Ариунаа би биш ээ тэр хүн чинь гэж уурлав

2011/04/21
Share |
Хүмүүс: Төмөр Ариунаа | 
Ариунаа би биш ээ тэр хүн чинь гэж уурлав

“Уран бүтээлээс өөр юу ч боддоггүй. Олсон орлого маань ч олигтой зүйл авахад хүрдэггүй” гэж баахан зовлон тоочих дуртай дуучид маань үнэтэй хаусанд амьдарч, чамин машин хөлөглөж яваагаа ч урлагийн буян гэлцэхээс ичдэггүй.  Харин тэд татвараа төлж, эх орныхоо бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулах дөхөөд ирэхээрээ усанд хаясан чулуу шиг ор сураггүй алга болчихно. Ийм л хэдэн зартай нөхдийг гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа тэргүүлэх болсоор багагүй хугацааг үдэж байгаа гэнэ. Татварын байцаагчид түүнтэй холбогдож учир байдлыг нь сануулахаар дөнгөж саяхан л уриалгахан сонсч байсан хүн чинь шууд л бухимдан “Би биш ээ, тэр хүн чинь. Ариунаа энд алга байна” гээд тасалчихдаг юм билээ. Энэ арга барилыг нь цаг алдалгүй сурч авсан рок попынхон татварын тухай сонсохоор л чихээ дарах шахам зугтааж “Би биш ээ” гэж булзааруулдаг болжээ. Ичих булчирхайгүй болсон тэдэнтэй халз тулбал өөдөөс арай “Би биш ээ” гэчихээд эргэж ч харалгүй гүйх юм биш байгаа даа. Ядаж мань С.Жавхлан шиг “Би хэдэн ном ивээн тэтгэж, улсад татвараа төлж байгаа” гэсэн бэлэн хариулттай болмоор юм даа, тэд нар.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.