Нийтийн дууны том "хаагаачид" тодорлоо

2011/04/04
Share |
 Нийтийн дууны том

СТА дуучид болох Л.Банзрагч, А.Мөнхбат, Д.Бурмаа нар том “хаагаа” хийсэн тухай нийтийн дуучид атаархан ярьж байгаа талаар “Tvzone” сэтгүүл мэдээллээ. Тус гурван дуучны хамтарсан “Алтан үеийн Аялгуу үргэлжилсээр” тоглолт болж, урлагийн алтан үеийнхний төлөөлөл болох нэрт дуучин Банзрагч, Цэрэнчимэд, Түмэндэмбэрэл асны дуунуудаар цангасан үзэгчид Бөхийн өргөөнд хоёр өдөр батгана багтах зайгүй болтол дүүргэж байсан. Алтан үеийнхний дуу хоолойг үгүйлж байгааг соргогоор мэдэрсэн гурван дуучин эх орноо нар зөв тойрон тоглосоор, одоогоор Төв аймгаас бусад аймагт ая дуугаа өргөөд байна.
Үзэгчид тэднийг үнэхээр хүсэн хүлээж байжээ. Увсад дөрвөн удаа тоглож нийтийн дуучид дундаа бяцхан “рекорд” тогтоогоод амжиж. “Ойрд ийм сайхан тоглолт үзсэнгүй. Алтан үеийн аваргууд тайзнаа дахин гарсан юм шиг санагдлаа” хэмээн настайчуул нулимсаа арчин суужээ. Ховд аймагт гурван удаа тоглоод шөнийн 03 цагт театраас гарахад үзэгчид “Дахин тоглохгүй юм уу” хэмээн театраасаа гаргахгүй нэлээд зовоожээ. Ер нь очсон аймаг бүртээ 2-3 тоглолт хийж байсан аж.
СТА гурван дуучин ашиг орлогоо нууж байсан боловч баттай хүний хэлснээр тэд 120 сая төгрөгийн цэвэр ашиг олжээ. Нэг дуучинд 40 сая төгрөг ноогдож байгаа нь нийтийн дуучдын өмнө нь олж байснаас хол илүү байгаа талаар үеийн дуучид нь өдгөө ид ярьж байна. “Алтан үеийн Аялгуу үргэлжилсээр” тоглолт цаашид хилийн чанадад суугаа монголчууддаа тоглосноор үргэлжлэх бөгөөд тэр үед энэ тоо магадгүй, хүн бүрийн 120 сая болж нэмэгдэх биз ээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
suba suba ixp2LJ This is a really good tip particularly to those fresh to the blogosphere. Brief but very accurate info Thanks for sharing this one. A must read article!
IP:89.28.10.242  2018-12-21 01:34:40
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.