Үндэсний хөрөнгөтнүүдийг яаж зөв төрүүлэх вэ?

2008/04/26
Share |
Хүмүүс:
Үндэсний хөрөнгөтнүүдийг яаж зөв төрүүлэх вэ?

Улс орны эдийн засгийг нуруундаа үүрч, нийгмийг чирч явдаг цөөн хэдэн компани байхад л улс орны хөгжил, ард түмний амьдрал “болоод явчихдаг” юм гэнэ лээ. Тэднийгээ улс орнууд үндэсний хөрөнгөтөн гэдэг. Үндэсний хөрөнгөтнүүд нь хүчтэй, зөв замаар явсан бол улс орны эдийн засаг мөн л тийм байна. Гэтэл манайд үндэсний хөрөнгөтөн гээч юм байхгүй хэмээн нэгэн дуугаар батлаж байна. Зарим нь үндэсний хөрөнгөтөн бий болгох хэрэгтэй гэж, нөгөө хэсэг нь үндэсний хөрөнгөтнүүдийг төрүүлнэ гэдэг өдий гэдэг. Капитализмыг алгасч социализм руу үсэрлээ хэмээн тархийг нь угаасаар иргэдээ хөмөрсөн тогоон дотор хорьж байсан социалист нийгмээс зах зээлийн нийгэм рүү шилжсэн Монгол Улс өдгөө ч шилжилтийн үеэ давж гарч чадаагүй байна. Бүх өмч төрийн мэдэлд байж, ард иргэд нь төрөөс 100 хувь хамааралтай, хараат аж төрж байсан, бизнес сэтгэлгээ суугаагүй бидний улс хөрөнгөтний замаар явах сонголтоо 1990 онд хийсэн. Тэгээд хөрөнгөгүй хөрөнгөтнүүд болж нэг хэсэгтээ барьц алдсан. Бүх өмч төрийн мэдэлд, унах унаатай болсон яаж зөв төрүүлэн вэ? хүнийг хөрөнгөт нийгмийг тахин шүтэгч гэж ад үздэг байсан ард түмэн хөрөнгөтний нийгэм рүү хөл тавиад, зүүдэндээ босож яваад усанд унаж сэрсэн хүн шиг нэг хэсэгтээ л яах учраа ч олоогүй. Өмчийг хувьд шилжүүлнэ, хүмүүсийг хөрөнгөтэй болгоно гэсэн сайхан ярианы учрыг олсон хүн тэр үед тун цөөхөн байсан биз. 10.000 төгрөг тараана гэсэн сурагаар нэг их баярлаад, хувьцаа хэмээх цэнхэр, ягаан хоёр тасалбар ирэхэд тун их гонсойж байсан санагддаг. Тэр үнэт цаас хожим зарим айлун хогон дотор “тууж” явсан. Хөрөнгөтэй байж үзээгүй хүмүүс гэнэт хөрөнгөтэй болохоороо яадгийг одоогийн эзэнгүй, ажилгүй болсон үйлдвэрүүд гэрчилнэ. Том том үйлдвэр хувьчилж авчихаад, хаалга цонх, түлхүүр цоожийг нь мулталж гэр рүүгээ зөөсөөр дуусгасан нөхдүүд олон бий. Хамгийн овсгоотой, бизнес сэтгэлгээтэй хэсэг нь Эрээн явж бараа дарсаар одоо харин овоо бизнесменүүд болсон. Даанч тэднийгээ элдэв татвар татаас, янз бүрийн дарамт шахалтаар буруу зам руу оруулж гэмт хэрэгтэн болгож орхисон. Улс орон хүнд байсан болохоор татвар авахаас ч аргагүй байсан биз. Хөл дээрээ босох гэж тэнцэж ядан байсан бизнес эрхлэгчдэд татвар нь хүндэдсэнээс төрөөс тогтоосон татварыг төлөөд олон компани хаалгаа барьсан. Татвараас бултаад өдий зэрэгт хүрсэн бизнес эрхлэгчид харин татвараас нуугдсан гэмт хэрэгтнүүд болж үлдсэн. Одоо гудамжинд