Хүний хайлан Хадаа аварга

2011/03/29
Share |
Хүмүүс:
Хүний хайлан Хадаа аварга

Он цаг усны урсгал мэт хөвөрсөөр байх боловч хүний орчлонд мартъя гэвч мартаж болохгүй хүн байх юм. Тэр бол Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул, хуучнаар Түшээт хан аймгийн Баатар ван Наваан Юндэнгийн хошууны харьяат, монгол бөхийн түүхэнд эр чадал, цагаан сэтгэл, хүүхэд зангаараа мөнхөрсөн аварга Д.Хадбаатар юм. Үүнийг тэрлэн бичигч бивээр энэ аварга хүчит бөхтэй ах дүү шиг байж, бас ч болоогүй олон сайхан чанарыг нь, монгол бөхийн ёс жудгийг нь мэдэх юмаа.

Одоо бодож байхнаа Хад аварга маань ёстой л хүний хайлан байсан юм. Удах тусам мартагддаг хүн байдаг бол үргэлж хамт юм шиг байдаг хүн ч байдаг, тэр бол Хадаа.

Өөрийнхөө тухай ярихдаа “Ах нь сүүний бяртай хүн. Насны бяртай бөх бол Д.Дамдин аварга, ясны бяртай бөх Х.Баянмөнх аварга гэж боддог. Би чинь дүүгээ гарахаас өмнө таван нас хүртэл эхийнхээ хөхийг хөхсөн. Нөгөө эсгэлэнгээ хөхсөн даага хурдан гэдэг хуучны үгтэй адил юм даа. Ер нь бяр гэдэг хөдөлмөр юм.

Жирийн хүмүүс 10 литрийн бетоноор ус зөөж байхад би хоёр дөчөөр зөөдөг. Ингэхээр хөдөлмөрөөр бяр илэрдэг нь яах аргагүй үнэн байгаа биз. Аваргатай ярьж суухад үг нь цэгцтэй, тун ухаалаг яриатай. Зарим үзэгчдийн ярьдгаар толгой муутай мангар хүн биш. Аваргын ээжийн тал шар Нацагийнхан гэж Хэнтий чигийн айл байгаад сүүлдээ Төв аймгийн Баянцогтоор дамжиж Угтаалд нутагласан юм билээ. Харин эцэг Дагвасүрэн Өвөрхангайн хүн.

Аварга цааш өгүүлэхдээ “Ээжийн тал их том биетэй улс. Намжилмаа эгч бид хоёр төрсөн эгч дүү хоёрын хүүхэд шүү дээ. Ер нь эхийн талд барилддаг хүн байсан юм гэнэ лээ”. Гэнэдэж гэмшиж үзсэн аварга маань ингэж ярьж байлаа. Хүнийг дээр доор, баян ядуу, хөгшин залуу гэж ялгалгүй ижилхэн нөхөрлөнө. Хөдөө гадаа явахад хамгийн түрүүнд найз нөхөд бололцон, таньдаг айлтай болчихсон, тэр айлын хүн шиг “Ид уу” болон сууж байдагсан. Хөгшин настай хүнтэй айлд очвол модыг нь хөрөөдөж, усыг нь зөөж, цай хүртэл чанаад нэг л өөриймсөг.

Ямар сайндаа нэг удаа бэлтгэлээс хоцорч загнуулж байхав. Яасан бэ гэвэл бэлтгэлд ирэх замдаа хонины толгой аваад харьж явсан нэг жаал хүүтэй таарч, түүнийг өрөвдөөд хүргэж өгч. Тэгсэн гэрт нь хоёр ядруу хөгшин байхыг хараад авчирсан толгойгоо өвчиж янзлаад ирсэн байсан. Аваргын тухай хүмүүсийн олон сайхан дурсамж яриа байдгийн нэг нь аваргын багш Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Өвгөнхүүгийн дурсамж юм.

“Миний шавь Хадбаатар цэргийн албанд 1970 онд татагдан 013-р ангид ирсэн. Тэндээс арваннэгдүгээр сард “Алдар” нийгэмлэгт тамирчин байлдагчаар ирлээ. Энэ цаг мөчөөс хойш олон жил ард үлджээ. Хадаа “Алдар”-т ирснээсээ хойш самбо, жүдогоор хичээллэсэн юм. Тэрбээр хорвоод 42-хон насыг элээхдээ түүний хориод жилийг надтай хамт өнгөрөөжээ. Энэ хугацаанд гурван удаа “аавын” хаалга татсан юм.

Энэ бүх алдаа нь өөрийнх нь гэнэн итгэмтгий зангаас болсон доо. Ер нь хилс хэрэгт орсон хүн шүү дээ. Төрийн наадамд арван жил барилдахгүй завсарлаад дахин зодоглож түрүүлнэ гэдэг одоогийн бөхчүүдээс гарахгүй амжилт. Нэгд Хадаа байгалиас заяасан бяртай, хоёрт ажилч хичээнгүй, гуравт бэлтгэл сургуулилтаа сайн хийдэг тамирчин байсан. Миний том хүү Рагчаадоржийг гэрлэхэд Хадаа найр ахалж байхдаа “Өвөө багшийн зургаан хүүхдийг гэрлэхэд нь би бүгдийнх нь найрыг хийлгэж, удирдана” гэж байсан юм.

Хад маань ямар ч хоолны газар үнэгүй хоол иддэг. Түүнийг хүмүүс бүгд таньдаг болохоор хүссэнийг нь өгдөг байлаа. Ийш тийш тэмцээн уралдаан гээд их явна. Тэр бүхэнд нийгэмлэгээс зардал мөнгө гардаг байтал харин Хадаа бол онгоц, галт тэргэнд зардалгүй явдаг байлаа. Хүмүүс түүнээс мөнгө нэхдэггүй болохоор “Миний мөнгийг надад өгчих надаас зардал авдаггүй” гэж хүүхэд шиг юм ярина. Бүр сурчихсан. Би нэг удаа Хадааг ухаан алдтал нь алгадчихаж билээ.

Бид нар “Баянгол” зочид буудалд байрлаж байлаа. Тэгсэн Хадаа......................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ  уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.