Надад байр машин байтугай жолооны үнэмлэх ч байхгүй

2011/04/10
Share |
Хүмүүс:
 Надад байр машин байтугай жолооны үнэмлэх ч байхгүй

“ТВ коктейль” хамтлагийн найруулагч Э.Цолмонбаярын ярилцлагыг хүргэж байна
Жvдогийн Дэлхийн аваргууд эх орондоо ирэх vеэр тэр найзуудаа тосохоор очсон байхтай нь таарсан юм. Алиа, марзан тєрхтэй, спортын агуу фанат, сайн тамирчин гээд тvvний тухай дурдвал олон зvйл бий.
Найзуудаа тосохоор ирээ юу?
-Тийм ээ.
Жижигхэн хvмvvсийн цаг ирсэн гээ биз дээ. Барилдаад нэг vзэхгvй яагаа вэ?
-Тийм. Жижигхэн хvмvvсийн цаг vе ирчихсэн шvv дээ. Ер
өнхийлөгчийг хар, намайг хар, Бундмааг хар. /Инээв/
“Намрын синдром” киног тань vзсэн. Хєгжилтэй кино байна билээ?
-Баярлалаа.
“Сайн уу, амьдрал минь”, “Намрын синдром” кино ижилхэн өнг
ө аястай байхыг бодвол “ТВ коктейль”-ийн имиж vv?
-Бид анх нэгдсэн цагаасаа нэг зvйлд зорьсон юм. Тэр нь “ТВ коктейль” гэж жанр гаргах. “Сайн уу, амьдрал минь” кинон дээр л гэхэд хоёр марзан найзын тухай гардаг даа. Нэг нь
өөрөө дурлаж vзээгvй байж хайрлах ухаан заагаад л, нөгөөхийнх нь дурлачихсан хvн нь ангийн багш. Сая “Намрын синдром” кинон дээр ч мөн адил, хөнгөн, инээдмийн өнгө аястай байгаа биз. Нэг санаа нь өмнхөөсөө урган гарсан болохоор тэгж харагдана л даа. Манай өмнөх кинон дээр “Цэнхэр дурлал, цэнхэр сэтгэл” гээд л гардаг даа. Тvvнээс санаа авч энэ удаа инээдмийн кино хийхээр шийдсэн юм. Сvvлийн vед гомо нарын асуудал яагаад ийнхvv хөндөгдөх болов, энэ сэдэв ер нь инээдмийн гоё кино болчих юм биш vv гэж нэлээн их ярилцсаны эцэст ингэж хийсэн юм.
Сvvлд нь
Өөскө та хоёрыг гомо гэж хэвлэл дээр бичсэн байсан?
-Мэдээж, Бид хоёр гомо биш. Тийм ч болохоор дvрээ т
өдийлэн сайн гаргаж чадаагvй байх гэж санагддаг. Гэхдээ бид хоёр бие биедээ хайртай.
Та нарын
өмсдөг хувцас, vс засалт хvртэл нэг л инээд хvрмээр. Энэ ТВ коктейль стиль vv?
-Тийм ээ. Д
өрвөлжин хээтэй эрээн өмд, буржгар vс гээд л энэ бvхэн бидний зориуд гаргадаг стиль, имиж.
“Намрын синдром” кинон дээр зарын сонин бариад тvрээсийн байр хайдаг шvv дээ. Амьдрал дээр та гурав ингэж явж vзсэн vv?
-Vзэлгvй яах вэ. Зарын дагуу хажуу
өрөө хайхаар тохитой томоотой, гэр бvлийн хоёрыг л оруулна, бас мөнгөө бөөнөөр нь авна гээд олоход хэцvv шvv. Тэр хэсэг ёстой амьдралд ойрхон болсон байгаа биз.
-Гэхдээ “Намрын синдром”-ыг Энэтхэг киноны хуулбар гээд байсан. Vнэн vv?
-Харин тэгээд л байх юм. Бид мэдээгvй ээ. Тийм энэтхэг кино би л хувьдаа vзээгvй. Манай хамтлагийн Энхбаяр уг нь зохиолыг нь бичсэн юм.
Өнгөрөөж чадаа бол?
-Урлагийн сургууль т
өгсөөд бид анх “Хот чинжvv” нэвтрvvлэг хийсэн дээ. Vvнээс хойш тооцвол долоон жил болжээ. Гэвч бидэнд зөвхөн телевизийн нэвтрvvлэг хийх хангалтгvй санагдаад хамтлаг байгуулъя гэсэн санаа төрснөөс хойш бол таван жил өнгөрсөн. Яах вэ, таван жилийн өмнөхтэй харьцуулахад биднийг хvмvvс мэддэг, таньдаг болж, нэлээд том хvрээлэлтэй болж чадаж дээ. Мөрөөдөл маань биелж эхэлсэн гэж боддог. өнгөрсөн хугацаанд болсон ч, болоогvй ч, алдсан ч, оносон ч, єнєєдрийн амжилт маань бидний тэмцлийн л vр дvн. Өнгөрсөн таван жилийн хугацаа бол бид дєрєвт эрэл хайгуулын, дадлагын он жил байлаа. Одоо л биднийг урлаг хvлээн авч, гоё юм хийхийг зөвшөөрч байна уу даа.
