Японы гадаад хэргийн сайдыг огцруулах шийдвэр гарчээ

2011/03/09
Share |
Хүмүүс:
Японы гадаад хэргийн сайдыг огцруулах шийдвэр гарчээ

ТОКИО./РИА Новости/. Японы Засгийн газар тус улсын Гадаад Хэргийн сайд Сэйзи Маэхараг огцруулах шийдвэрийг гаргасан бөгөөд Дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Юкио Эданог сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн даргаар баталсан тухай Киодо агентлаг даваа гарагт мэдээлжээ.
Эдано Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн даргын суудалд хэвээр үлдэх бөгөөд Гадаад Хэргийн сайдын албан тушаалыг хавсарган хаших ажээ.
Маэхарагийн сан гадаадынхнаас улс төрийн зорилгоор хандив авч хууль бус үйлдэл хийсний улмаас түүнийг огцруулах шийдвэр гаргасан байна.
Японы Ерөнхий сайд Наото Кан парламентын төсвийн хорооны хурал дээр тайлбар хийхдээ Маэхара суудлаа хадгалж үлдэх бодолтой байгаа, гэхдээ тэрбээр улс төрийн хариуцлага хүлээх ёстой гэжээ.
Засгийн газарт томоохон албан тушаалыг хашдаг төдийгүй Н.Канын Засгийн газрыг огцорсон тохиолдолд Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвших магадлалтай байсан Маэхара огцрох болсон нь Ардчилсан намын байр суурьт хүчтэй цохилт болсон байна.
Д.Жаргал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.