Жүжигчин Одноогийн мөрөөдөл биелсэн үү ?

2011/04/21
Share |
Хүмүүс: И.Одончимэг | 
Жүжигчин Одноогийн мөрөөдөл биелсэн үү ?

Би сайхан залуутай гэрлэхийг мөрөөдөж байсан. Сонин байгаа биз. Хүний амьдралд тохиолддог л зүйл. Нэг эмэгтэй над руу дайрч, муу үгээр булаад, ямар л олигтойдоо хань ижилгүй явж байхав дээ гээд эмэгтэй хүний минь хувьд намайг аймаар доромжилсон. Гэртээ очоод уйлж, тэр тусам нь сайхан залуу дагуулаад кинон дээр гардаг шиг хажуугаар нь явна даа гэж бодсон. Тухайн үед би насны зөрүүтэй хосын тухай кино үзэж таарсан юм. Эмэгтэй нь эгчмэд учраас тэр хоёр ухаанаараа шийдэж, яагаад ч гэр бүл болж болохгүй гээд салтал хувь заяа яахын аргагүй тэр хоёрыг нийлүүлчихдэг.Намайг ч гэсэн дүү залуус эргүүлж, утсаар ярьдаг байсан болохоор тэр үед “Яагаад болохгүй” гэж бодсон. Гэхдээ тухайн үед ийм амьдрал сонгоно гэж бодож байгаагүй. Мөрөөдөл биелдэг юм. Мөрөөдвөл хүнд энерги өгөөд тэр хүчтэй бодлоор хүссэн зүйл нь татагддаг юм шиг ээ. Би азтай гэхээсээ илүү хувь заяатай хүн. Манайхан амны хишигтэй гэж хэлдэг шүү дээ. Ээж минь хөгшин хүн юмаа унагаавал авч өгч бай, хог байвал аваад хогийн саванд хийчих, хүн рүү зөөлөн нүдээр инээж харж бай гэж захидаг байсан. Үргэлж зөв зүйл хийж амьдарвал тэнгэр чамайг харж, муу юм хүргэлгүй хамгаална гэдэг юм. Одоо би тэр үгийг охиндоо хэлдэг болсон байна. Хүнтэй муудалцсан ч энэ хүн ингээд л тэгж хэлсэн байх гэж түүнийг өмгөөлж боддог.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.