18 хоногт 4 "Эль-Класико" буюу Месси, Криштиано Роналдогийн дуэль

2011/04/15
Share |
Хүмүүс:
18 хоногт 4

Ирэх 18 өдрийн дотор Испанийн хоёр агуу баг дөрвөн удаа хоорондоо тоглож, хөлбөмбөг сонирхогчдын магнайг тэнийлгэх гэж байна. “Реал”-“Барселона”-гийн аль нь илүү хүчтэйг хөгжөөн дэмжигчид ам уралдан ярьж, Месси, Криштиано Роналдогийн хэн нь илүү авьяастай талаар хэлэлцэх нь их билээ. Тэгвэл энэ 18 өдрийн дотор бүтэн 4 тоглолт үзэж, аль баг хүчтэй, хэн нь авьяастайг ялгах боломж олдов.

Хоёр баг үнэхээр сайн тоглогчдоос бүрдэж гайхалтай тоглож буй болохоор шийдвэрлэх үед ийнхүү хоорондоо таарсан хэрэг. Та бүхэн 18 хоногт дараалан болох дөрвөн “Эль-Класико”-гийн хуваарийг сонирхоно уу. 

2011.04.16     Реал Мадрид  -      Барселона      Ла лиг.

2011.04.20     Реал Мадрид  -      Барселона      Испанийн цомын шигшээ тоглолт.

2011.04.27     Реал Мадрид  -      Барселона      Аваргуудын лигийн хагас шигшээ

2011.05.03     Барселона      -      Реал Мадрид  Аваргуудын лигийн хагас шигшээ 

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Барселона” “Реал”-ыг 5:0-ээр бут ниргэж, хэний ч таамаглашгүй дүнгээр тоглолт дууссан билээ. Тэгвэл энэ дөрвөн тоглолтод таамаглашгүй дүн хэд гарахыг хэлэхэд ч бэрх байна.

Гэхдээ манай цахим хуудас өнөөдөр хоёр багийн түүхэн өрсөлдөөн бус хоёр багийн од, өнөө цагийн хөлбөмбөгийн нүүр царай болсон хоёр хөлбөмбөгчний энэ улирлын амжилтыг тодорхой баримтаар харуулах болно.

Месси, Криштиано Роналдо хоёр багийн амжилтыг хоорондын өрсөлдөөнөөс хавьгүй илүүд үздгээ удаа дараа хэлж байсан. “Месси бид хоёрын дуэль гэнэ үү? Ямар утгагүй юм бэ? Энэ чинь “Реал”-“Барселона”-гийн дуэль байхгүй юу” гэж Криштиано Роналдо хэлж байсан бол “Мэргэн буучдын жагсаалтад Криштиано Роналдог гүйцэх гэж тоглож байгаа гэж үү? Юун утгагүй юм бэ? Би хувийн шагнал биш багийн амжилтын төлөө тоглодог” гэж Месси ярьсан удаатай.

Гэхдээ ирэх жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн шагналд..........................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.