Хөтлөгч Одгэрэл муугүй яруу найрагч

2011/04/18
Share |
Хүмүүс:
Хөтлөгч Одгэрэл  муугүй яруу найрагч

UBS  телевизийн хөтлөгч  "universe best song" шоуг чимдэг бас нэгэн чухал хүн. Хөөрхөн, цоглог, эмэгтэйлэг, чадварлаг хөтлөгч бүсгүй  бол Одгэрэл юм. Харин түүнийг   шаггүй авъяаслаг яруу найрагч гэдгийг зарим хүмүүс мэднэ байх. Тэрээр анх 3-р ангиасаа шүлэг бичиж эхэлжээ. Хөгжмийн зохиолч Л.Балхжавын  уран бүтээлийн хамгийн залуу хамтрагч нь гэнэ.  2005 онд тэрээр “Хар шилний цаана” шүлгийн номоо гарган тухайн үедээ уншигчид, хөгжмийн зохиолчид, яруу найрагчдаас өндөр үнэлгээ авч байсан удаатай. Л.Балхжав захирал түүнд дууны үг бичихийг санал болгож тэдний хамгийн анхны уран бүтээл нь  “Зүрхэнд гэрэлтэх од” мюзикл уран сайхны киноны дуу аж. Мөн МУГЖ дуучин Т.Ариунаа түүнд санал тавьж “Санаж байна уу” дууны үгийг бичжээ. Одкоо  багаасаа эмээтэйгээ “маань”  хөгжөөж өссөн болохоор нэлээд шүтлэгэтэй. Тэр ч утгаараа цагаан хоолтон  бөгөөд ээж эгч хоёрыгоо хүртэл эгнээндээ элсүүлжээ. Тэрээр их хуучинсаг үзэлтэй нэгэн гэнэ. “Эмээтэйгээ ойр дотно өссөн болоод ч тэр үү оюутан болсны дараа ангийнхан маань намайг хөгшин яриатай гээд зарим үг хэллэгийг маань ойлгодоггүй байсан юм” хэмээн ярьжээ.

Гаднаа би ганган хээнцэр ч

Гархи зүүлтээр биеэ ороодог ч

Гал шиг нүдээ цог шиг болтол нь буддаг ч

Галзуу ихэмсэг хүүхний дүр бүтээдэг ч

Өсөхөөс өдий болтлоо өвгөдийн сургаалиа дээдэлж

Өндөр настныг түшиж өөрийн эмээтэйгээ маань хөгжөөж өдий хүрсэн

Өнгөрсөн үеийн “ хугарсан бууны хэлтэрхий “ би хуучинсаг хүүхэн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Visit this site My brother recommended I might like this web site. He was once totally right. This put up actually made my day. You can not imagine simply how much time I had spent for this information! Thank you!
IP:204.93.55.64  2015-06-22 19:52:45
Аараа Madness хамлагийнхан чинь энэ Одгэрэлийн 10 жилийн банди нар ш дээ. Одгэрэлийг асуувал мэдэж байгаа.
IP:150.129.143.183  2016-01-14 16:32:55
jbighlhpfv XlOSWrbglcmyqojilr, [url=http://tffpuxotgoza.com/] tffpuxotgoza[/url], [link=http://vtxwzrofmteb.com/ ]vtxwzrofmteb[/link], http://yearfpservxy.com/
IP:46.161.9.32  2016-10-30 03:27:23
ErickVes wh0cd117722 amoxil aristocort buy cheap celebrex propranolol 40 mg
IP:46.161.9.20  2017-07-08 07:33:14
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.