Үнэ цэнээ алдсан төрийн одон медиалуд

2011/03/23
Share |
Хүмүүс:
Үнэ цэнээ алдсан төрийн одон медиалуд

Улс эх орондоо их зүйл бүтээж хөдөлмөрлөсан хүмүүсийг төр засаг маань одон медалиудаар урамшуулан шагнаж, төрийн тэргүүн, сайд дарга нар маань өөрийн гараар энгэр дээр нь хүндэтгэлтэй гэгч нь зүүж өгдөг билээ. Төрийн нэртэй төмөр одон медиалуудыг нүдээ ширгэтэл горьдон харж хүлээсээр насыг элээж яваа хөгшид ч зөндөө бий. Ер нь монголчуудын урам зоригийг ганц бадраадаг зүйл бол хятад улсад хямдхан үйлдвэрлээд авчирч тараадаг янз бүрийн хэлбэр дүрс утга учиргүй гялгар төмөр гээд хэлчихэд хилсдэхгүй. Баяр ёслол болох тоолонд л тэдгээр гялгар төмрүүд хүмүүсийн энгэр дээр бороо шиг шаагин асгарч догдолсон сэтгэлийн халуун нулимсанд угааддаг билээ. Гэвч сүүлийн үед төрийн дээд одон медиалуд маань үнэ цэнээ алдаж зэвтэй төмөр хадааснаас ч долоон дор алдагадах болсон байна. Зэвтэй хадаасыг бол нурж унах шахсан хашөаа хороогоо тогтооно хэмээн мөнгөөр худалдаж аваад байж болно. Тэгвэл монгол төрийн бэлгэдэл болсон одон медиалудыг хэн дуртай нь, хэн мөнгөтэй нь  хэдэн төгрөгөөр худалдаалд авчихдаг үнэ цэнэгүй зүйл болгон хувиргаад байна.Та итгэхгүй бол   “Нарантуул” Худалдааны төвийн зүүн хойд хэсэгт эртний элэл зардаг лангуун дээр очоод үзэхэд болно. Тэнд  “Алтан гадас”-аас эхлээд монгол улсын төрийн хүндэт, зэрэглэл өндөртэй одон медиалуд төрөл бүрээрээ ярайн таныг хүлээгээд хэвтэж байна. Төрөөс “Алтан гадас” горьдон нэг насаараа хүлээж суух хэрэг ч алга.  Нэг сайхан өдөр Нарантуул захруу тааваараа алхаж очоод л 250 мянган төгрөгөөр “Алтан гадас одон” нэгийг сайн ярьвал хоёрыг аваад зүүчихэж  болохоор байна.  “Алдарт эхийн одон л гэхэд нэгдүгээр зэргийнх нь 8000-10000 төгрөгийн үнэтэй, харин хоёрдугаар зэргийнх нь 5000-6000 төгрөгийн үнэтэй байна.   Улсын чанартай томоохон ойн медиалуд 3000 төгрөг, аймаг сумдын ойн медиалуд 1000-2500 төгрөгийн ханштай байдаг юм байна. Аль нэгэн албан газарт орох гэж байгаа мэргэжил боловсролгүй  этгээд тэдгээр ромбонуудаас аль дуртайгаа худалдан авч энгэр дээрээ зүүчихээд л албан газрын үүдээр дээгүүр харан яваад орж болноо гэсэн үг. Хавар оюутануудын хонхны баяр, сургууль төгсөлтийн дараа ромбонууд асар ихээр бараг шуудайлагдаад орж ирдэг гэнэ. Хөдөөний оюутанууд сургууль төгссөнөө тэмдэглэж шоудсаар байгаад замын зардалгүй болчихдог учраас унааны мөнгө болгохоор цоо шинэхэн ромбоо бариад л хүрээд ирдэг аж. Зарим өндөр настан “Алтан гадас”  “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”  “Цэргийн гавъяаны одон”-гуудаа хүртэл талхны мөнгөөр өгөхөөр хүрээд ирж байхад оюутанууд хэргтэй хэрэггүй ромбоо бариад ирэх нь арга ч үгүй юм даа. Нижигнэсэн их алга ташилтан дунд баярын нулимс асгаруулан хүлээж аваад олон зуу тэр бүү хэл хэдэн сая төгрөгөөр угаалгын найр хийж баахан зардал гаргасаны  эцэст төрийн одон медиалуд маань бараан захын буланд хаягдал төмрийн хог болон асгарч дуусдаг юмсанж. Хийж бүтээсэн, хийхээр зорьж тэмүүлсэн болгоныг төр засаг хөхүүлэн дэмжиж урам зориг нэмдэг одон медиаль гээч зүйл ийнхүү үнэ хүндгүй болохоор хүмүүс юунд итгэж гавъяа байгуулахын төлөө зүтгэх болж байна.            

                                  

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.