Заан ахын минь машиных нь дуу хүртэл өөр байдагсан

2011/03/20
Share |
Хүмүүс:
Заан ахын минь машиных нь дуу хүртэл өөр байдагсан

Зөв сэтгэлээр зөв сайхан амьдарсан хүнийг дурсах хүн олон. Олны хайр хүндлэлийг дааж, гэгээн мөртэй амьдарсан хүний нэг бол улсын заан Ө.Тулгаа асан ажээ. Манай сонинд энэ эрхэм хүнд зориулсан захидлууд ирсээр байна. Саяхан бид а.а Ю.Баттогтохын у.з Ө.Тулгаад зориулсан шүлгийг хэвлэсэн. Бөх хүн бөх хүндээ зориулж шүлэг бичсэн нь юу юунаас илүү эрхэм санагдаж байлаа. Тэгвэл энэ удаа түүнд зориулсан нутгийнх нь нэгэн залуугийн дурсамжыг хүргэж байна. Зөв сэтгэлээр зөв амьдарч бусдын сэтгэлд гэгээн мөрөө үлдээсэн сайхан заанаа дахин нэг дурсацгаая. 

Увс аймгийн Малчин сум гэж ярихаар Монгол үндэсний бөх, тэр дундаа бөх сонирхдог хүмүүсийн сэтгэлд Ө.Тулгаа, Ө.Сумъяа хэмээх улсын цолтой бөхчүүд юун түрүүнд буудаг биз ээ. Өнөөдөр би Монгол улсын заан Ө.Тулгаа ахынхаа гэгээн дурсгалд зориулж хүүхэд ахуй цагийн гэнэн томоогүй бодлуудаа сийрүүлэхээр эрмэлзлээ.Увс аймгийн Улаангом сумын “Барилгын 60″ гэдэг орон сууцанд бидний үеийн хэдэн хүүхдүдийн гэр бүл амьдарцгаадаг байсан үе. Хичээлээсээ тарж ирчихээд ээжийнхээ бэлдэж өгсөн өдрийн цайг уучихаад албатай, ажилтай юм шиг бидний хэдэн найзууд уулздаг байлаа. Нэг нь гарч ирэхгүй болохоор цонхон доор нь очоод дуудна.  

Дуудахаар зарим аав ээжүүд дургүйцнэ. Харин Тулгаа ах цонхоороо шагайгаад хүнгэнэсэн сайхан дуугаар “Сүрэнжав нь одоо гарах гэж байна” гэдэгсэн. Намар оройхон “80-27 УВ” гэсэн улсын дугаартай ЗИЛ-130 машин тэвш дүүрэн тариа будаа ачаад ирчихсэн заан ахын гэрийн гадаа дүнхийнэ.  

Тэр хавийн тарианд явдаг машинуудаас арай л өөр цэмцгэр харагддагсан. ЗИЛ-130-д автобус кроп тавьчихсан учир бусдаас хүчтэй, хурдан, дуу нь хүртэл өөр байдаг байлаа.  

Бидний хэдэн дүрсгүйчүүд тариа будаанаас нь “хулгайлна”. Хулгайлах ч гэж дээ, хувцасныхаа бүх халаасанд будаа чихэж аваад түүнийгээ гуурсаар нэг нэг рүүгээ үлээж тоглох гэж тэр шүү дээ. 

Бусад жолооч нар уурлаад сүйд болно, харин Тулгаа ах............................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ  уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.