Мэрил Стрипийг шагнав

2011/03/06
Share |
Хүмүүс:
Мэрил Стрипийг шагнав

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама урлагийн салбарт  гаргасан амжилтын төлөө медалиар жүжигчин Мэрил Стрип, хөгжмийн зохиолч Куинси Жонс, төгөлдөр хуурч Ван Клиберн нарыг шагнав гэж Цагаан ордноос мэдээллээ.

    Мэрил Стрип Америкийн соёл, урлагт кино болон театрын жүжигчний хувиар үнэлж баршгүй хувь нэмэр оруулсных нь төлөө шагнаж байна. Америкийн кино академийн шагналд нэр дэвшсэн тоогоороо бусад жүжигчнийг ардаа орхисон тэрбээр манай үеийн хамгийн авьяаслаг бөгөөд хүндтэй жүжигчдийн нэг ажээ.

    Стрип "Оскар" шагналд 16 удаа нэр дэвшиж, хоёр удаа хүртсэн/, "Алтан бөмбөрцөг"-т 25 удаа нэр дэвшиж, 7 удаа хүртсэн байна.

    Ван Клиберн хөгжмийн түүхэнд тэмдэглэгдсэн агуу төгөлдөр хуурчдын нэг бөгөөд Америкийн соёлыг амжилттай сурталчилсны хувиар шагнал хүртжээ. 1958 онд Москвад болсон Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд Клиберн гайхалтай хөгжмийн ачаар түүхэн ялалт байгуулж, улс төрийн хил хязгаарыг давсан байна.

    Куинси Жонс хөгжимчин, хөгжмийн зохиолч, продюсер болон дууны найруулагчийн хувиар Америкийн хөгжимд асар их хувь нэмэр оруулжээ. Тэрбээр поп хөгжим, соул, хип-хоп, жаз, сонгодог, африк болон бразил хөгжмийг нэгтгэж чадсан мэргэжлийн уран бүтээлч ажээ.

    Урлагийн салбарт  гаргасан амжилтын төлөө үндэсний медалиар нийт 10 хүн шагнуулж, өөр 10 хүн хүмүүнлэгийн ухааны салбарт гаргасан амжилтын төлөө медаль хүртсэн байна.

З.Амгалан

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.