Японд үүссэн цунами бусад хорь гаруй оронд нүүрлэж болзошгүй

2011/03/12
Share |
Хүмүүс:
           Японд үүссэн цунами бусад хорь гаруй оронд нүүрлэж болзошгүй

Хоншу нь тус улсын нийслэлээс 373 километр зайтай оршдог бол хоёр дахь чичиргээ мөн Токиогоос 505 километрийн зайд болсон байна. Энэхүү газар хөдлөлт их хэмжээний буюу арван метрийн өндөр цунамиг дагуулсан бөгөөд Хоншу дахь Мияги муж бүхэлдээ энэхүү хүчтэй байгалийн гамшигт нэрвэгджээ. Харин орон нутгийн телевизийн мэдээлснээр Хоншугийн өөр нэг муж болох Ивэйтид 4.2 метр цунами үүссэн байна. Цунами эл мужийн ихэнх хэсгийг сүйтгэсэн бөгөөд их хэмжээний машин бусад зүйлс далайруу шидэгдсэн аж. Дэлхийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар цунамигийн аюул Хоншугийн өөр нэг муж болох Фукишимад нүүрлэхэд ойрхон байгаа юм байна. Харин хамгийн их хохирол амссан хот бол Синдай байгаа бөгөөд тус хотын нисэх онгоцны буудал бүхэлдээ усанд автсан аж. Мөн дээрх гамшигт өртсөн газруудад цахилгаан, холбоо, банкны гүйлгээ гээд бүх үйлчилгээ тасалдсан байна. Тиймээс галт тэрэг болон нийтийн тээврийн үйлчилгээ мөн зогсонги байдалд ороод байгаа юм. Газар хөдлөлтийн улмаас ихэнх барилга ганхаж, 12.1 баллын хүчтэй газар хөдлөлтөд тэсвэрлэшгүй барилгууд нурж, олон тооны гүүр нурсны улмаас их хэмжээний машин усанд унасан байна. Токиогийн иргэд бүгд гадаа гудамжиндаа гарч, бие биетэйгээ гар утсаараа холбоо тогтоохыг хичээж байгаа ч үүрэн холбооны сүлжээ мөн тасалдалтай байв. Өчигдрийн байдлаар ойролцоогоор дөрвөн сая гаруй хүн орон гэргүй болсон байна. Газар хөдлөлт үүгээр дуусахгүй гэдгийг АНУ-ын Геологийн хүрээлэн болон Японы Үндэсний цаг уурын хорооноос анхаарууллаа. Түүнчлэн цунами Номхон далайн орнуудын бусад хорь гаруй улсад дамжин нүүрлэх гэнэ. Ялангуяа энэ аюул Орос болон Хавай арал, Тайваньд тун ойрхон байгааг анхааруулсан аж. Энэ аюулын дохио өнгөрөгч лхагва гаригт эхэлж, тус улсад 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлж, бага хэмжээний цунами үүссэн билээ. Тухайн үед ийм хэмжээний хүчтэй газар хөдөлнө гэсэн урьдчилсан мэдээлэл гараагүй байсан. Харин уржигдар буюу пүрэв гаригт Хятадад энэ давалгаа үүсч, мөн хүчтэй газар хөдөлж олон тооны хүний амь эрсэдсэн юм. Одоогийн байдлаар амь үрэгдсэн хүмүүсийн талаар тодорхой мэдээлэл ирээгүй байгаа ч Синдай болон бусад хүнд нөхцөлд байгаа хотууд яаралтай тусламжийн аврах баг очсон. Хамгийн сүүлд тус улсад 1933 онд Офунатод болсон газар хөдлөлт, 28.7 метрийн өндөр цунамийн үүсгэж, хар сүүдэр дагуулж байсан юм. Энэ үеэр их хэмжээний хохирол амсаад зогсохгүй гурван мянга гаруй хүн хорвоог орхиж байжээ. Харин дэлхийн хэмжээнд 1960 оны тавдугаар сарын 22-нд Чилид хамгийн хүчтэй газар хөдлөлт болж, 9.5 магнитудын хэмжээтэй байсан юм. Тиймээс үүнээс хойш дөчин жилийн дараа анх удаа 8.8 магнитудын газар хөдөлсөн нь өчигдөр болсон Японы гамшиг аж.
Мөн Японд дэлхийн газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүсийн 90 гаруй хувь байдаг учраас ойр ойрхон бага хэмжээ чичиргээ үзүүлдэг. Тиймээс тус улсын барилгууд 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байхаар баригдсан байдаг байна.

   

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.