Шүүдэрцэцэг нэрээр алдаршсан зохиолч Б.Тогтохбаяр

2011/04/19
Share |
Хүмүүс: Б Шүүдэрцэцэг |  Dassin Jules  | 
Шүүдэрцэцэг нэрээр алдаршсан зохиолч Б.Тогтохбаяр

Олны анхаарлыг татаж шүүдэрцэцэг хэмээх содон нэрээр гарч ирсэн зохиолч  Б.Тогтохбаяр. Тэрээр  анх 2002 оноос эхлэн шар сонинд Шүүдэрцэцэг нэрээрээ зохиолоо нийтлүүлэн гарч ирэхэд нь хэн ч танихгүй Шүүдэрцэцэг хэмээх хүний  зохиолыг  тийм олон хүн уншина гэж өөрөө  төсөөлж байгаагүй гэдэг. Түүний  нөхөр  сэтгүүлч, пиарч Д.Болдхуяг юм.  Тийм ч учраас   ийм амжилттай яваа нь  уг зохиолчийн нэрээ нууцлан гарч ирэх пиарыг хийсэн нөхрийнх нь гавъяа гэж хүмүүс ярьдаг ч харин Шүүдэрцэцэг буюу Тогтохбаяр үүнийг эрс эсэргүүцэн миний нөхөр надад зөвөлгөө өгөхөд би ханийн минь хэлсэн үг гээд тэр болгон биелүүлээд байдгүй харин ч   “Би өөрөө ингэж хүсч байгаа учраас” гээд л зүтгэчихдэг их зөрүүд хүн” хэмээн эрс няцаадаг. Тэрээр хувьдаа  туслах, жолооч, менежер гэсэн гурван  ажилтантай  ч энэ тухайгаа -Янз бүрийн дүр бүтээх гэсэндээ энэ хүмүүсийг ажилд аваагүй. Миний ажил дийлдэхээ больчихоод байна. Дотоод ажлыг хийх туслах, гадаад ажлыг зохицуулдаг менежер, жолооч зайлшгүй хэрэгтэй болсон. Энэ хүмүүс байхгүй бол би зохиолоо бичиж амжихгүй болчихно. Гэртээ шал угаагаад суугаад байвал бүр ч бүтэхгүй. Монголд энэ байдал одоохондоо онцгүй санагдаж байж магадгүй. Дэлхийн зохиолчид бүгд л туслахтай байдаг юм хэмээн өөрийгөө дэлхийн зохиолчидтой хүртэл харьцуульж ярьдаг зоригтой бүсгүй. Юутай ч уншигч олны дунд Шүүдэрцэцэг нэрээрээ алдаршсан уг зохиолчын гаргах зохиолыг тэсэн ядан хүлээдэг  уншигчид нь түүний нэрийг болон хэн гэдгийг мэдэхийг хүсдэг тухай тэр үеийн сонинд олон арван захиа бичдэг байснаас гадна  “Таны ярилцлагыг уншаад би жигүүртэй мэт болсон гэх хүмүүс ч цөөнгүй гэнэ. Тэрээр  “Ану хатан” жүжгийнхээ клипийг Төв аймагт хийхэд хоёр малчин  “Та Шүүдэрцэцэг зохиолч уу” гээд таван сайхан хурдан морио хүртэл  үнэ төлбөргүй хэрэглүүлж ,  Ховд аймгийн Төв номын сангийн уншигчидтай видео уулзалт хийхэд нь  “Та заавал манай нутагт ирээрэй” гэж урьж ээ . Тэрээр 40 гаран настай  ч   20 настай охин шиг л залуухан харагддаг нь “ түүний  алхам тутамдаа  Шүүдэрцэцэгийг  гэсэн хүмүүсийн сайхан сэтгэлийн  хайрыг мэдэрч байдагтай нь холбоотой  бололтой.    


 

 

З.Одончимэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.