Солонгоогийн 7000 долларын үнэтэй хамар хүүхнүүдийн атааг хөдөлгөж байна

2011/03/08
Share |
Хүмүүс:
Солонгоогийн 7000 долларын үнэтэй хамар хүүхнүүдийн атааг хөдөлгөж байна

Дунд сургуулийн нэг ангийн охид МУГЖ Ариунаа, “дива” Алтанцэцэг нарын тоглолтонд оролцож, дуулж эхэлсэн нь "Гурван Охин" хамтлагийн эхлэл болжээ. Хамтлаг байгуулагдаад удсан боловч, хамтлагийн хамгийн царайлаг, дайчин гишүүн болох Анхааг орж ирснээр тус хамтлагийг байгуулагдсан гэж үздэг.

Тарж, бутарч, хоорондоо өмд гутлын хэрүүл хийлгүй таван жилийн нүүрийг үзнэ гэдэг бол эмэгтэй хамтлагийн хувьд хүлээн зөвшөөрч болохуйц хугацаа гэж үздэг. Энэ ч утгаараа тэд “нас биед” хүрснээ зарлаж, хамгийн анхны тоглолтоо хийх гэж байна. Үүнтэй холбоотойгоор хамтлагийн нэрээ ч өөрчлөх талаар ярилцаж байгаа гэнэ.

“Гурван охин” хамтлагийн сүүлийн үеийн уран бүтээлүүд илүү мэргэжлийн, хүч, хөдөлмөр зарсан, үзэгчдэдээ чанартай уран бүтээл харуулъя гэж зорьж байгаа нь харагдаж байгаа. Ялангуяа “Дачхуу”, Байгаль далайн эрэг дээр зураг авалттай “Чихэнд минь шивнээрэй”, Буриадын Гавьяат Б.Амархүүтэй хамтарсан “Зүрх чам руу” зэрэг дуунууд болон клип нь үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа. Энэ бүхэн нь тэднийг анхны тоглолтоо хийж, хэр чадалтай хамтлаг гэдгээ харуулах боломжийг тэдэнд олгосон гэнэ. 

Тэдний тоглолттой зэрэгцэн хамтлагийн ахлагч Сологийн төрөл арилжсан мэт өөр болсон царайны тухай сүүлийн үед охид бүсгүйчүүд жиг жуг хийж байна. Тус хамтлагийн саяхан үзэгчдэд хүргээд байгаа “Hot discо” дуун дээрээс Солог хэрхэн гоо сайхандаа анхаарсныг харж болох гэнэ.

Монголын олны танил бүсгүйчүүдээс гоо сайхны мэс засалд орсон хэдий ч “ороогүй нь дээр байж дээ” гэж харамсмаар зарим нэг нь байхад Соло ёстой л төрөл арилжсан мэт хөөрхөн болсон нь олон хүний анхаарлыг татаж хаана, хэзээ хийлгэснийг нь олж мэдэх гэж бүгд л ам уралдан ярьцгааж байна.

Соло өөрөө энэ талаар тунчиг нууцалж, үгүйсгэж байсан боловч адтай сэтгүүлчид олж мэдэж чаджээ. Соло та бидэнд “Бүдүүн мисс” киногоор танил болсон алдарт жүжигчин Ким А Жүний үйлчлүүлсэн эмнэлэгт “орсон” бөгөөд үүндээ 7000 доллар зарцуулсан байна. Энэхүү өөрчлөлтөндөө Соло тун чиг сэтгэл хангалуун байдаг бөгөөд сонирхож асуусан зарим хүнд “Үргэлж олны хараанд байдаг урлагийн хүн гадаад төрхөндөө анхаарахад буруу байхгүй” гэж ам бардам хариулж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.