Та гурав нэг ангийнхан бил vv. Ер нь, яаж анх биеэ биеэ олж таньсан юм бол?
-Бид “Шинэ vе” продакшнд туслахууд байлаа. Тайз засдаг, дагалдан жvжигчин хийдэг гээд л… Залуу хvмvvс том юм м
өрөөдсөн ч ажлын гараагаа яаж эхэлдэг билээ, тvvний л дагуу. Тvvнээс биш нэг анги биш л дээ. Өөскєөманай дээд курс. Аюуш бол Нямгаваа найруулагч Хvvхэд залуучуудын театрын жvжигчин гэдэг ангид ганцхан удаа элсэлт авч, цор ганц анги төгсгөсний нэг оюутан нь. Харин Энхбаяр бид хоёр нэг анги. “Шинэ vе” продакшнаас л бие биеэ олсон. Олон залуу дотроос нэгийгээ таньсан юм уу, бие биеийнхээ хvсэл мөрөөдлийг мэдэрсэн юм уу, аяндаа л хvсэл зорилго нэгдсэн. Тэгээд л өнөөдөр “ТВ коктейль” хамтлаг болж чадлаа.
“Шинэ vе” продакшнаас ургасан цэцэгс юм биз дээ. Бие даах мэдээж амаргvй биз?
“Шинэ vе” продакшнын ах, эгч нараас их зvйл сурсан, одоо єєрсдєє хамтлаг байгуулъя, бvх санаа, бvх м
өнгө, бvх ажлаа өөрсдөө хийж vзье гэж тохирсон. Угаасаа л, хvн гэдэг сэтгэлийн амьтан. Юм хийнгvvт нэг нь “болохгvй байна, таалагдсангvй” гэж хэлэхэд л гурвуулаа унана. Нэг юм хийгээд захиалсан компанидаа өгөхөд “таалагдсангvй” гэж буцаавал гурвуулаа шоконд орно. Хэцvv шvv дээ. Харин урмын vг сонсоод, болж байна, гоё болж гээд л хэлчихвэл бид урагшаа алхаж, дээшээ хардаг.
Урмын vг, шvvмжлэл хоёрын алийг нь их сонсох юм?
-Юуны
өмнө, хорин хэдэн настай залуучууд баг удирдаад, өөрсдөө санхvv мөнгөө олоод, бvхнийг 00-ээсээ эхэлж, улаан гараараа хийснээрээ баярлаж явах хэрэгтэй биз дээ, бид. Урмын уг ч сонсоно, шvvмжлэлийн хатуу vг ч дуулдана. Харин таван жилийн ойн босгон дээрээ магтаалын vг олон сонслоо. Урлагийн томчууд хvртэл биднийг магтлаа шvv дээ. Жаахан байхдаа л киног нь vзээд, хамт кинонд тоглож vзэх юмсан гэж мөрөөддөг байсан хvмvvстээ манай уран бvтээлд оролцооч гэсэн санал тавихад “ТВ коктейль”-ийнхэн юм чинь гээд ямар ч эргэлзээгvй хvлээж авлаа. Энэ бvхэн биднийг баярлуулж, урам хайрлаж байна.
Өөскө, Цоомоо, Аюуш, Эрхэмээ дөрөв ер нь бие биедээ хэр тvшигтэй вэ. Эсвэл өмнөх ажлаа л хийгээд явдаг юм болов уу?
-Манай хэд чинь харин ёстой сайн залуучууд. Элдэв муухай аашгvй. Ер нь л, хvний найз болж чадах хvмvvс.
Хамтлаг дотроо нэг нь дарга биз?
-Би найруулагч,
Өөкө захирал нь шvv дээ. Өөскө  захирал болохоор гэрээ контракт гээд гадуур гvйнэ, их завгvй. Гэхдээ дөрвvvлээ санаа нэгдэж байж уран бvтээлээ хийдэг.
-Та нарын энэ алиа марзан стиль ер нь х
өгшрөх болов уу?
