Морь буудаг хоёр шагайгаа Тулгаа заан, Баяраа заан гэж нэрлэдэг байлаа

2011/03/28
Share |
Хүмүүс:
Морь буудаг хоёр шагайгаа Тулгаа заан, Баяраа заан гэж нэрлэдэг байлаа

МҮБХ-ны менежер Санжаагийн Гантөмөр   

-Бөх сонирхох болсон тухай дурсамжаас тань яриагаа эхлэх үү?
-Би жаахан хүүхэд байхаасаа л бөх сонирхож эхэлсэн. Тухайн үед айл болгон зурагтгүй, радиогоор л ихэвчлэн бөх сонсдог байлаа. Би шагайгаар их тоглодог хүүхэд байсан. Шагайндаа бөхчүүдийн нэрийг өгчихсөн. Хоёр хоёроор нь хаяад морь буусныг нь давлаа гэж тоглодог.  

Тэгэхэд дандаа морь буудаг хоёр шагай байсан. Тэр хоёр шагайгаа би Тулгаа заан, Баяраа заан гэж нэрлэдэг байлаа. Учир нь Тулгаа заан, Баяраа заан нарын ид барилдаж байсан үе л дээ. Радиогоор нэрийг нь сонссоор байгаад бүр чихэнд хоногшчихсон. Тэр хоёр л хамгийн мундаг бөхчүүд гэж итгэдэг, тэр хоёрыг л олж харах юмсан гэсэн хүсэлтэй хүүхэд байлаа.  

-Танайханыг бөх болон урлагийн удамтай гэж өмнө дуулсан юм байна?
-Манай аав ээж хоёр хоёулаа Дэрэнгийн уугуул хүмүүс. Аав минь Чулуут бригадын дарга, ээж минь эмч хийдэг байлаа. Ээжийн минь талд бөхийн удам бий. Дундговь аймгийн наадамд хоёр дараалж түрүүлсэн “хэлх” Чоймболын Даваадорж гэж мундаг арслан бий. Ээжийн минь ээж их том биетэй, бяр чадалтай сайхан эмэгтэй байсан гэдэг юм.  

Манай ээж ч их шөрмөслөг хүн л дээ. Ээжийн минь ах, дүү нар сум орондоо барилддаг, бага дүү нь гэхэд цол аваагүй ч барилддаг хүн байдаг. Мөн яруу найрагч СГЗ Ц.Чимэддорж ах бол ээжийн минь их ойрын хамаатан.  

Харин аавын маань талд урлагийн хүмүүс олон бий. МУГЖ А.Дашпэлжээ, А.Нэргүй, Дүнжмаа, эгч дүү гурван дуучин МУГЖ Чулуунцэцэг, Туяацацэг, Отгонцэцэг гээд мундаг мундаг дуучид аавын минь талын хамаатнууд л даа.  

Манай нутаг бол говь хангай хосолсон сайхан нутаг. Олон алдарт бөхчүүд төрж гарсан Түрүү Төхөмийн хонхор гэж үнэхээрийн сэтгэл алдам сайхан газар бий. Тэр нутгаас монголын алдарт дуучин Норовбанзад гуай мань төрсөн гэж бодохоор өөрийн эрхгүй омогших сэтгэл төрдөг юм. Ер нь манай Дэрэнд уртын дуу дуулдаггүй хүн ховор шүү. Байгаль дэлхий ургамал ногоо нь хоолойн цар, дууны өнгө нугалаанд нөлөөлдөг юм болов уу гэж хааяа боддог юм. Манайх сүүлд хувьчлалаар мал аваад хөдөө гарсан.  

Өнөө жил домогт Хурхарцагын зодгоо савсан газар буюу Зодох гэдэг газар өвөлжиж байгаа. Бага дүү минь удам дагаад ч тэр үү бөх болох гээд Аварга дээд сургуульд сурч байгаа. Дүүгээ гайгүй бөх болох болов уу гээд чадах чинээгээр тус дэм болоод л явж байна даа. Энэ жил сумынхаа ганц нэг овоо тахилгын наадамд түрүүлсэн. Бас а.х Ч.Бүрэнзэвсэг миний аавын талын хамаатан  

-Хүн болгонд санаанаас гардаггүй сонин сайхан дурсамж байдаг. Тэр дундаа бөхтэй холбоотой сайхан дурсамж бөхөд “гүн дурласан” хүнд олон байгаа даа?
Байлгүй яахав. 1985 онд анх аав, ээжтэйгээ хамт мотоциколоор явж Гурвансайхан сумын наадам үзсэнээ би мартдаггүй. Тэр наадмаар а.а Хорлоогийн Пийжаа гэж бөх барилдахыг харсан. Анх удаа аймгийн цолтой том бөх харсан минь тэр болохоор одоо ч сэтгэлд минь төсөөлөгдөж байдаг юм. Дундговийн нэрийг олон жил цуурайтуулж барилдсан сайн бөх л дөө. Тэрний дараа 1988 онд ээжтэйгээ цуг Алтат хоршоололын 10 жилийн ойн баярт очлоо.  

Тэр наадам дээр нэг сонин тохиол болсон. Тэгэхэд у.н Ц.Улаанхүү ах очиж барилдсан, мөн манай ээжийн дүү сумын заан Улаанхүү гэж бөх байдаг юм. Дэрэн сумандаа 2, 3 түрүүлсэн, том биетэй сайхан бөх л дөө. Тэгэхэд Гурвансайханы Улаанхүү гэж нэг сайхан залуу бөх бас барилдсан. Ийм гурван Улаанхүүтэй сонин сайхан наадам үзсэн минь бас санаанаас гардаггүй.  

