ААУяач Б.Наранхүү: Шарга азаргаа ирэх жил ард түмнийхээ нэр дээр уралдуулна

2011/04/04
Share |
Хүмүүс:
ААУяач Б.Наранхүү: Шарга азаргаа ирэх жил ард түмнийхээ нэр дээр уралдуулна

2009 оны АХ-ын 88 жилийн ой Үндэсний их баяр наадмаар алдар шарга азаргийг түрүүлээд байхад түүний эзэн Б.Наранхүүтэй уулзаж ярилцсан нэгэн сэтгүүлчийн ярилцлагийг уншигч та бүхэндээ хүргэж байна. 2010 оны төрийн их баяр наадамд "Шарга азаргаа ард түмнийхээ нэр дээр уралдуулна" гэж байсан хэдийч алдарт шарга азарга маань өнгөрсөн жил уягдаагүй.... Өнөө жил түүнийг АХ-ын түүхт ойн том наадам хүлээж буй.......

Шарга азарганы эзэн “Мон Уран” компанийн захирал Б.Наранхүүтэй мориных нь галд очиж уулзаж ярилцлаа. Баяр хүргэсэн хүмүүсийн хөлд дарагдаад сая нэг амсхийсэн бололтой сууж байна. Галынхаа гэрт шарга азаргынхаа урьд жилүүдэд яаж давхиж байсан бичлэгийг тавьчихсан сууж байв. Хүмүүсийн хөл тасрахгүй төлөвтэй байна лээ. Бидэнтэй хамт ЦЕГ-ын дарга асан Ү.Амарболд нарын хүмүүс очиж байгаа харагдана. Харин гадаах уяан дээр нь “Би үүргээ биелүүлж монгол түмнээ баярлуулсан шүү” гэх шиг хурдан шарга азарга зүүрмэглэж зогсоно. Туслах уяач залуугийн яриагаар өдрөөс хойш хүмүүс уяан дээр  нь шавж шарга азарганы дэргэд зургаа авахуулаад шаргыг амраахгүй байгаа бололтой. Шарга азарга уралдаад орж ирэхдээ барианы зурхай дээр эвгүй гишгэсэн үү, яасан урд талын зүүн хөл жаахан мижилзэж байсан. Тэр  хөлийг нь цагаан даавуугаар жимбийтэл боочхож.

Гэхдээ ноцтой биш гэнэ. “Гишгэдлийн жаахан гэм бий, яг яасныг би бараг гадарлаж байна, зүгээр зүгээр” гэж Э.Эрдэнэчулуун уяач хэлсэн байна. Тийм болохоор хөлнөөс нь айх хэрэггүй бололтой. Б.Наранхүү захирал тун сэтгэл хангалуун сууна. Тэрээр ярьж байна аа. “Юмны учир бэлгэдэл гэж сонин, өглөө манай туслах уяачийн нохой есөн гөлөг гаргахад нь энэ чинь ямар учиртай билээ гэж бодож байлаа. Миний шарга азарга чинь 909 гэсэн номертой уралддаг юм” гэж. Ингээд Б.Наранхүүтэй яриа өрнүүллээ.

-Шарга азарга төрийн наадамд зургаа дахь түрүүгээ авлаа. Түрүүлээд орж ирэхэд нь юу бодогдож байв?
-Урьд түрүүлээд ирдэг байхад нь би сэтгэлээ барьдаг байлаа. Тэгсэн энэ жил чадсангүй. Би энэ жил дагасан л даа. Гараан дээрээс тасраад эхэлснээс нь хойш гэгэлзээд, нүдэнд нулимс бүрхээд олигтой харж ч чаддаггүй. Гэхдээ яахав, дагаад хараад явлаа. Барианы зурхай дээр би түрүүлээд ирж байгаа юм, тэгсэн урдаас эхнэр маань уйлаад хүрээд ирлээ. Шарга маань ч барианд ороод ирлээ. Ингээд байхгүй, уйлж гарсандаа. Сэтгэлээ барьж ч дийлсэнгүй мэлмэрүүлж өгсөн, ах нь. Энэ жил ахынх нь сэтгэл их хөдөлж байна. Уйлсан, дуулсан хүн сууж байна даа.

-Наадмын өмнө монгол түмэн шарга азаргыг мөн ч их ярьсан даа?
-Наадмын урьд өдрүүдэд надад юу бодогдож байсан гэхээр шарга азарга бол миний адуу биш болжээ, ард түмний адуу болсон юм байна гэж. Тийм болохоор түрүүлчхээсэй гэж уул усандаа, өвөг дээдэстээ, шүтэж мөргөх бүхэндээ залбирч байлаа. Олны итгэл гэж том юм байна. Түүнийг алдаж болмооргүй санагдаад байсан юм. Сая шаргыг түрүүлсний дараа харж байгаа биз дээ. Ард түмэн өөрийнх нь адуу түрүүлсэн юм шиг баярлаж хөөрч, бахархаж бахдаж байгааг. Ийм л юм болох гээд байсан байхгүй юу.

-Э.Эрдэнэчулуун уяач азарга мордохын өмнө юу гэж байв?
-Манай Э.Эрдэнэчулуун бол агуу хүн шүү дээ. Мэдээж шаргынхаа талаар бид хоёр ярьж зогсолгүй яахав. Моринд ам гарч болдоггүйг монголчууд мэддэг шүү дээ. Наадмын өмнө бол...................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ  уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.