Ц.Хүрэлсүх: Жанжны эхнэрийг би эмээ гэж дууддаг байсан

2011/02/27
Share |
Хүмүүс:
Ц.Хүрэлсүх: Жанжны эхнэрийг би эмээ гэж дууддаг байсан

Д.Сүхбаатар жанжны удам судар, амьдрал ахуйтай нь холбоотой янз бүрийн мэдээлэл цацагдах болсон. Эх орныхоо төлөө цогтой тэмцэгч түүнийг хятад хэмээсэнд зарим иргэд бухимдалтай байгаа аж. Түүхт жанжны удам угсааг залгамжлан яваа хамаатнууд нь Сүхбаатар аймаг болон нийслэлд аж төрж байна. Тэдний нэг болох Ц.Хүрэлсүхтэй ярилцлаа. Тэрбээр "Цагаан дээлт" Дамдины эхнэр Хандын  төрөл юм.

- Сүүлийн үед Д.Сүхбаатар жанжинтай холбоотой баримтат кино гарч иргэдийг гайхшрууллаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
- Монголын ард түмнийг төөрөгдүүлж түүхэн үнэнийг гуйвуулж байгаад харамсч байна. Удахгүй ойн баярууд нь болох гэж байхад нэр хүндэд нь халдаж байгаа нь эвгүй юм. Сүхбаатарыг мөрийтэй тоглоомчин, өртэй байсан мэтээр ярьсан. Хүнд өртэй байх нь битгий хэл орон гэргүй нэгэн байсан. Тухайн үеийн Монгол ардын намын хорооноос хашаа байшин, гэр худалдаж авч өгсөн түүхтэй. Тэр ч байтугай ЗХУ-д уулзалтад оролцох болоод зардал дутахаар нь гэрээ зараад явж байсан хүн гэж эмээ ярьдаг байсан. Тэр үед нь эмээ хүүтэйгээ айлын амбаарт үлдсэн байдаг.

- Эмээ гэж хэнийг хэлж байгаа билээ?
- Сүхбаатарын эхнэр Янжмааг би эмээ гэдэг байсан юм. Эмээгээ амьд байхад би цэрэгт байсан. Амьд сэрүүн байхдаа олон зүйлийг ярьж өгсөн. Эмээ маань Партизаны комиссын даргаар ажиллаж байсан. Одоогийнхоор бол Ахмадын хорооны дарга гэсэн үг. Хиагтад Монгол, орос цэргийн хувцасны оёдлын  үйлдвэрийг байгуулсан байдаг.

- Сүх жанжныг Өвөрмонгол гаралтай гэсэн байгаа. Түүхэндээ юу гэж бичигдсэн байдаг юм бэ?
- Сүхбаатарын удам угсаа бүгд халх хүмүүс. Түүхэнд Халхын Сэцэнхан аймгийн Ест бэйсийн Улс цуцлагч гүнгийн хошуу нутаг Хайсуу овгийн Алтангэрэлийн хүү Бор хэмээх хочтой Төгсийнд нэгэн хөвгүүн төрснийг Элбэг хэмээж. Элбэгийн хөвгүүн Төгөө нь Танзан, Дамдинг төрүүлсэн. Олонд "Цагаан дээлт" Дамдингийн аав Төгөө нь Сэцэнхан аймгийн Ест бэйсийн хошууны хүн байсан. Одоогийнхоор болСүхбаатар аймгийнСүхбаатар сум гэсэн үг. Харин эх талаас нь яривал Д.Сүхбаатарын ээж Ханд нь Шүхрийн долоон хүүхний хамгийн бага нь юм. Түүхэнд бичигдснээр Хандыг Ханджав гэж нэрлэдэг байсан юм билээ. Манжийн дарангуйллын үед "Цагаан дээлт" Дамдин Богдын хүрээ рүү нүүж орж ирсэн түүхтэй. Тэгээд Хандтай гэр бүл болсон байдаг. Түүхэнд нутгаасаа оргон гарсан гэж бичигдсэн. Сүхбаатар аймаг Ханхэнтийгээр дамжин хотод ирсэн юм билээ. Хотод ирэхдээ одоо-гийн нэрээр Амгалан, тэр үеийнхээр Амгаланбаатар хотод  суурьших болсон.

