Хязгааргүй жүжиг хязгааргүй шагнал авчрав

2011/03/29
Share |
Хүмүүс:
Хязгааргүй жүжиг хязгааргүй шагнал авчрав

Гэгээн муза наадмын сэтгэл догдлуулсан бас нэг хэсэг нь “Хөгжимт жүжиг”-ийн шилдгүүдийг шалгаруулах торгон мөч  байлаа. Энэ хэсгийг жүжигчин Ж.Оюундарь, хөтлөгч Гантулга нар хөтлөн явууллаа. Монголын театрын урлаг дотроос хамгийн анхдагч буюу үндэс суурь нь болсон энэ төрөлд хамгийн олон өрсөлдөгчид оролцсон байлаа.
“Хөгжимт жүжгийн төрлийн шилдэг хөгжмийн зохиолч” -оор Төв аймгийн “Монгол туургатан ” театрын зохиолч Ч.Ганхуяг “Хязгааргүй” жүжгийн зохиолоороо Муза гардлаа. Шагналыг Ардын уран зохиолч Д.Урианхай гуай гардуулсан бөгөөд тэрээр тайзан дээр гарч ирээд энэ их гэгээн наадмыг ивээн тэтгэсэн UFC группын хамт олонд талархаж байгаагаа илэрхийлээд
“Монголын театр мандтугай
Монголын театрыг Монголчууд мөнгөөр бүү дутаагаасай” гэсэн ерөөл өргөлөө.
“Хөгжимт жүжгийн төрлийн шилдэг зураач” -аар Төв аймгийн “Монгол туургатан” театрын зураач Ариунболд  “Хязгааргүй” жүжгээрээ Гэгээн  музагийн эзэн боллоо. Шагналыг АЖ Д.Мэндбаяр гуай гардуулсан бөгөөд тэрээр их урлагт 48 дахь жилдээ зүтгэж, сэтгэл зүрхээ зориулж яваагаа гэгээн сүмийнхээ тайзан дээрээс хэллээ. Тэрээр 1966 онд УБДС-ийн дэргэд кино драмын анги гэж байгуулагдсан цагаас хойш 48 дахь жилдээ ажиллаж байгаа юм билээ.
“Хөгжимт жүжгийн төрлийн шилдэг эмэгтэй гол дүр” -ээр Төв аймгийн “Монгол туургатан” театрын бүтээл “Хязгааргүй” жүжгийн гол дүрд тоглосон Voice of Mongolia  хамтлагийн дуучин Д.Отгонжаргал Гэгээн музагийн эзэн болоо. Тэрээр шагналаа гардаж авахдаа “Би өөрийгөө энэ нэр хүндтэй шагналыг авна гэж үнэхээр санасангүй. Дандаа мэргэжлийн жүжигчидтэй өрсөлдөөд энэ нэр хүндтэй шагналын эзэн болсондоо үнэхээр их баяртай байна. Намайг дэмжсэн бүх хүмүүст тэр дундаа Төв аймгийнхаа “Монгол туургатан” театрын хамт олондоо баярлалаа” гэдгээ хэллээ. Дуучин хүн драмын шилдэг наадмын шилдэг дүр бүтээх нь үнэхээр онцлог бас дуучны ур чадварыг харуулсан хэрэг байлаа.
“Хөгжимт жүжгийн төрлийн шилдэг эрэгтэй  гол дүр”-ээр Төв аймгийн “Монгол туургатан” театрын бүтээл “Хязгааргүй” жүжгийн гол дүр “Шөнийн хүн”-ий дүрээр П.Бат-Ундрах Гэгээн муза гардлаа.
“Хөгжимт жүжгийн төрлийн шилдэг хөгжмийн зохиолч”-оор Төв аймгийн “Монгол туургатан” театрын бүтээл “Хязгааргүй” жүжгээр Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Бямбабаяр авлаа. Энэхүү шагналыг Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай хүлээлгэн өгсөн бөгөөд тэрээр “Өөрөө долоон жилийн өмнө энэ шагналыг хамгийн анх хүлээн авч байсан бол долоон жилийн дараа ийнхүү шавьдаа  багш нь гардуулж байгаа нь ховорхон мөчүүдийн нэг тохиож байна. Харин дахиад долоон жилийн дараа Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Бямбабаярын маань шавь энэ тайзан дээрээс энэхүү шагналыг авах болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн ерөөл өргөсөн. Харин Музагийн эзэн хөгжмийн зохиолч маань
Дээр бурханы орноос Чинзориг багш маань харж байгаа
Дэргэд хажуунаас Н.Жанцанноров багш маань харж байна
Дэргэд минь үргэлж хамтдаа байдаг онгод тэнгэртээ баярлалаа гэж хэлсэн юм.
“Хөгжимт жүжгийн төрлийн шилдэг найруулагч” -аар мөн л “Төв аймгийн театрынхан “Хязгааргүй “жүжгээрээ манлайлж найруулагч Ч.Ганхуяг гуай муза авлаа. Шагналыг Ардын жүжигчин Н.Сувд гардуулсан бөгөөд гэнэт шагнал гардуулах болсондоо нэлээд сандарлаа,  надад хэлэхгүй яасан юм бэ гэж тайзан дээрээс багахаан гомдол мэдүүлж, театрын дэд даргынхаа ажлыг хийсэн. Тэрээр хэлэхдээ Монголын театрын үндсийн үндсийг хөгжимт жүжиг тавьсан тиймээс маш ширүүхэн өрсөлдөөнтэй хэсэг шүү гэдгийг хэлсэн. Харин энэ үдэш үнэхээр шагналын хураар тэтгүүлж байгаа Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ч.Ганхуяг нэг дор ийм олон шагнал авах чинь ямар хэцүү юм бэ гэж баярласан сэтгэлээ нууж чадалгүй дуу алдаж, хүмүүс “Монгол туургатан театр” хаачив хэзээ мундаг болох вэ гэж асуудаг. Тэгвэл “Монгол туургатан” театр одоо мундаг болж байна. Үргэлж сахилгагүй театр байх болно гэдгээ хэлсэн юм.
Үүгээр жөгжимт жүжгийн шилдгүүдийг шалгаруулах ёслолын хэсэг өндөрлөв. Бүх наминацыг нь төв аймгийн “Монгол туургатан“ театрын уран бүтээлчид авч төвийн залуус үнэхээр чадварлаг гэдгээ харуулсан юм. “Монгол туургатан” театрын дарга Вандан телевийзийн ярилцлага өгч байхдаа театраа бүрэн шинэчилсэн гэдгээ хэлж, уран бүтээлчдээ чадварлаг гэж магтаж байсан. Үнэхээр л мундаг гэдгээ Төв аймагчууд харуулж чадлаа.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Usojumcx , http://www.hongfire.com/forum/ forum/hongfire-community/the-c ommunity-centre/help-support/6 515355-Карпюк-4-клас с-скачать-беспла тно Karpiuk_4_klass_skachat_bespla tno, http://www.hongfire.com/forum/ forum/hongfire-community/the-c ommunity-centre/help-support/6 516863-Образ-mac-os-x-д
IP:146.185.202.119  2018-12-13 16:47:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.