Шварцнеггерийг бишрүүлсэн Монгол сумоч

2011/03/23
Share |
Хүмүүс:
Шварцнеггерийг бишрүүлсэн Монгол сумоч

Мэргэжлийн сумо бөхийн ертөнц дэх Монголын хүчтэнүүд арлын оронд нэгэнт өөрсдийн орон зайг бий болгож чадсан бол дэлхий нийтийн дунд хөгжүүлж буй сонирхогчдын сумо бөхийн спортод ч Монголын тамирчид хэдийнэ өндөр байр суурь эзлэх болжээ. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, даян аварга А.Сүхбат, улсын арслан Д.Ганхуяг, Б.Ганбат, улсын заан Ц.Мягмарсүрэн гээд сонирхогчдын сумо бөхийн тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан манай хүчтэнүүд олон ч яг энэ спортоор дагнан хичээллэж байгаа тамирчин харьцангуй цөөн байдаг. Тэдний нэг нь сонирхогчдын сумо бөхийн дэлхийн хошой аварга У.Бямбажав юм. Алсын америкт амьдардаг энэ залуу өөрөө сонирхогчдын сумо бөхөөр хичээллэхээс гадна Монголын тамирчдыг тив, дэлхийн тэмцээнд оролцож, амжилт гаргахад нь гүүр болж өгдөгт нь олон хүн талархаж явдаг юм билээ. Хэдхэн хоногийн өмнө гэхэд л тэрбээр өнгөрсөн жилийн улсын баяр наадамд түрүүлсэн, арслан Б.Ганбат, улсын заан Ц.Мягмарсүрэн, аймгийн арслан Т.Энхтайван нарын бөхчүүдийг АНУ-д урьж, тэндхийн бөхчүүдтэй туршлага солилцох журмаар хамтарсан бэлтгэл хийлгэж байна. Нутгийн дүүгийнхээ урилгаар Америк дахь япон сумог судалж яваа арслан, заанууд арав гаруй хоног тэндээ саатах гэнэ лээ. У.Бямбажав Холливудын алдарт жүжигчин Арнольд Шварцнеггерийн зохион байгуулсан сумогийн тэмцээнд гурван удаа түрүүлж, Шварцнеггерийн хүлээн авалтад уригдаж явсан, Калифорни мужийн Карсон хотын “Хүндэт иргэн”, Лос-Анжелес хотын “Найрамдал” медалийн эзэн гээд бидний мэдэхгүй түүх ихтэй. Бас тэр Холливудын алдарт найруулагчийн бүтээсэн “Ocean s thirteen” кинонд дүр бүтээж байсан азтай залуу. Жорж Клуни, Аль Пачино зэрэг Холливудын супер одуудын тоглосон энэ кинонд У.Бямбажав ёкозүна Акэбоно, Мусашимару нарын мэргэжлийн сумо бөхийн алдартнуудтай хамт оролцон тоглосон байдаг.

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
uloloas Где купить спайс по закладкР°Ð¼ Дмт где найти Купить Шишки в Горно-Ал
IP:5.188.216.84  2018-04-04 13:49:42
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.