- Тухайн үед "Цагаан дээлт" Дамдин харц язгууртан хүн байсан гэдэг. Баян айлд хүргэн орно гэдэг амаргүй байсан учраас нутаг сэлгэсэн байх нь ээ?
- Харц язгууртанд охиноо өгөхгүй гэсэн эсэргүүцэлтэй тулгарсан байдаг. Тэгээд Хандтай хамт оргож өөрийн амьдралыг зохиосон гэдэг. Тухайн үед Амгаланд ирээд ядуу амьдарч байсан. Амгаланд байдаг Дарь-Эхийн сүмд сахиул хийдэг байсан гэлцдэг. Мөн Дамдин 15-ны цагдаа хийж байсан юм билээ. Энэ үед нь Сүхбаатар мэндэлсэн. Ерөнхийдөө Сүхбаатарын өвөг эцэг нь Чингисийн удмын хүмүүс байсан гэдэг юм. Түүхэнд Батмөнх даян хааны арваннэгдүгээр үе гэж бичигдсэн байгаа.

- Манжийн дарангуйллын үед амьдарч байсан болохоор хятадтай нэр холбосон юм болов уу. Сүхбаатар аймгийн нэрийг албан ёсоор хэзээ өгсөн юм бэ?
- Манжийн дарлалд 200 гаруй жил байсан гэдэг. Манайд чинь хоёр том амбан байсан. Улиастай, Ховдын амбан гээд. Тэр үед л Сүхбаатар консулын дэнжид амьдарч байсан юм билээ. Сүхбаатар аймаг Хятадтай хамгийн ойр хиллэдэг. 1943 онд Сүхбаатар аймгийг байгуулсан. Газар нутгийнхаа хувьд Монголын нутаг дэвсгэр юм. Сүхбаатар аймгийн нутаг Чингисийн удмын хүмүүс амьдарч байсан түүхтэй. Сүх жанжныг Өвөрмонгол, өвөрлөгч, хятадаас гарсан гээд янз бүрээр яриад байгаа нь түүх гуйвуулсан хэрэг. Сүхбаатарын түүхийг хүн бүхэн мэддэг. Жанжны эхнэр Н.Янжмаа хүртэл хувьсгалын үйл хэрэгт гар бие оролцон зүтгэдэг байсан. Сүхбаатар эхнэр Н.Янжмаатайгаа 1920 онд суусан байдаг. Айл саахалт байсан тэд бие биедээ сэтгэл алдарч гэр бүл болсон гэлцдэг. Тэгээд ганц хүү төрүүлсэн нь Галсан юм. Сүхбаатар нь МАН-ыг байгуулагч байсан. Янжмаа Сүхбаатарын үйл хэрэгт тусалдаг байсан юм. Бодоо, Данзан, Лосол, Догсом гээд түүхэн хүмүүстэй хамтран ажиллаж, ихэвчлэн Сүхбаатар өөрөө цэргүүдээ дагуулан байлддаг байсан юм билээ.

- Жанжны тухай кино нэлээд бий. Кинон дээр гардаг дүр бодит Сүхбаатартай хэр ойр байсан бол?
- Кино бүтээхдээ түүхийн баримтыг үндэслэн хийсэн. Архиваас авсан баримтад Сүхбаатарын бага нас, ажил үйлс гээд бүгдийг дүрслэн үзүүлсэн байдаг. Тухайлбал, Сүхийг багад нь консулын дэнж дээр амьдардаг. Уулнаас мод бэлддэг, орос хэл сурч оросуудаас хар талх авч иддэг байсан гээд түүхэн баримтууд бий. Ардын журамт цэргийн анхны жанжин тэр хүрээнд лугшин байсан хятадын гамин цэргийг хөөсөн түүхтэй. Тухайн үед хийсэн үйлсийг нь үнэлж бүх цэргийн жанжнаар томилж байсан.

- Түүхэндээ Сүхбаатарын гэр бүлийнхэн цэргийн талын хүмүүс байсан юм билээ. Жанжны ганц хүү бас армид олон жил ажилласан гэдэг?
- Ганц хүү Галсан нь гурван дайнд оролдож байсан хүн. Түүхээс харвал Сүхбаатарын удам угсаатнууд бүгд цэргийн хүмүүс байсан. Бүгд хувьсгалын төлөө цогтой тэмцэгчид байсан. Батлан хамгаалах яаманд насаараа ажилласан. Би хүртэл цэргийн хүн. Манай хоёр хүүхэд бас цэргийн хүмүүс байдаг.

