Ариун газрын атмаан хүүхэн

2011/03/15
Share |
Хүмүүс:
Ариун газрын  атмаан хүүхэн

Манай  алдартай зохиолчын нэрээр нэрлэгдсэн  “  Нацагдоржийн   нэрэмжит “ уг номын сангийн ажилчин  Отгонжаргал гэх эмэгтэй  ном унших гэгээлэг хүсэлтэй оюутан залуустай маань зүй бусаар харьцдаг талаар санал гомдол удаа  дараа ирж байсан.  Ингээд  энэ мэдээллийн   дагуу биднийг  очиход үнэхээр хаалга татав уу?  Үгүй юу?  Бухимдалтай  угтсан юм. Авсан номоо буцаах гэсэн оюутнууд  ээлж дараалан  зогсоно . Тиймээс тэр эмэгтэй ном өгөх, авах ажлыг хийдэг бололтой. Оюутнуудын номыг урах нь энүүхэнд булаан аван ,ямарваа нэгэн мэдэхгүй юм аа лавлаж асуусан хэний ч өөдөөс боож үхэх шахан  хашгирахыг хараад   “оюутнууд  маань “ тэр эмэгтэйн гэрээс ном гуйж авч байгаа юм шиг л  сэтгэгдэл төрөв. Гэтэл  нэгэн оюутан орж ирэн карт нээдэг хүн нь хаана суудагыг асуулаа. Гэтэл тэр эмэгтэй би байна та нар тэсвэртэй хүлээж бай би хоёр хүний ажил хийдэг гэж уурлах нь тэр. Харин үүнийг хараад би ч тэссэнгүй очиж карт нээлгэхээр оочирлон зогсов. Хэнд ч найрсаг хандадгүй тэрээр   ” намайг  карт  хэдээр нээх вэ? Эгчээ”   гэж асуухад манай дотоод журмыг уншаач ямар ядаргаатай юм бэ? Хэмээн  аашилж эхэлсээр бидний яриа үргэлжлэв. Би  эгчээ номоо бас таниас авах уу?  одоо авч болох уу? Хэмээн  дахин асуухад   “манай дотоод журмыг унш би  та нарын асуулт болгонд хариулж чадахгүй за гээд л  яг л хүн биш араатан шиг авирлаж байлаа. Энэ бүхний эцэст  тус номын сангийн  захиргаанд хандан хэлэхэд  олон нийттэй харьцах ажлыг  ийм харьцааны соёлгүй, хүмүүжлийн доголдолтой хүнээр  хийлгэхгүй  байвал сайн байна.  Тус байгууллагын захиргаа ажилтан  Отгонжаргалдаа арга хэмжээ аван сурах тэмүүлэлтэй оюутан залуусын маань гэгээлэг өглөөг нь  хүйтэн ус шиг  цэвдэг сэтгэлээр угтахгүй байхыг хүсэж байна.Мөн тус байгуулга хоёр хүний ажлыг нэг хүнээр хийлгэж  хөдөлмөрийн хуулийг зөрчиж  байгааг ч гэсэн сануулахад илүүдэхгүй биз. Ажлаа дийлэхгүй байж хоёр хүний ажлыг хийж байгаа нэрээр түрүү барин  цалин авчихаад  ажлын ачаалалдаа дарагдахдаа муу сайн оюутнуудад уураа гаргадаг Отгонжаргал та ажилдаа дургуй бол, ажлаа хийхэд танд хүндрэлтэй байдаг бол манай оронд таны  ажлыг оюутнуудад найрсагаар хандан чин сэтгэлээсээ хийх хүн  олон байдаг юм шүү!!!!!!!! Гэдгийг хэлмээр байна

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.