Манай сум хотоос 210 км байдаг. Харьцангуй ойрхон болохоор хотоос улсын алдар цолтой бөхчүүд нэлээд очиж барилддаг. 1993 онд манай Дэрэн сумын 70 жилийн ой болоход Мөнх Эрдэнэ арслан маань заан цолтой, тэр жил у.н болсон И.Мөнхбаатар, у.н Баянбаатар, у.х Бадарч нарын 4 улсын цолтой бөх очиж барилдсан. Тэд барилдаан эхлэхийн өмнө планит 5 мотоцикл дээр суугаад хоорондоо буу халцгааж байлаа. Тэр том биетэй хүмүүс суучихаар мотоциклийн хойд “амаржин” нь бараг нийлчихсэн байгаа юм чинь.  

Тэр бүхнийг хараад их л шохоорхож, тойроод л байж билээ. Тэр сайхан бөхчүүдийг хараад бөхөд дурлах сэтгэл минь бүр ч их ассан даа. Оюутан болж хотод ирээд бөх их үздэг болсон. Тэр дундаа бөхийн өргөөнд нэг удаа үнэгүй бөх үзсэнээ мартдаггүй. Хөдөөнөөс ирээд удаагүй байхдаа бөх үзэх гэтэл билет олдоггүй. Тэгэхэд манай бөхийн өргөөний “сахал” Жаамаа ах маань намайг нэг хүнтэй хамт 00 д оруулаад цоожилчихсон. Тэгээд бөх эхэлтэл 00 д сууж билээ.

-Бөхөд дурлаж явсан хүү өнөөдөр энэ олон сайхан хийморьтой эрчүүдийн дунд орж ажиллах хувь ерөөл хэрхэн тохиосон тухайгаа хуучилвал сонин байх болов уу?

-2006 оны намар МҮБХ менежер ажилд авна гэсэн зар гарсныг хараад ирж бүртгүүлэх гэтэл бүртгэл хаачихсан гэж байна. Тэгээд гарах гээд явж байтал коридорт Данзан тэргүүнтэй тааралдсан. Би тэгэхэд Данзан тэргүүнийг таньдаггүй байлаа. Тэгээд  Данзан тэргүүнтэйгээ танилцаад тэгсэн чи маргааш нэг хүрээд ир, ирэхдээ монгол бөхөд цаашдаа юу хиймээр байна гэдгээ бичээд ир гэсэн.  

Тэгээд маргааш нь бодсон санасан зүйлээ бичиж ирээд үзүүлэхэд ганц нэг санаа авахаар зүйл байсан юм болов уу. Тэгээд ажилд орсон. Эхлээд гэрээт менежер байгаад 2007 оноос жинхэнэ ажилчин болсон.Энэ ажил маань их сайхан ажил шүү дээ. Барилдааны ивээн тэтгэгч олох боллоо гэхэд ямар нэг албан газар очоод бөхөө ярина, хууч хөөрнө. Хүмүүс ч бөх гэхээр их сайхан хүлээж авна. 

-Бас бөх тайлбарладаг болоод багагүй хугацаа өнгөрч байх шиг байна аа?
-2007 онд бөх тайлбарлагч Цогтбаатар ах маань нэг удаа бие нь өвдөөд эмнэлэгт хэвтчихсэн үеэр нэг том барилдаан болсон юм. Тэгсэн ТV 5 телевиз бөх тайлбарлагч хэрэгтэй байна, яахав гээд. Эрдэнэбаатар дотор зааланд, Батнасан ТV 9 дөө, Ганболд маань UBS телевиздээ тайлбарлаад, тэгсэн Данзан тэргүүн намайг дуудаад “Чи ТV5 д ороод бөх тайлбарлачих” гэж шууд хэлсэн. Эхэндээ ч цочирдож, сандарсан л даа. Дотроо бол бөх тайлбарлагч болчих юмсан гэсэн хүсэл байсан ч зориг хүрдэггүй байлаа. Данзан тэргүүн маань тэрийг анзаарсан бололтой юм билээ. Анхны тайлбар маань тэр байсан. Одоо тэр тайлбараа сонсоход.............................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ  уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin Ð›ÑƒÑ…Ð¾Ð²Ð¸Ñ†Ñ ‹ МежгорьРµ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ ЧистейшР¸Ð¹ кокаин 98% Москва Зюзино Ð¡Ð¸Ð³Ð°Ñ€ÐµÑ‚Ñ ‹ оптом делаем миксы от 9 блоков от российсРºÐ¾Ð³Ð¾ произвоР´Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ Москва ЧерёмушРºÐ¸ Купить Гашиш в Невель ЗакладкР¸ бошки в Певеке Купить Афганка Зима Москва Перово Реестр Ð¿ÐµÐ´Ð¾Ñ„Ð¸Ð»Ñ ŒÑÐºÐ¸Ñ… сайтов Сызрань Можайск ПетропаР²Ð»Ð¾Ð²ÑÐº ЗакладкР¸ россыпь в БалаковРµ Москва МедведкР¾Ð²Ð¾ Южное Москва Ново-Пер
IP:185.251.71.205  2018-09-22 06:01:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.