- Түүхийг гуйвуулах нь их том гэмт хэрэг гэдэг?
- Тэгэлгүй яах вэ. Түүхийг өөрчилнө гэдэг утгагүй хэрэг. Хэний ятгалгаар яагаад Сүхбаатарын нэр хүндэд халдаж байгааг мэдэхгүй юм. Дэндүү дэгс юм ярихаар нь ардчиллыг үгүйсгэдэг арчаагүй амьтад гэж ойлгодог. Миний хувьд ардчиллыг үнэлдэг.

- Одоогийн байдлаар жанжны удам угсааны хэчнээн хүн байгаа вэ?
- Байлгүй яах вэ. Миний ээжийн . хамаатнууд бий. Жанжинтай би ээж талаасаа хамаатан. Улсын начин Чулуун миний ээжийн дүүгээс гарсан хүүхэд нь юм. Сүхбаатар аймагт жанжны удам угсааны олон хүн байдаг. Улаанбаатар хотод Галсан ахын төрөл төрөгсөд ч их. Галсан ахын хүүхдүүд гээд яривал олон бий.

- Жанжны талаар буруу ташаа мэдээлэл гарснаас үүдэлтэй Сүхбаатар аймгийн зарим иргэн нутгийнхаа нэрийг өөрчлөх тухай яриа гаргасан байсан?
- Сүхбаатар аймаг газар нутгийн тогтоц гарал үүслээрээ зах зэлүүд нутаг байсан. Тэр хэсэгт эзэн хааны сүрэг хариулагч гээд Дарьганга үндэстэн байсан. Одоо ч эзгүй газар зөндөө бий. Байгалийн тогтоцын хувьд үзүүр захын нутаг юм. Аймгийг байгуулахдаа Дарьгангын зургаан сум, Дорнодоос дөрвөн сум, Ханхэнтийгээс таван сумыг хамруулсан байдаг. Сүхбаатарын гэргийн Янжмаа Сүхбаатар суманд очиж гэр барьснаар албан ёсоор Сүхбаатар аймаг гэж нэрлэгдэх болсон түүхтэй. Манай нутгийг Орос, Хятад авна гээд асуудал их байсан юм билээ.

- 1950 оны үед Сүхбаатарын бунханг байрлуулахдаа өөр хүний яс тавьсан гэх яриа тархаж байсан. Энэ талаар ярихгүй юу?
- Тэр худлаа. Сүхбаатарын шарилыг дөрвөн удаа хөдөлгөсөн байдаг. Нас барахад нь Хужирбуланд   оршуулсан гэдэг. Сүүлд нь булшийг зөөвөрлөж Алтан-Өлгийд авчирсан. Тэнд чинь хятадын оршуулга ихтэй газар. Нарийн яривал хятад хүн оршуулаагүй газар гэж байхгүй. Намайг цэргийн ангид ажиллаж байхад хятад хүний оршуулгагүй газар гэж байдаггүй л байсан. Алтан-Өлгийд бунхан бариулах явцыг мэднэ. Манай эмээгийн шарил ч Алтан-Өлгийд байдаг.

- Галсанг Сүхбаатарын хүүхэд биш гэж ярьдаг?
- Энэ бол түүхийг гуйвуулсан хэрэг л дээ. Ингэж ярьдаг нь худлаа.

- Сүхбаатарын нэр хүндийг гутааж байгаа нь аль нэг намын явуулга байж болох уу?
- Магадгүй л юм. Түүхэн дээрх үнэн бодит зүйлийг гуйвуулах нь хууль бус зүйл. Зарим хүмүүсийн ярьж буйгаар хуучин Хувьсгалт намын дээд сургуульд сурч байсан хүмүүс үүнд холбоотой байж магадгүй гэсэн. Энэ худал хуурмаг мэдээллийг ганц би үгүйсгээд байгаа юм биш. Бүхэл бүтэн Сүхбаатар аймаг, Монголын ард түмэн эсэргүүцэж байна. Хэсэг бүлэг хүмүүс түүхэнд бичигдсэн өөн дээр үндэслэн гуйвуулсан байх үндэслэлтэй.

