Сонгинохайрханы хишиг барилдаан ах дүү хоёрынх боллоо

2011/04/10
Share |
Хүмүүс:
Сонгинохайрханы хишиг барилдаан ах дүү хоёрынх боллоо

МҮБХ, Дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран тэгш саруудад зохион байгуулдаг “Дөрвөн уулын хишиг барилдаан”-ы 2010-2011 оны гурав дахь нь болох “Сонгинохайрханы хишиг барилдаан” 2011 оны 04 дүгээр сарын 10-ны ням гарагт боллоо.

“Сонгинохайрханы хишиг барилдаан”–ыг “Монос” групптэй хамтран зохион байгуулдаг билээ.

2008 оны анхны “Сонгинохайрханы хишиг барилдаан”-д у.ар Д.Азжаргал түрүүлж, у.х Н.Ганбаатар /у.г/ үзүүрлэн, у.н Ж.Бат-Эрдэнэ, а.а Ш.Тогтохбаяр /у.н/ нар их шөвөгт шалгарч байсан бол 2009 онд а.х.а Ц.Содномдорж түрүүлж, у.н Т.Өсөх-Ирээдүй /өсөх идэр/ үзүүрлэн, у.г И.Доржсамбуу, у.х Л.Пүрэвжав нар их шөвөгт шалгарч байсан түүхтэй. Харин өнгөрсөн жилийн барилдаан /2010.04.10/-д у.н Ц.Содномдорж 2 дахиа түрүүлж, у.г Н.Ганбаатар мөн 2 дахиа үзүүрлэн, у.н Д.Лхагвадорж, а.а С.Батсуурь нар их шөвөгт шалгаран үлдэж байв.

Өнөө жилийн барилдаанд у.ар Х.Мөнхбаатар, у.г Н.Ганбаатар, у.з Д.Рагчаа, М.Өсөхбаяр, Д.Амгаланбаатар, Б.Соронзонболд, у.х Л.Пүрэвжав, Д.Баасандорж, Т.Мөнганцоож, Э.Батбаатар, Ө.Даваабаатар тэргүүтэй 256 бөх зодоглосноос:

Түрүү: Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Булганхангай” бөхийн дэвжээ, Хилчин СХ, Замын-Үүдын шалган нэвтрүүлэх 0108-р ангийн бөх өсөх идэр, улам нэмэх харцага Дашзэвэгийн БААСАНДОРЖ

Үзүүр: Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Булганхангай” бөхийн дэвжээ, Хилчин СХ, “Жигүүр гранд” группын бөх у.з Манхсайханы ӨСӨХБАЯР

Их шөвөгт: Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, ЦЕГ-ын Авто бааз, “Суман гүн” ХХК-ийн а.а Жаргалсайханы АМАРТҮВШИН, Завхан аймгийн Идэр сумын харьяат, “Завхан” бөхийн дэвжээ, ЧД-ийн ЦХ, “Шинэ Ази” группын бөх а.а Ширбазарын ЖАРГАЛСАЙХАН нар шалгаран үлдэв.

Тод: “Сонгинохайрханы хишиг барилдаан”-ы тэргүүн бөх, уран барилдаант залуу начин Содномдорж өнгөрсөн жилийн наадмаас хойш анх удаагаа бөхийн өргөөнд барилдсан нь сонирхолтой бөгөөд түүнийг дэмжигчдийн хувьд сайхан зүйл байлаа... Мөн......................

Үргэлжлэл болоод барилдааны дүйзийг ЭНД ДАРЖ  үзнэ үү...

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.