Английн шүүх Б.Хурцыг Германы талд шилжүүлэхээр шийдвэрлэлээ

2011/02/21
Share |
Хүмүүс:
Английн шүүх Б.Хурцыг Германы талд шилжүүлэхээр шийдвэрлэлээ

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг шүүх хурал өнгөрсөн баасан гаригт Английн нийслэл Лондон хотноо Court of Magistrate of Westminster” хурлын танхимд болж түүнийг Германы талд шийлжүүлэхээр болсон байна. Шүүх хурал манай талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Элчин сайд Б.Алтангэрэл, ГХЯ-ны Консулын газрын захирал Д.Ганхуяг, Б.Хурцын эхнэр Сарнай хүүгийн хамт шүүх хуралд оролцсон байна. Английн шүүх Б.Хурцыг Германы талд шилжүүлэх болсноо мэдэгдэж, давж заалдах эрхтэй болохыг сануулжээ. Эл шүүх хурлын талаар манайд ямар мэдээлэл ирүүлснийг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангаас тодрууллаа.

- Английн шүүхээс Б.Хурцыг Германд шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Манай ажлын хэсгээс тавьсан үндэслэлүүдийг хүлээн аваагүй гэсэн үг үү?
- Манайхаас түүнийг төрийн албан айлчлалаар яваа дипломат эрх бүхий хүний халдашгүй эрхэнд халдсан.  Хууран мэхдэх замаар баривчилсан нь хууль зөрчсөн, түүнийг суллах ёстой гэж үзэж байсан. Гэвч шүүхээс Б.Хурцыг төрийн халдашгүй эрх ямба эдлэх боломжгүй гэж үзлээ. Дипломат паспортоор зорчих нь  дархан эрх эдлэхгүй гэж үзсэн байна.  Европын холбооны баривчлах тогтоол нь хуулийн дагуу явагдсан, түүнийг хууран мэхлэх замаар баривчилах ажиллагаа явуулаагүй гэж үзсэн.

- Түүнийг Англи руу бизнесийн ангилалын визээр зорчсон гэж мэдээлж байна. Үүнээс үүдээд түүнийг диполматын эрх ямба эдлэх боломжгүй гэж шүүх үзэхэд хүрэв үү?
- Тэр бизнесийн ангилалын визээр зорчсон нь үнэн. Их Британын Элчин сайдын яаманд виз хүсэхэд тухайн хүнд ямар чиглэлийн виз олгох нь яамны мэдэх ажил. Түүнээс биш Б.Хурц өөрөө мэдэж бизнесийн ангилалын визээр зорчоогүй байх. Энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж хэлэх боломжгүй.

- Шүүх хурлын үеэр ямар яриа өрнөсөн бэ? Энэ талаар тодруулахгүй юу?
- Өмгөөлөгч шүүгч нарын хооронд мэтгэлцээнч юм уу, ямар нэгэн яриа өрнөөгүй. Шүүхийн бүрэлдэхүүн шийдвэрээ л танилцуулсан.

- Ажлын хэсгийнхэн Б.Хурцыг эх  оронд нь авчрах, шүүхийн шийдвэр нааштай шийдэгдэнэ гэж мэдэгдэж байсан. Олон улсын өмгөөллийн нэртэй баг ажлуулж байгаа гэж мэдэгдсэн шүү дээ. Үнэхээр сайн өмгөөлөгч авсан гэдэг эргэлцээ төрүүлж байна?
- Тухайн асуудлаар мэргэшсэн өмгөөлөгчдийг ажлын хэсэг сонгосон. Бид баримт үндэслүүдээ гаргаж өгч, өмгөөлөгч өөрийн үндэслэлүүдээ тавьж, Английн тал хариу үндэслээ гаргасан. Харилцан мэтгэлцсэний үндсэн дээр эцсийн шийдвэрийг шүүх гаргана гэдгийг бид мэдээлж байсан шүү дээ. Мэргэжлийн хүмүүс мэтгэлцээд, үүссэн асуудал дээр манай тал шүүхэд нотлоод, шүүх хүлээн авч шийдвэрээ гаргаж байна. Тийм учраас өмгөөлөгчийн сайн муу гэдэг асуудал яригдах  ёсгүй.

- Анхан шатны шийдвэрийг давж заалдах эрхтэй гэсэн үү?
- Хуулийн дагуу ажлын долоо хоногт дотороо давж заалдах эсэхээ мэдэгдэх ёстой юм билээ. Гэхдээ манайхан давж заалдахаа албан ёсоор шүүхийн шийдвэрийн дараа мэдэгдсэн байна.

- Давж заалдах шатны шүүх хуралд манай талаас ямар үндэслэл гаргах бол? Б.Хурцыг эх оронд нь буцаах найдлага байна уу?
- Өмнө нь гаргаж байсан үндэслэлүүдээсээ гадна нэмж үндэслэл гаргах байх. Энэ талаар ажлын хэсэг хуралдаж байж, дараагийн шүүх хуралд хэрхэн оролцохоо шийднэ. Шүүх хурлын шийдвэрийн талаар урьлчилан таамаг дэвшүүлэх боломжгүй байна. Ажлын хэсэг боломжтой бүх зүйлийг хийх болно.

Т.Амур

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.