Монгол банкныхны «но»-г цаг нь болохоор дэлгэнэ

2011/03/17
Share |
Хүмүүс:
 Монгол банкныхны «но»-г цаг нь болохоор дэлгэнэ

Монгол банкны дэд ерөнхийлөгч асан, Лондон дахь төлөөлөгч Д.Энхжаргал Тээвэр хөгжлийн банкны 51 хувийг эзэмшигч Армин Виедеркерийн хөрөнгийг булаах гэж байна хэмээн Р.Батрагчаа өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ.Тэрбээр “Инфрастракчер” ББСБ-ын гүйцэтгэх захирал. Түүний компанийн хувь эзэмшигч, хөрөнгө оруулагч нь мөн Швейцарь улсын иргэн Армин Виедеркер юм. Гадаадын энэ иргэнд анх Д.Энхтуяа Монголын санхүүгийн салбарт тэр дундаа Тээвэр хөгжлийн банкинд дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хувь эзэмшигч болох санал тавьснаар Монголоос хамааралтай нэгэн болгожээ.Одоогоос таван жилийн өмнө буюу 2004 оны дөрөвдүгээр сард Монголбанкны Ерөнхийлөгч 200 дугаартай тушаал гаргасан байдаг. Энэхүү тушаал нь Тээвэр хөгжлийн банкны дүрмийн санг нэг дахин нэмэгдүүлж найман тэрбум төгрөгт хүргэх шаардлагатай байжээ. Тиймээс Д.Энхжаргал ах, эгч нарынхаа байгуулсан Тээвэр хөгжлийн банкинд хөрөнгө оруулагч хайж эхэлсэн байна. Ингээд Монголбанкны Лондон дахь төлөөлөгч Д.Энхжаргал албан тушаалаа ашиглан Швейцарийн иргэн Армин Виедеркертэй холбоотогтоон дээрх банкинд хөрөнгө оруулж 51 хувийн эзэмшигч болгосон аж.Тухайн үед Д.Энхжаргал ноён Армины хөрөнгө оруулалтыг алдахгүйн тулд өөрийгөө удахгүй Монголбанкны ерөнхийлөгч болно хэмээн ярьж байсан гэдгийг Р.Батрагчаа ярьж байв.Швейцарийн иргэн Тээвэр хөгжлийн банкинд хөрөнгө оруулагч болохын тулд эхлээд “Инфрастракчер” ББСБ-ыг байгуулж байсан юм байна. Улмаар дээрх байгууллагынхаа нэрээр Тээвэр хөгжлийн банкны дүрмийн санд хувь оруулахаар Д.Энхжаргалын ах Д.Энхтайвантай гэрээ байгуулж байжээ. Харин өнөөдөр банк, Швейцарийн иргэн хооронд үүссэн гол маргаан нь банкны зарим удирдлагыг өөрчилсөн хийгээд өмчийн маргаан юм.Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирал АЕ.Новожилов, түүнийг орлох эрхтэй дэд захирал Д.Бадралыг Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар 2009 оны тавдугаар сард халсан байна. Энэ шийдвэрт Д.Энхжаргалыг шууд нөлөөлсөн хэмээн хэвлэлийн хурал зохион байгуулагчид үзэж байв. Түүнчлэн дээрх дарга нарыг чөлөөлснөөр “Инфрастракчер” ББСБ Тээвэр хөгжлийн банкин дахь хяналтаа бүрэн алдсан гэлээ.Түүнчлэн ажлаас чөлөөлөгдсөн дарга нарын талаар Монголын хөрөнгө оруулагчид худал, гүтгэлэгт мэдээллүүд цацсан гэнэ. Тухайлбал, АЕ.Новожилов, Д.Бадрал нар нь гэмт хэрэгт холбогдсон, Армин Виедеркер мөнгө угаасан гэх мэдээлэл түгжээ. Мөн “Инфрастракчер” ББСБ-ын өмчлөлийн байрыг банкнаас 290 сая төгрөг гаргуулан худалдаж авсан гэж Тээвэр хөгжлийн банкны 49 хувийг эзэмшигчид цагдаагийн байгууллагад хандсан байна.Гэвч хуулийн байгууллагынхан Армин үл хөддөх хөрөнгө худалдаж авахдаа банкнаас бус харин Кипр улсаас шилжиж ирсэн мөнгөөр авсан гэдгийг тогтоосон байна.Армин Виедеркер нь мөнгө угаасан гэдгээр интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа гэсэн мэдээллүүд хэвлэлийнхэнд ирсэн байгаа. Энэ тухайд Р.Батрагчаа “Холбооны хууль зүйн болон Цагдаагийн ФДЖэП газарт ноён Армин хандсаны дагуу түүнийг дэлхий даяар эрэн сурвалжилж буй гэмт хэрэгтэн гэсэн бүртгэл байхгүй байгаа тухай хариу ирүүлсэн. Тиймээс Армин интерполоор эрэн сурвалжлагдаагүй гэдгийг албан ёсны хариугаар баримтжуулан сэтгүүлчдэд мэдэгдэж байна. Тээвэр хөгжлийн банкны 49 хувийг эзэмшигч талууд өөрсдөө банкны эд хөрөнгийг урэн таран хийчихээд түүнийгээ нуух зорилгоор худал мэдээллүүд тараагаад байгаа болов уу гэсэн хардлага төрөөд байгаа юм.Д.Энхтайван, Д.Энхжаргал нар нь 2010 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр хувь нийлүүлэгчдийн 101 тоот шийдвэр гэгчийг Монголбанкны шууд оролцоотойгоор хуурамчаар гаргаж банкны үл хөдлөх хөрөнгийг бусдад зарах болсон байна. Энэхүү хуурамч шийдвэрт Монголбанкны байцаагч Оюунцацрал гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Тиймээс энэ байцаагч, цаашлаад Монголбанк Д.Энхжаргалтай нийлээд Тээвэр хөгжлийн банкны хөрөнгийг завших гэж байна” гэв.Р.Батрагчаа нарын хардлагыг бататгах бас нэг үйл явдал энэ банкинд байгаа аж. Товь-Урал” компанитай холбоотой 800 мянган ам.долларын асуудал яригдаад байгаа. Өөрөөр хэлбэл энэ компанийн барьцаагаа чөлөөлүүлэх гэж шилжүүлсэн 800 ам.доллараар бусад зээл, өр төлбөрийг хаасан гэнэ. Энэ асуудалд Д.Энхтайван нарыг цагдаагийнхан шалгаж эхлэхэд 800 мянган амдолларыг буцаагаад шилжүүлчихсэн байдаг хэмээн Р.Батрагчаа хэлэв.Банкинд үүссэн нөхцөл байдлыг маргалдагч талууд уг нь зохицуулах боломжтой юм билээ. Хэрэв талууд хэл амаа ололцохгүй бол “Инфрастракчер” ББСБ-ын талынхан Монголбанкньгхантай холбоотой ноцтой баримтуудыг олон нийтэд дэлгэхээ мэдэгдэж байсан. Тээвэр хөгжлийн банкны хувь нийлүүлэгчид ийн муудалцаж хэвлэлийнхнээр хэрүүлийн үг дайх боллоо. Харин харилцагчдын хувьд Анод, Зоос банкны араас ахиад нэг арилжааны банкны дампуурал

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.