- Цаашдаа яах бодолтой байгаа вэ?
- Түүхийг гуйвуулж кино хийсэн хүмүүсийг шүүхэд өгнө. Их жанжны нэр төрийг сэргээх талаар манай намын удирдлагууд ажиллаж байгаа. Түүхэнд мөнхлөгдсөн энэ хүнээс уучлалт гуйх ёстой.

А.Лхагважав "Нийгмийн толь"

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Nejwplra sir, http://archive.is/5PKfn skachat_vk_na_android_411, http://www.akasa.com/__media__ /js/netsoltrademark.php?d=rutu be.ru%2fvideo%2f99d185b64b09d4 7135994424b4104d59%2f My_summer_car_kak_otkryt_konso l_v_novoi_versii, http://www.poltel.ru/redirect. php?url=https%3a%2f%2frutube.r u%2fvideo%2f8658a605341fcc6f02 9d2b48678cf84e%2f skachat_video_stikh_pro_zazhig alku, http://www.peytonlist.com/__me dia__/js/netsoltrademark.php?d =rutube.ru%2fvideo%2ffe8b361cd 9475951a75cf21cbc937619%2f chat_dlia_detei_10-15_let, http://dear-angel.jp/m/redirec t.php?url=https%3a%2f%2frutube .ru%2fvideo%2fff68e077cf303cb2 fbc149c3b592d6a7%2f khrustaleva_vasilisa_vliublenn yi_shef_chitat, http://habibe.com/__media__/js /netsoltrademark.php?d=rutube. ru%2fvideo%2fa5b4f807c6d1482c9 f7a02ce1c1ee72c%2f rukovodstvo_po_kachestvu_ispyt atelnoi_laboratorii_po_novym_t rebovaniiam, http://m.campeones.com.ar/tool s/redirect.php?url=https%3a%2f %2frutube.ru%2fvideo%2f956a334 5d67b3e5670217fa51eb56fcc%2f Torrent_cubase_pro_8_default, http://archive.is/VIyiv pa8046-4_raspinovka, http://archive.is/UpYj7 telefonnyi_spravochnik_piatigo rska_po_familii, http://seo.navilog.xyz/redirec t.php?url=https%3a%2f%2frutube .ru%2fvideo%2f94a7b2fac353b012 b85615256b0ccbe8%2f Serial_key_global_mapper_15_-_ serial_key_global_mapper_15_gu ide, http://archive.is/Lw8jJ otvety_na_testy_po_fizike_11_k lass_gubanov, http://archive.is/qe6fn High_tail_hall_2012_beta, http://www.phillaw.net/__media __/js/netsoltrademark.php?d=ru tube.ru%2fvideo%2f5c04889d0059 641f1a6b29131674d6a0%2f toguz_korgool_igrat_onlain, http://archive.is/sH0Y5 prikaz_na_spisanie_shin_obraze ts, http://videotlv.tv/__media__/j s/netsoltrademark.php?d=rutube .ru%2fvideo%2fb628cfdafb329444 01791a6526f2f54d%2f chastnye_foto_devushek_skachat _torrent, http://gapcare.com/__media__/j s/netsoltrademark.php?d=rutube .ru%2fvideo%2f9500a313a96ee06e 69029164423f55e7%2f tablitsa_rastvorimosti_s_tsvet ami_osadkov, http://crediscotia.com/__media __/js/netsoltrademark.php?d=ru tube.ru%2fvideo%2fa46759e0b7d7 da615d8e1834bba9eea7%2f Ogg_stream_reset_serialno_dlia _gta_san_andreas_skachat_bespl atno, http://www.0932363623.tw/pro/r edirect.php?url=https%3a%2f%2f rutube.ru%2fvideo%2fc9b707a543 450c815d85f617e53ea912%2f originalnyi_obraz_windows_xp_m edia_center_edition_torrent, http://archive.is/C7eUB enn_vigmor_knigi_skachat, http://www.redlava.com/__media __/js/netsoltrademark.php?d=ru tube.ru%2fvideo%2f6cbca6a073d0 e40eb3c2b9d79ff4fe73%2f skachat_fonbet_na_noutbuk, http://t2d.brownandbunch.net/_ _media__/js/netsoltrademark.ph p?d=rutube.ru%2fvideo%2f9ede98 98ce84251d27e77ace5652a782%2f plagin_greebler_dlia_cinema_4d _skachat, http://newproductmedia.info/__ media__/js/netsoltrademark.php ?d=rutube.ru%2fvideo%2f6cea8a8 1f04496308ac77f0bbd7a5806%2f transformery_poslednii_rytsar_ skachat_torrentom, http://www.kanonji-mitoyo-med. or.jp/jump/redirect.php?url=ht tps%3a%2f%2frutube.ru%2fvideo% 2ff7d6e1d2b85620265b265ff95ac2 a052%2f skachat_last_dei_mod_besplatny i_kraft_i_99_uroven, http://www.webtoolboxpro.com/w ebsite-review/redirect.php?url =https%3a%2f%2frutube.ru%2fvid eo%2f88ca6180de0102be41a2a48d9 8984b47%2f skachat_piatnitskii_2_sezon_to rrent, http://www.kirschenmarkt-glade nbach.de/go.php?go=https%3a%2f %2frutube.ru%2fvideo%2fbf88077 6cf51e024bead5bb7ba721492%2f razumnyi_investor_audiokniga_s kachat_besplatno, http://salinc.ru/redirect.php? url=https%3a%2f%2frutube.ru%2f video%2fe099d5c9aa960e9617063a 0ddb8cff1e%2f sintezator_rechi_putina, https://rutube.ru/video/915df8 fa0f44fce0a4e3f64e49bb6fc3/ skachat_fps_creator_x10_torren t_na_russkom, http://archive.is/AX2pa olga_valiaeva_prednaznachenie_ byt_zhenshchinoi_skachat_bespl atno_txt, http://search-suppliers.com/re direct.php?url=https%3a%2f%2fr utube.ru%2fvideo%2f0f12e45524a 6beef34aedf91d3f92448%2f raspisanie_avtobusov_krivoi_ro g_ashan, http://1stpage.de/redirect.php ?url=https%3a%2f%2frutube.ru%2 fvideo%2ff3dc3d8bb5d6116341d80 b595f3fd53d%2f Crack_iw5sp_exe_download_-_cra ck_iw5sp_exe_download_plugin, http://pwi.dynachat.net/__medi a__/js/netsoltrademark.php?d=r utube.ru%2fvideo%2f1125861b1ea 00e7e695808de53d78fe4%2f skachat_keystrokes_mod_v4_189, http://www.ask4tau.net/__media __/js/netsoltrademark.php?d=ru tube.ru%2fvideo%2f9b3382c5cd1b cc4581639a9b9029c21c%2f reshebnik_po_mkhk_10_klass_emo khonova,svezhie_kliuchi_eset_nod32_ant ivirus_business_edition, https://rutube.ru/video/659c47 8d146ca72d25dd75f88352d230/ protokol_obucheniia_personala_ obrazets, http://dovga.com/redirect.php? url=https%3a%2f%2frutube.ru%2f video%2ff5a51200a169a3fa96c91e 683864b483%2f reshebnik_dubovskii_garmoniia, http://archive.is/MVmfg Chargemaster_skachat_na_russko m, http://club-ferrari.info/m/red irect.php?url=https%3a%2f%2fru tube.ru%2fvideo%2fb94543b54c14 fad81d6d51f4b53f690f%2f sakharnyi_diabet_i_tuberkulez_ prezentatsiia, http://www.poltel.ru/redirect. php?url=https%3a%2f%2frutube.r u%2fvideo%2f0b50354af003105d05 094e9f258e0cfa%2f sait_mirotvorets_spisok_predat elei, http://www.garagedoorsofmemphi s.com/__media__/js/netsoltrade mark.php?d=rutube.ru%2fvideo%2 f915df8fa0f44fce0a4e3f64e49bb6 fc3%2f skachat_fps_creator_x10_torren t_na_russkom, http://archive.is/0NHmn reshebnik_po_angliiskomu_iazyk u_voskovskaia_karpova_onlain,
IP:37.9.41.137  2018-11-07 23:14:34
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.