Баянгол дүүргийн прокурор Н.Бадамцэцэг "барьцаалагдсан" гэж худал мэдүүлжээ

2011/02/27
Share |
Хүмүүс:
Баянгол дүүргийн прокурор Н.Бадамцэцэг

- Түүний хууль бус тогтоолоос болж  жирийн иргэнд 10 сая төгрөгийн хохирол учраад байна -

Н.Бадамцэцэг цагдаад мэдэгдэхдээ “Ажлынхаа ойролцоо явж байтал намайг автомашинтай залуус хүчээр суулган авч явж барьцаалсан. Тэд иргэн С.Ганзоригийн гахайн махыг битүүмжилсэн тогтоолоо хүчингүй болго. Эргүүлэн өг” гэж дарамталсан хэмээн мэдүүлж байсан юм. Эл мэдүүлгийн дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад хэргийг Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлсэн байна. “Прокурор барьцаалсан” гэх хэрэг дуулиан  тарьж, тухайн үед ТЕГ, ЭЦГ, УМБГ-ын алба хаагчид орон даяар гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжилсан ч олоогүй аж. Гэвч энэ хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч болон цагдаагийн холбогдох ажилтнууд ямар ч хүн барьцаалах хэрэг гараагүйг мэдэгдэв. Үүнээс гадна Н.Бадамцэцэг өөрийн буруутай үйлдлээ нуун дарагдуулах зорилгоор дээрх мэдээллийг олон нийтэд тараасан байж болох талаар зарим эх сурвалж ярьж байна.  Тодруулбал, иргэн Н.Ганзориг нь өнгөрсөн оны долдугаар сарын 9-нд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Балижи” ХХК-ны менежер Б.Бат-Энхээс 20 тн 300 кг гахайн махыг худалдааны гэрээний дагуу худалдаж авсан байна. Гэвч   2010 оны долдугаар сарын 14-нд  Баянгол дүүргийн мөрдөн байцаагч Мөнхбаатар, БНХАУ-ын иргэн Дагуулаа нарын иргэдтэй ирж “Улаанбаатар импекс” компанийн зооринд хадгалагдаж байсан гахайн махыг битүүмжилжээ. Тухайн үед мөрдөн байцаагч  Мөнхбаатар Баянгол дүүргийн прокурор Н.Бадамцэцэгийн гарын үсэг бүхий хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол үзүүлж, 20 тонн гахайн  махыг битүүмжилсэн байна. Мөрбөн байцаагч Мөнхбаатартай  урьд нь эрүүгийн хэрэгт холбогдож байсан нэг бус этгээдүүд хамт явж байсан бөгөөд тэд С.Ганзоригийг “Гахайн мах энэ Хятад иргэнийх. Чи хууль бусаар авсан. Махыг энэ хятадуудад өгнө, чи яаж ч чадахгүй” хэмээн заналхийлж байсан аж.  Үүнээс гадна цагдаагийн ажилтан “Чиний худалдаж авсан мах хятад иргэдийн мах байсан байна. Бат-Энх чамайг хулхидсан байж” хэмээн мэдэгдэж махыг битүүмжилжээ. Энэ явдлаас хойш хорь орчим хоногийн дараа С.Ганзоригийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс дуудаж,  холбогдох байцаалт авсан гэнэ. Түүний худалдаж авсан гахай мах нь “Балижи” ХХК-ны менежер Б.Бат-Энхийн мах биш, дээрх Дагуулаа нарын хятад иргэдийн мах хэмээн сэжиглэж Б.Бат-Энхэд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Ингэхдээ С.Ганзориг болон БНХАУ-ын иргэн Дагуулаа нарыг хохирогчоор дуудан мэдүүлэг авчээ.  Үүнээс гадна  эрүүгийн элементүүд гэж нэрлэгддэг хэсэг залуус  С.Ганзоригтой найзаар нь дамжуулан уулзсан байна. Тэд “Чи энэ махыг эргүүлэн авч чадахгүй. Би чамд авч өгье. Надад 20 сая төгрөг өгчихвөл, махыг чинь чамд аваад өгье. Баянгол дүүргийн прокурор Бадамцэцэг, мөрдөн байцаагч Мөнхбаатар нарыг би аргалчихна” гэсэн байна.

С.Ганзориг Н.Бадамцэцэгтэй уулзан ямар үндэслэлээр махыг битүүмжлэх шийдвэр гаргасан, уулзаж хариулт өгөхийг хүссэн ч тодорхой хариулт өгөлгүй зугтаж байжээ. Тиймээс С.Ганзориг наймдугаар сарын 16-нд  Баянгол дүүргийн прокурор дээр суулт зарлаж,  үндэслэлгүйгээр 20 тн гахайн махыг нь  битүүмжилсэн хэргийг   хуулийн дагуу шийдэж өгөхийг дүүргийн прокуророос шаарджээ.  Хурдан шийдэхгүй бол чингэлэгт байгаа мах муудаж тэрбээр 70 сая төгрөгөөр хохирох гээд байгаагаа  ч Прокуороын удирдлагуудад учирлаж байжээ. Үүний маргааш нь суултаа үргэлжлүүлэхээр  Баянгол дүүргийн прокурор дээр очиход түүнийг УМБГ-ын ажилтнууд авч явж байцаасан байна. Н.Бадамцэцэг урьд өдөр нь “ Намайг барьцаалсан. Энэ хэрэг Н.Ганзоригтой холбоотой  байж магадгүй” хэмээн цагдаад мэдүүлсэн байжээ. Түүнийг прокурор барьцаалсан хэрэгт гэрчээр мэдүүлэг авчээ. Дээрх “прокурор барьцаалсан” гэх хэргийн цаана “гахайн махыг хууль бусаар авсан Б.Бат-Энхэд холбогдох хэрэг”, “Иргэн С.Ганзоригийг дарамталж айлган сүрдүүлсэн гэх хэргүүд давхар үүсчээ.

