээсэн овор багатай, олон vйлдэл зэрэг хийх боломжтой таблет буюу IPAD. IPAD нь 140 мянга гаруй программ унших чадалтай гэхчилэн олон "ид шид"-тэй эд.

Тэгвэл одоо УИХ-ын гишvvд бие биедээ атаархахааргvй болж. Учир нь УИХ-ын Тамгын газраас бvх гишvvнд цагаан сарын vеэр өнөөх сvрхий эд болох IPAD-ыг тараасан. Vнэхээр ч намрын чуулганы хаалтын хуралдаанд харьцангуй олон гишvvн морилсон байсныг ч хэлэх vv IPAD-aapaa "оролдох" гишvvн цөөнгvй байсан шvv. "Оролдох" хэмээсний учир нь УИХ-ын гишvvдийн туслах, зөвлөхvvдэд энэ "гайхалтай" эдийг хэрхэн ашиглах талаар сургалт явуулж байгаа юм билээ. Харин гишvvдийн гар дээр IPAD-ыг хэрхэн ашиглах тухай аргачилсан зөвлөмж очих юм гэсэн.

УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийн тайлбарлаж буйгаар УИХ цаасгvй технологид шилжиж байгаагийн илрэл нь IPAD-жуулах аян. Тэрбээр гишvvдэд тараах цаасанд жилд 65 сая төгрөг зарцуулдаг хэмээн онцолсон. Тиймээс ч энэ оны улсын төсөвт гишvvдийн техник технологийг сайжруулах нэрийн дор IPAD-ын санхvvжилтийг шийдсэн юм. IPAD-ын нэг бvрийн vнэ нь гааль, НӨАТ, тээврийн зардлыг оруулан 1000 ам.доллар болжээ. IPAD нь ижил төрлийн бvтээгдэхvvн дундаа хамгийн өндөр vнэтэй нь. Гэхдээ гишvvдэд олгосон IPAD-ыг тэдний бvрэн эрхийн хугацаа дууссаны дараа Тамгын газар буцааж авах эсэх нь тодорхойгvй аж. Хэрвээ гишvvд бvрэн эрх нь дууссан ч IPAD-ыг өгөлгvй "мартчихвал" цаас хэмнэснээсээ ч илvv зардал гарах вий дээ.

Б.Номин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.