Стивен Жеррард: Надаас Жастин Биберийг дээр гээд байгаа юм даа..

2011/04/24
Share |
Хүмүүс:
Стивен Жеррард: Надаас Жастин Биберийг дээр гээд байгаа юм даа..

 www.hiimori.mn цахим хуудсынхан өнөөдөр хөлбөмбөг сонирхогчдодоо хоёр алдартай хөлбөмбөгчний ярилцлагыг хүргэж байна. Нэг нь “Реал”-ын домог болсон Рауль “Шальке”-д очоод хэрхэн дасан зохицож буй тухайгаа болон Аваргуудын лигийн тоглолтын талаар өгүүлсэн ярилцлага. Харин нөгөө нь энэ. “Ливерпуль”-ийн ахлагч Стивен Жеррардын Daily Mail-д өгсөн хөгжилтэй бичил ярилцлага. Хэдийгээр энэ улиралд бэртлийн улмаас талбайд гарах боломжгүй болсон ч Жеррард амьдралынхаа талаар энгийн бус асуултуудад хөгжилтэй хариулсныг сонирхоно уу. 

-          Таны шүтдэг хөлбөмбөгч хэн бэ?

-          Жон Барнс. “Ливерпуль”-ийн тоглолтыг сонирхон үзэж эхлэх үед Жон Барнс багийнхаа хамгийн шилдэг нь байсан. Тэр их тайван тоглож, ухаалаг шийдвэр гаргадагт нь их дуртай байлаа. Сүүлд би түүнтэй нэг удаа уулзсан. Тэр өдөр миний амьдралын хамгийн дурсамжтай өдрийн нэг дээ. 

-          Хөлбөмбөгч болоогүй бол юу хийх байсан болоо? 

-          Хэлэхэд хэцүү л юм. Би ухаан орсон цагаасаа л хөлбөмбөгч болохыг мөрөөдсөн. Хэрвээ хөлбөмбөгч болоогүй бол аавыгаа дууриагаад барилгын салбарт л ажиллах байсан болов уу. 

-          Таны тамирчны замнал дахь хамгийн сайхан дурсамжтай үе хэзээ тохиосон бэ? 

-          Олон сайхан дурсамж бий. Гэхдээ Аваргуудын лигийн шигшээ тоглолтод “Милан”-ыг хожсон минь илүү үнэтэй санагддаг. Би тэгэхэд дөнгөж 24 настай байж. Тийм тоглолтод багийнхаа ахлагчаар тоглоно гэдэг нэр төрийн хэрэг. Мөн 2001 онд гурван тэмцээнд зэрэг түрүүлснээ хэзээ ч мартахгүй. 

-          Тэгвэл хамгийн таагүй дурсамж...

-          Афинд өнөөх “Милан”-даа хожигдсон тоглолт. Бид тэгэхэд өрсөлдөгчөө яаж ч чадаагүй. Миний сэтгэл тэгэхэд их гонсойсон. Мөн 2005 онд......................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ  уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.