Топ Урнаад Канад найз залуу нь хаус бэлэглэжээ

2011/04/12
Share |
Хүмүүс:
Топ Урнаад Канад найз залуу нь хаус бэлэглэжээ

Уяач Энхмөнхтэй нэлээд хэдэн жил нэр холбогдож, нэг гэрт орон гаран явсан топп модель  Урнаа сүүлийн үед нам гүм амьдрах болсон. Өөрийгөө Юндэнгөөгөөтэй адилтгадаг тухайгаа лав л  нэг удаа ам алдсан тэрээр Урнааг элдэв хүлээн авалт, найр наадамд дагуулан явж, нэг ёсондоо модель бүсгүйгээр гоёдог байлаа. Харин залуу хосын амьдрал тэр чигээрээ үргэлжлээгүй, бие биенийхээ тухай таагүй үгсийг хэвлэл мэдээллээр цацаж сүүлдээ тэдний  салалт бараг үзэн ядалтаар өнгөрсөн юм. Бага насаа Германы загварын ертөнцийн сургуульд  суралцан өнгөрөөсөн Урнаагийн энэ удаагийн сонголт Канадын баян бизнесмен залуу болсон. Скай Ресортод цанаар гулгаж, хүлээн авалтуудад ч бусдын яриаг үл ойшоон хөтлөлцөн явах болсон тэд сэтгүүлчдийн хараанаас мултарч чадаагүй.Урнаа өөртөө хайртай хүнээ олж чадсан гэж загварын охид атаархангуй  шивнэлддэг юм билээ. Энэ үгийн баталгаа гэж хэлэхэд Урнаад үнэтэй машин, асар их үнэтэй хаус Канад найз залуу нь бэлэглэсэн болохоор загварынхан түүнийг ингэж тодорхойлсны гол утга учир нь юм гэнэ. Тэдний цаашдын амьдрал хэрхэн үргэлжлэхийг мэдэхгүй ч харийн хүнтэй ханилсан топуудын тоог Урнаа нэгээр нэмлээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.