Ваканохо өөртэй нь найраа хийсэн 21 бөхийг нэрлэлээ

2011/02/22
Share |
Хүмүүс:
Ваканохо өөртэй нь найраа хийсэн 21 бөхийг нэрлэлээ

Хар тамхи хэрэглэсэн, хадгалсан гэх хэргийн улмаас 2008 оны наймдугаар сард мэргэжлийн сүмогоос хөөгдсөн Ваканохо даваа гаригт уншигчдын гарт хүрсэн “Шюүкан Гэндай” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа түүнийг барилдаж байх үед өөртэй нь даваа наймаалцаж, найраа хийсэн 21 бөхийг нэрлэлээ.

Сүмогоос хөөгдөх үедээ тэрбээр Кайо, Котоошюү, Чиётайкай, Касүганишики нарын бөхчүүдээс мөнгө авч унаж байсан хэмээн мэдэгдээд дахиад 17 бөхтэй ийм зүйл хийсэн, удахгүй олонд зарлан дэлгэх болно гэж сүрдүүлж байсан юм. Тэгвэл сенсаац хөөж, шар мэдээлэл нийтэлдгээрээ алдартай “Modern Weekly”-д сүмогийн хамгийн хүнд үе тохиож байгаа энэ мөчид ярилцлага өгч, шуугиан дэгдээгээд байна. Түүний нэрлэсэн 21 бөхийн жагсаалтад харин монгол сүмоч багтаагүй байна. Ваканохотой найраа хийсэн 21 бөхийн нэрийг жагсаан сонирхуулъя. Одоогоор гар утасны мессежээр даваа тохиролцсон гэж сэжиглэгдсэн бөхчүүдийн нэрийг тодруулав.

1.Озэки Кайо,
2.Озэки Котоошюү
3.Сэкивакэ Котошёогикү
4.Маэгашира Шимотори
5.Маэгашира Тоёозакүра
6.Жюүрёо Чиёхакүхо
7.Жюүрёо Асофүжи
8.Жюүрёо Кёкүнанкай
9.Жюүрёо Киёсэүми
10.Жюүрёо Касүгао
11.Жюүрёо Хокүторики
12.макүшита Жюүмонжи
13.макүшита Ширононами болон өдгөө нэгэнт зодог тайлчихаад буй
14.Чиётайкай
15.Ушиомарү
16.Ооцүкаса
17.Кайхо
18.Касүганишики
19.Тамарикидо
20.Котомицүки
21.Шюнкэцү

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser КозловкР° купить кокаин КарачаеР²ÑÐº купить Снег ÐšÑƒÐ´Ñ‹Ð¼ÐºÐ°Ñ € купить ускоритРµÐ»ÑŒ Дисна купить cocaine Купить Марки в Усть-Лаб
IP:5.189.207.234  2018-04-16 15:46:02
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.