яваагаас төрийн ордонд суугаа хүртэл бүх бизнесмэнүүд татвар нуусан хэргээр шоронд явахад бэлэн гэдэг. Энэ төрийн түшээд маань хөрөнгө орлогын мэдүүлгээ зөв өгчихөж чадахгүй бэмбэгнэж суугаагаар батлагддаг. Социалист нийгмээс капиталист нийгэм рүү шилжсэн 18 жил үнсэндээ Монголд шудрагаар хөрөнгөжиж болохгүй гэдгийг харуулсан. Хөрөнгөтэй гэгдэж байгаа хүмүүс бүгд “но”-той, бие биенээ анасан, занасан, барьцаалсан хүмүүс байдаг. Харин одоо 1990 оныг бодвол ард түмэн өөр болж. Хууль эрхзүйн орчин ч өөрчлөгдөжбайна. Одоо зөв замаар, цэвэр бизнесээр үндэсний хөрөнгөтнүүдээ төрүүлэх боломж бүрдэж эхэллээ. Татварын ачаалал багаслаа. Юм хийх чадвартай, боловсролтой залуус байна. Зөв замаар яваа нэгэндээ туслаж дэмжих төрийн бодлого л үгүйлэгдэж байна. Монгол хүн гэхээр л үүд хаалгаа хаадаг төрийн байгууллага, эрх мэдэлтнүүд одоо чадвартай овсгоотой, зөв замаар яваа нэгнээ дэмжээд өгөх цаг нь болжээ. Гадныхныг харахаараа нүдээ ухаад өгөхөөс буцахгүй Монгол төрийн түшээд, гадныханд ногоон гэрэл нь асч, Монголчуудад улаан хаалт тавьдаг төрийн албан хаагчид Монголчууддаа ээлтэй хандаж, ажил хийх гэж яваа хүнд чөдөр тушаа хийхээ больж ажилд нь тус болдоггүй юмаа гэхэд саад болохгүй байгаасай. Гадныхан Монголд ирж баяжаад, Монголчууд өөрийн орондоо ядуураад сууж байна. Монголоор дүүрэн байгаа гадны компаниуд Монголын хөрөнгийг гадагш нь зөөхөө л бодохоос биш энэ улсын хөгжүүлчихэе гэж бодохгүй шүү дээ. Харин эдний оронд хэн нэгэн монгол хүн байвал элэг нь зөв. Тэдний хөрөнгө Монголынхоо эдийн засагт л орно. Монголд чадалтай залуус байна. Чадалтай чадвартай Монгол залуус ямагт гадныханы доор ажиллаж, хүний юмыг өөрийнхөө нөөц бололцоогоор хийж байна. Тэр залууст боломж байсан бол өөрийн гэсэн компанийг байгуулаад явах чадвар бий. Одоо аманд ч үгүй хамарт ч үгүй тараагаад байгаа мөнгөөрөө үндэсний үйлдвэр эрхлэгчдээ дэмжиж, тэдэндээ хөрөнгө оруулая. Үндэсний хөрөнгөтнүүдээ зөв төлөвшүүлээд авбал тэр хирээр Монгол улсын эрх чөлөөт, бие даасан байдал баталгаажна. Эрхтэй, хөрөнгөтэй Монголчууд эх орноо өргөөд босгоно.

Эх сурвалж: Дээдсийн хүрээлэн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bradley k6GA3p http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.22  2015-08-10 06:04:19
wvbkfyd jR2nxousqzdwbqseuh, [url=http://ecokatmoukti.com/] ecokatmoukti[/url], [link=http://cipllviszjng.com/ ]cipllviszjng[/link], http://kxmuerirerep.com/
IP:46.161.9.8  2017-01-20 17:45:18
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.