"Реал" – "Барселона" буюу үхлийн тэмцэл

2011/04/19
Share |
Хүмүүс:

Өнөөдөр шөнө Испанийн цомын тэмцээний аваргын төлөө Мадридын “Реал” “Барселона”-тай “Валенси”-гийн стадионд тоглоно. Хэдхэн гуравхан хоногийн өмнө Испанийн аварга шалгаруулах тэмцээнд таарч 1:1-ээр тэнцсэн хоёр баг энэ удаад тэнцэнэ гэсэн ойлголтгүй тоглоно. Учир нь Испанийн цомыг нэг нь л хүртэх ёстой.

Анх үүссэн цагаасаа шахуу мөнхийн өрсөлдөгчид болсон хоёр багийн өмсгөлийн өнгө нь хүртэл хоорондоо өөр шиг, тэдний тоглолтын арга барил, үүх түүх нь хүртэл зөрүүтэй. Гэхдээ энэ хоёр багийн тэмцэл хөлбөмбөг сонирхогчдын сонирхлыг хамгийн ихээр татсаар ирсэн билээ. Ингээд “Реал”-“Барселона”-гийн мөнхийн өрсөлдөөний талаар өгүүлье.

“Реал Мадрид” – “Барселона”. Энэ хоёр нэрийг холбон дурсахад сэтгэл аяндаа догдолж, өөрийн эрхгүй тэсвэр алддаг бол та хөлбөмбөгийн жинхэнэ хорхойтон юм аа.  Мадрид юм уу Каталонд өссөн хэн ч гэсэн энэ нэрийг дуулаад нүдэнд нь гал дүрэлзэж “Эль-Классико” хэмээн уулга алддаг.

Эдүгээ “Эль-Классико” Европ тивд  Аваргуудын лигийн шигшээ тоглолттой дүйхүйц ая холбогдолтой, сонирхолтой тоглолт байдаг. Ер нь тоглолт бус тулаан гэж нэрлэвэл илүү зохилтой.

Энэ хоёр багийн тулааны эхлэл 1902 онд тавигджээ. “Реал” тэгэхэд үүсэн байгуулагдаад дөнгөж гурван жилийн нүүр үзэж буй “Барселона”-д 3:0-ээр хожигдсон юм. Энэ тулаанаас л ирээдүйн мөнхийн өрсөлдөөн эхэлсэн.

Цаг хугацаа улиран одох тусам хоёр багийн өрсөлдөөн улам ширүүссээр байжээ. Испанийг генерал Франко удирдах үед энэ өрсөлдөөн жинхэнэ тулаан болж байв. Каталончууд Испаниас тусгаар тогтнохыг хүсч тэмцэл өрнүүлснээр генерал Франко энэ тэмцлийн голомт болсон Барселона хотыг хүчээр дарж, номхотгохыг зорьсон түүхтэй. “Барселона”-гийн тухайн үеийн ерөнхийлөгч Франкогийн өштөн дайсан болсон байлаа. Тэгээд ч түүнийг Франкогийн цэргүүд хөнөөсөн юм. Бослого гаргагсдыг цус асгаруулан дарж, Каталоны эрх чөлөөний төлөө тэмцэгчидтэй харгис ширүүнээр харьцаж байсан  тул “Барселона” энэ тэмцлийн илэрхийлэл болон хөлбөмбөгийн ногоон талбай дээр “Реал”-тай жинхэнээсээ дайтаж эхэлжээ. Франко “Реал”-ыг илт дэмждэг байж. Тэгээд ч “Барса”-гийн тэмцлийг дарахын тулд ерөнхийлөгчөөр нь.............................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ  уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.