АВАРГЫН ЭНТЭЙ АРВАН АРСЛАНГИЙН ХАРЬСАН АЗ

2011/03/02
Share |
Хүмүүс:
АВАРГЫН ЭНТЭЙ АРВАН АРСЛАНГИЙН ХАРЬСАН АЗ

Арслан цол хvртсэн 44 бөхийн 10-д нь алдарт аварга цолтнуудын эгнээнд багтахуйц амжилт, боломж тохиосон ч харамсалтай нь учраануудаа дийлэлгvй өвдөг шороодоцгоосон байдаг юм. Аварга хэмээх алдар цолоос шvvрэн алдсан аваргын энтэй азгvй хvчитнvvдийн:

Нэгэн болбоос бөхийн тvvхэнд “Цэргийн” гэгдсэн тодотголтой vлдсэн С.Шагж арслан юм.
Тэрээр 1928, 1929 оны улсын их баяр наадамд дараалан vзvvрлэж, улмаар 1930 онд тvрvvлж байжээ. Тэрээр 1927 оны наадмаар найм давж дөрөвт vлдэн заан цол, 1929 онд ес давж хоёр дахиа vзvvрлэн арслан цолыг хvртсэн байх аж. Тиймээс 1930 онд тvрvvлэхэд нь аварга цол хvртээж болох байлаа. Хэрэв тэрээр энэ цолд хvрсэн бол Завхан аймгаас анхны аварга төрөх байжээ.

Удаахь нь “Урт гарт” хэмээх М.Лхагваа арслан болой.
Тэрбээр 1931 оны наадмаар заан цолтойдоо ес давж vзvvрлэж байв. 1933 онд тvрvvлж арслан цолд хvрчээ. 1939 оны наадмаар аанай vзvvрлэсэн байдаг. Ийнхvv Завхан нутгаас хоёр дахь аварга төрөх байсан нь талаар болсон ажээ.

Гурав дахь нь Л.Чимэд арслан юм.
1934 онд vзvvр, тvрvvнд vлдэж Дэлэг арсланд унаж vзvvрлэжээ. 1935 онд тvрvvлж сая арслан цолд хvрчээ. 1936 онд дахин тvрvv булаалдаж Балсан арсланд өвдөг шорооджээ. Тvрvvлсэн бол Төв аймгаас анхны аварга төрөх байжээ.

Дөрөв дэх нь Д.Лувсанжамц арслан юм.
Мань хvн 1937 онд.................................................................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ  уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.