Хүмүүс: Баярцэцэг | |
Дуучин Б.Баярцэцэг тэрээр хайр, мөнгө холбоотой байдаг уу? гэсэн ойлголтонд “ хайр халамжийг хэзээ ч мөнгөөр авч болохгүй. Хичнээн хүслээ ч би өөрийгөө хүчээр хайрлуулж чадахгүй шүү дээ. Анх манай найз залуу миний дуунд дуртай, энгийн л харьцаатай байдаг байсан. Тэр үед намайг их дэмжиж “Чи их том дуучин болно...” гэж хэлж байсан үг нь миний сэтгэлийг их хөдөлгөж байсан. Их даруухан тусархаг хүн бий. Бид хувиараа гэр бүлийн бизнес хийдэг. Гэхдээ миний оролцоо их бага байдаг гэж хэлж болно. Тэгээд ч би өөрийгөө дуулахаас өөр ажилд муу гэж боддог. Би цаанаасаа л дуулах хувь заяатай төрсөн хүн. Дуу хөгжимгүй бол миний амьдрал утгагүй” хэмээн хариулсан байна.