Египет жагсагч охиноо Facebook гэж нэрлэв

2011/02/27
Share |
Хүмүүс:
Египет жагсагч охиноо Facebook гэж нэрлэв

Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубаракийг засгийн эрхээс буулгасан нийтийг хамарсан жагсаал, цуглаанд идэвхтэй оролцогч Жамал Ибрахим гэгч 20 эргэм насны эр охиндоо Facebоок хэмээх нэр хайрлажээ.  Тэрбээр египет түмний бослогод тус сайтын гүйцэтгэсэн үүрэг их байсныг онцолж, “Facebooк”-ийнхэнд талархсан сэтгэлээ илэрхийлсэн нь энэ гэнэ. “Fасеbоок” египет босогчдын нэгдэн нийлэхдээ ашигласан ганц цахимхуудас биш ч Х.Мубаракийн засаглалыг эсэргүүцэгчдийг хамгийн олноор нь цуглуулсан юм. Египетийн таван сая гаруй иргэн тус сайтын идэвхтэй хэрэглэгчид. Өнгөрөгч сарын сүүлийн хоёр долоо хоногт тус улсын жагсаал, цуглаантай холбоотойгоор 32 мянга гаруй групп, 14 мянга орчим нүүр хуудас “Facebook”-т шинээр нээгджээ.

 Эх сурвалж: “Монголын үнэн”

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.