Цагдаагийн байгууллагаас “Балижи” ХХК-ны менежер Б.Бат-Энхэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 20 тн гахайн махыг хаанаас оруулж ирсэн, хэний өмч болохыг мөрдөн байцаалтаар тогтоожээ. Шалгалтаар Б.Бат-Энх нь БНХАУ-аас экспортын “XINGBIAN TRADE Co LTD” компаниас холбогдох худалдааны гэрээний дагуу гахайн мах  авсан болох нь батлагдсан байна. Иймээс энэ хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаж иргэн С.Ганзоригт махыг нь эргүүлэн өгөх шийдвэр гаргаж, хэргийг хаасан байна. Гэвч тухайн үед “ 20 тонн гахайн махны эзэн”  хэмээн мэдүүлж байсан Дагуулаа нарын хятад иргэд энэ хэрэгт байцаалт өгөхөөс татгалзаж, удалгүй  оргон зайлжээ. Цагдаагийн байгууллага Хятад иргэдтэй хуйвалдан С.Ганзоригийг 20 тн махыг булаан авах оролдлого хийсэн, С.Ганзоригийг дарамталсан хэргээр Чинбаа гэгч этгээдэд  эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Харин Чинбаа нь ОХУ-руу дүрвэн зайлсныг эрэн сурвалжилж байгаа ажээ. Харин “Прокурор барьцаалсан” гэх хэрэг шийдэгдэлгүй олон сар болсон нь үндэслэлгүй байсан бололтой. Энэ хэрэг анхнаасаа зохиомолоор үүсгэсэн хэрэг байж болзошгүйг эх сурвалжууд мэдээлж байна. Учир нь Н.Бадамцэцэг мэдүүлэг өгөхдөө “30-40 УБН дугаартай цагаан өнгийн жижиг тэрэг намайг барьцаалсан” гэж мэдүүлсэн байдаг аж. Харин энэ машин 2010 оны зургаадугаар сард Өвөрхангай аймагт зарагдсан бөгөөд  энэ хэрэг гарсан өдөр тус аймгийн төвд байсныг Замын цагдаагийн газар тогтоожээ. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Прокурор Бадамцэцэг барьцаалагдсан гэж мэдүүлж байгаа ч батлагдаж нотлогдоогүй” гэдэг хариулт өгч байна. Харин УМБГ-ын холбогдох ажилтан  “Бадамцэцэг прокурор барьцаалагдсан гэдэг нь худлаа болж таарч байгаа. Үндэслэлгүй мэдээлэл байсан бололтой. Бадамцэцэгийг барьцаалсан гэх гэмт этгээд олдоогүй. Энэ хэрэг хаагдаж магадгүй байна” гэсэн юм. Н.Бадамцэцэг нь эрх мэдлээ ашиглан гэмт этгээдүүдтэй нийлж 20 тонн гахайн махыг завших гэж байсан гэж хардах хүн ч байна. Н.Бадамцэцэг прокурорын үндэслэлгүй гаргасан хөрөнгө битүүмжлэх тогтоолоос болж,  С.Ганзоригт 10 гаруй сая төгрөгийн хохирол учирчээ.

Т.Амур ( Өдрийн шуудан) сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop êàê ÷åðåç òåëåãðàìì êóïèòü çàêëàäêó Форум торгашеР¹ Сайт Ð»ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ñ… смесей Купить Первый Буинск бошки в СясьстрР¾Ðµ Лирика в ЕманжелР¸Ð½ÑÐºÐµ Альфа пирролиР´Ð¸Ð½Ð¾Ð²Ð°Ð»Ðµ рофенон формула Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP вКяхта Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в Нижнем Ломове çàêëàäêè ñïàéñà êóðñêà Как восстанР¾Ð²Ð¸Ñ‚ÑŒ ÑÐ»Ð¸Ð·Ð¸ÑÑ‚Ñ ƒÑŽ носа после капель и не только Экстази все виды Купить закладкР¸ шишки в ÐžÐ»Ñ‘ÐºÐ¼Ð¸Ð½Ñ ÐºÐµ Купить закладкР¸ стаф в КодинскРµ Купить закладкР¸ трамадоР» в Кириши Что будет если курить чай в бумаге ЗакладкР¸ в г кургане Купить закладкР¸ спайс в Охе çàêëàäêè ãåðîèíà ìîñêâà Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ Спб через купить Купить закладкР¸ шишки ак47 в ЧайковсРºÐ¾Ð¼ ЗакладкР¸ стаф в СтародуР±Ðµ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Ð”Ð¼Ð¸Ñ‚Ñ€Ð¾Ð²Ñ ÐºÐµ Шишки ак47 в Вышнем Волочёк Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в КисловоР´ÑÐº купить героин на закладкР°Ñ… Купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Щучье ñàéòû çàêëàäîê ôåíà Купить закладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в ЮжноураР»ÑŒÑÐºÐµ Эффект кокаин мефедроР½ мяу ДициклоР¼Ð¸Ð½ гидрохлР¾Ñ€Ð¸Ð´ Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP вЯрцево сдоба микс железноР´Ð¾Ñ€Ð¾Ð¶Ð½Ñ‹Ð¹ отзывы ЗакладкР¸ кокаин в СнежногР¾Ñ€ÑÐºÐµ ЗакладкР¸ метадон в МожайскРµ
IP:5.62.154.44  2018-01-19 22:38:13
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.