Даян аварга Г.Өсөхбаяр: Математикийн олимпиадаар сургуулийнхаа аварга болж байлаа

2011/02/23
Share |
Хүмүүс:
Даян аварга Г.Өсөхбаяр: Математикийн олимпиадаар сургуулийнхаа аварга болж байлаа

Улсынхаа их баяр наадамд дөрөв дэхээ түрүүлсэн ДАЯН АВАРГА Гэлэгжамцын ӨСӨХБАЯР бага насаа ийн дурсах ажгуу.

Танайх хүүтэй болох байх
-Манай аав Архангай аймгийн Эрдэнэмандал сумынх, харин ээж Цахирынх. Аавыг албан ажлын томилолтоор Батцэнгэл суманд очоод удаагүй байхад нь буюу 1973 онд би төрсөн юм билээ. Өвөө маань /даян аварга Н.Жамьян/ манайхыг Батцэнгэл рүү нүүхэд их баярлаж байсан гэсэн. Учир нь Лу гүний алдарт аварга Г.Вандан гуайн нутаг усанд очих нь гэж. Вандан гуай одоогийн Батцэнгэл сумын хүн л дээ. Тэгээд өвөө намайг төрөхийн өмнөхөн аавд “Танайх хүүтэй болох байх аа” гэж байсан гэнэ лээ. Тэр ерөөл нь биелж би төрсөн гэдэг. Би дөрвөн эгчтэй, нэг эрэгтэй дүүтэй. Хүмүүс дүүг минь мэдэх байх аа. Улсын харцага Г.Батбаяр.

Таван онцын эзэн
-Өвөө намайг зургаан настайд өөд болчихсон болохоор надад өвөөгийнхөө тухай мэдэх өөрийн гэсэн дурсамж бага. Манайх өвөө, эмээгийнхтэй нэг хашаанд хаяа нийлээд буучихсан байдаг сан. Тэгэхээр би хоёр гэрийн дунд л гүйж явдаг байснаа бүдэг бадаг санадаг юм. Намайг эрхлүүлдэг л байсан байлгүй. Гэхдээ нэг их буруу эрхлүүлээгүй шиг байгаа юм. Тэгээд ч би жаахан байсан болохоор юугаа ч мэдэхэв дээ. Ээж минь номын санч. Тийм болохоор би багаасаа номын санд их суудаг, ном ч их уншдаг байлаа. Дунд сургуульд сурч байхдаа ер нь гайгүй сурлагатай байсан шүү. Таван онцын эзэн болж байв. Миний хамгийн сонирхолтой хичээл математик. Математикийн олимпиадаар сургуулийнхаа аварга болж байсан юмдаг.

Анхны шагнал ногоон цай, дэвтэр
-Багадаа би нэг их барилддаггүй байсан. Манай аав сумынхаа “Тунгалаг Тамир” хоршооны дарга. Нэг зун сумынхаа Лочин начныг аймгийн наадамд барилдахаар явахад нь би наадам үзэж ирэхээр хамт явж байлаа. Тэгэхэд би 12 настай байсан юм. Аймаг дээр очоод хүүхдийн барилдаанд зодоглох гэтэл...................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.