Түрээсний хүүхэд

2011/03/11
Share |
Хүмүүс:
Түрээсний хүүхэд

“Эгчээ, ахаа мөнгө өгөөч”, “Ядарсан надад 100 төгрөг хайрла” гэх хүүхдүүд Улаанбаатар хотын төвийн хэсэгт тааралдах нь элбэг. Энэ хүүхдүүдийн зарим нь гуйлга гуйдаг байхад зарим нь дуу дуулж хэдэн бор төгрөг олох. Чухамдаа тэд балчир биендээ баймгүй хүнд хөдөлмөрийг хийж байгаа нь энэ юм. Гадаа -20 градус зааж байхад 3-5 насны жаалууд гуйлга гуйн гэдсээ тэжээж байна. Яг үнэндээ тэд өөрсдийгөө ч, ээж, аавыгаа ч тэжээхийн тулд ажиллаж байгаа нь энэ. Тэдний харцнаас хүүхэд насны гэгээн хүсэл мөрөөдлийн оч  бадрахгүй нь тунч харамсалтай. Учир нь тэд идэр есын хүйтнийг хэрхэн давж, өдөрт хэдэн төгрөг олохоо боддог болохоор тэр. Энэ хүүхдийн төлөөлөл болох нэгэн хүү 50 дугаар дэлгүүрийн урд суух. Идэр есийн хүйтэнд хавар намрын урт хүрэм өмсч, урт хүрэмнийхээ хормойгоор хөлөө ивэн суух энэ хүү 5 настай.  Зарим хүмүүс миний мөнгийг аваад зугатаачихдаг” гэж  ярьж байлаа Гуйлга гуйж байгаа нь энэ жаал боловч түүнийг ажиглаж байгаа хоёр том хүн байдаг гэнэ. Байдал эвгүйтвэл “тусладаг”, хайрцаг дахь мөнгө нь ихсээд ирхээр аваад явах үүргийг л тэд хүлээдэг. Зүгээр л ээж ааваас хүүхдийг нь түрээслэж авдаг . Тэд жаал хүүг гуйлга сайн гуй гэж загнаж харин өөрсдөө хажуугийн дэлгүүрт ороод зогсох. Тэднийг дэлгүүрт оров уу, үгүй юу даарсан хүү гараа халаасандаа хийнэ. Үүнийг харсан тэд гарч ирээд “Наад гараа гаргаач, ингээд байвал хэн чамд мөнгө өгөх юм” гэж загнах. Хүүхэд түрээслэх нь бас ханштай байх аж. 0-3 насны хүүхдийг 5000, 3-6 насны хүүхдийг 2500-3000 төгрөгий ханштай.  Таван настай хүүхэд гуйлга гуйж байхад бас дөнгөж төрсөн өлгийтэй  хүүхэд ч гуйлга гуйдаг аж. Хэдхэн сартай хүүхдийг мөн л түрээслэн хэн нэгэн танихгүй хүний өвөр дээр тавьдаг гэнэ. Ийм хүмүүс Улаанбаатар хотод чамгүй их.  Мөн сансарын түниелын “нео” нэртэй баарны гадаа дүүгээ тэврэн суух жаалыг харсан хэний ч сэтгэл өвдөн мөнгө өгөх хүн олон боловч хөөрхий тэр жаахан хүүг бас л түрээслэж авсан хэн нэгэн цаана нь хараад зогсож байгаа гэж бодохоор элэг эмтэрмээр...

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.