-Стиль имиж бол vргэлж энэ хэвээрээ байна. ТВ шоу урлагт “ТВ коктейль” гэдэг жанр гарч ирээсэй гэж хvсдэг. Цаашид бид х
өгширсөн ч бай, яасан ч бай, телевизийн шоугаа бид нэгдvгээрт барина. Сонин санаатай, хєгжилтэй нэвтрvvлгvvдийг хийсээр л байх болно. Бас сонирхолтой санаа дэвшvvлсэн, марзан vгтэй дуунууд дуулж байгаа. Рекламны салбарт их дуртай. Реклам гэдэг чинь мөнгөнөөс гадна том урлаг байхгvй юу. “ТВ коктейль” хамтлагаар рекламаа хийлгэчих юмсан гэж хvсдэг болтол нь хийнээ, яахав.
“ТВ коктейль”-ийнхны уран бvтээлд хэрхэн ахиц, дэвшил гарч буй нь харагддаг. Харин хувийн амьдрал нь хэр єєрчлєгдєє бол?
-Арван хэдэн жил яг урлагийн ертөнцөд ажиллаж з
өвхөн суралцлаа. Гэхдээ бас болоогvй л байна. Бид худлаа байхыг хvсдэггvй ээ. Vнэнээ л хэлчихье. Миний хувийн амьдралд тийм ч сvрхий ахиц гарсангvй. Ядаж байр, машин авсангvй. Тэр байтугай жолооны vнэмлэх ч байхгvй. Өөрөө  ч бас машин нэг их сонирхдоггvй. Гэхдээ бид гурав эхлээд эд хөрөнгө  гэж бодохоос илvv уран бvтээлдээ сэтгэл гаргаад, амжилтад хvр гэсэн зарчимтай. Тэгвэл аяндаа араас нь эд хөрөнгө  дагаж ирнэ. Бас хэнд ч найдаж, бусдаас тусламж горьдож суух хэрэггvй. Зөвхөн өөртөө л итгэ гэж боддог юм.
Та гурав нийслэлийн унаган хvvхдvvд vv?
-Би хотынх. Аюуш Т
өв аймгийн Батсvмбэрийнх, Өөскө  Сvхбаатарынх. Гэхдээ бас гайгvй ээ. Тэр хоёр маань гэр бvлээ төвхнvvлээд байр авчихлаа. Харин би хотын хvvхэд болохоор аав, ээжийнхээ голомтыг бараадаад л явдаг юм.

Цэнд-Аюушийг хvнтэй суулаа, хvvхэд гаргах нь гээд л хэвлэлээр нэг хэсэг бичлээ. Хамтлагаас нэг нь гараад явчихвал юун
өнөө ТВ коктейль стильтэй манатай болно биз дээ. Цэнд-Аюушийгаа заримдаа хувийн амьдралаас нь харамладаг уу?
-Биднийг чимдэг ганц хvн нь яваад
өгвөл яана гэж айдаг байсан. Хэдэн жилийн өмнө бол хvнтэй суучих вий, хvvхэд гаргачих вий дээ гэж айж, болгоомжилж, харамладаг л байсан, vнэнээ л хэлчихье. Өнөөдөр өөрсдийгөө эргээд хартал нас 30 дөхчихөж. Эмэгтэй хvн амьдралаа зохиохгvй бол нас оройтох нь. Одоо бол Аюушийг хувийн амьдралаа төвхнvvлнэ гээд чөлөө гуйвал бид амраая л гэж бодож байгаа.
Өөскө, Эрхэмээ та гурав гэр бvл зохиоход оройтохгvй юу?
-
Өөскө, Эрхэмээ бид гурав яах вэ. Эр хvн юм чинь болно биз. Зохиогоод, төлөвлөөд болгочихдог юм биш шvv дээ. Цаг нь болохоор эхнэр авах л байх.
Цоомоод бас спортын их авьяас байдаг уу. Жvдо, ч
өлөөт бөхийн бараг бvх тэмцээнийг vзэж харагддаг?
-Аравдугаар ангиа т
өгсөхөд надад Тамирын дээд, СУИС гэсэн хоёрхон сонголт байсан. Ээж маань СУИС нь дээр гэсээр энэ сургуульд оруулчихсан юм. Би хvvхэд байхдаа чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан. Бие жаахан том байсан бол vндэсний бөхөөр барилдаж, эсвэл бие арай өндөр байсан бол сагс тоглох л байлаа. Би чинь спортын улаан фанат шvv дээ. Наранбаатар гавьяат бид хоёр багаасаа л хамт бэлтгэл хийсэн. Наранбаатар, Цагаанбаатар, Бадар-Ууган гурав их сайн найз. Бас Чулуунбат арслан, Ганбаатар гарьд, Батзаяа начин гээд бид найз л даа. Тэднээр дамжаад спортынхонтой их найз болчихсон. Хөлбөмбөг, сагс, vндэсний бөх, жvдо, чөлөөт vзэж их нээрэвтдэг

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.