Бооцоо тавьсан сүмочдыг шүүхэд шилжүүлжээ

2011/03/06
Share |
Хүмүүс:
Бооцоо тавьсан сүмочдыг шүүхэд шилжүүлжээ

Бейсболын тоглолтод бооцоо тавьсан гэх хэргээр цагдаагийн газарт шалгагдаж буй есөн сүмочийг шүүхэд шилжүүлэх болсноо зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мэдэгдлээ. Энэ хэрэгт сүмогоос нийт 39 хүн шалгагдаж байгаагаас нотлох баримт хангалттай бүрдсэн гэх есийг нь ийнхүү шүүх болжээ. Үлдсэн 30 сэжигтний гар утасны мессеж, мэйл болон бусад санхүүгийн бичиг баримт сэлтийг нарийн нягталж байж дараагийн шатанд шилжүүлэх эсэхийг шийдэх аж. Шүүхийн өмнө зогсох болсон есөн хүний тоонд Котомицүки, Одакэ нар багтсан байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.