Сеск Фабрегас: Манай багийнхан авьяас чадвар сайтай ч өөртөө итгэл муутай

2011/04/25
Share |
Хүмүүс:
Сеск Фабрегас: Манай багийнхан авьяас чадвар сайтай ч өөртөө итгэл муутай

“Арсенал”-ын ахлагч Сеск Фабрегас одоо дөнгөж 23 настай. Түүнийг сүүлийн хэдэн жилийн турш унаган баг “Барселона”-даа ирэх хүсэлтэй талаар хангалттай бичсэн билээ. Гэвч “Барса” түүний төлөө их хэмжээний мөнгө хаяж, долоон жилийн өмнө Англи руу илгээсэн академийн хүүхдээ эргүүлэн аваагүй л байна. Сеск Фабрегасын Don Balon-д өгсөн нэгэн дуулиантай ярилцлагыг хүргэе. Энэ ярилцлагыг уншсан “Арсенал”-ын дасгалжуулагч Арсен Венгер “Фабрегасын бичсэнийг гуйвуулсан байна” гэж мэдэгдсэн юм. Харин Фабрегас өөрөө “Миний үгийг гуйвуулж бичсэн байна” гэж албан ёсоор хэлээгүй байгаа юм.

-          Лондонд ирсэн анхны өдрөө дурсана уу. Энд удаан хугацаанд үлдэнэ гэхэд ямархуу сэтгэгдэл төрж байсан бэ?

-          Анхны өдрөө би энд яг үлдэнэ гэдгээ мэдээгүй байсан. Эхлээд гэрээ хийх эсэх талаар ярилцах л гэж ирсэн юм. Гэхдээанхны өдрөөсөө л энд надад найдаж буйг мэдэрсэн. Надад татгалзаж боломгүй боломж олдлоо гэж би бодсон.

-          Цаг агаар ямар байсныг санаж байна уу?

-          Нартай, их халуун өдөр. Зургадугаар сарын халуу шатсан өдөр... Өмнө нь Лондонгийн тухай дүрслэн хэлж байснаас тэс өөр тийм өдөр байсан.

-          “Арсенал”-тай гэрээ хийсэн тэр өдрийг таны амьдралын хамгийн шилдэг өдөр гэж та хэлж чадах уу?

-          Тэгэлгүй яахав. Энэ бол шийдвэр гаргахад амаргүй хэрнээ амьдралыг минь тэр чигээр нь өөрчилсөн үе байлаа. Тэгэхэд ийм алхам хийхэд хэтэрхий нялх байгаа юм шиг санагдаж байсан. Харин энд ирээд хэрхэн надад найдаж буйг хараад харьцангуй хялбар болсон.

-          Тэгээд тэр жил юугаараа сэтгэлд тань хоногшин үлдсэн юм бэ?

-          Та төсөөлөөд үз дээ. Би 16 настай, Ла Масид сургуулийнхаа найзуудын хамт амьдардаг энгийн нэгэн хүү байж. Найзуудтайгаа хөгжилдөн тоглож, зүггүйтэж гүйгээд л... тэгсэн хэрнээ бид нийлээд өсвөр үеийн гурван ч тэмцээнд түрүүлчихсэн байлаа. Лиг, Эзэн хааны цом, Каталоны цом гээд. Лут баг байсан байгаа биз!

-          Тэгвэл тэр 16 настай хөвгүүн “Арсенал”-ын тухай ямар төсөөлөлтэй байсан бэ?

-          Залууст голчлон найддаг сайн дасгалжуулагчтай баг гэдгийг би мэдэж байсан. Мөн тэнд Анри, Бергкамп, Виейра, Пирес нарын шилдэг хөлбөмбөгчид цуглачихсан. Би Английн лигийг шимтэн үздэг байгаагүй л дээ. Хааяа тоглолтуудын тоймыг л таарвал хардаг байсан. Магадгүй тийм байсан болохоор анх очиход амаргүй санагдсан болов уу.

-          Энд ирснээс хойш тухайн үеийн сэтгэгдэл их өөрчлөгдсөн үү?

-          Тэгэлгүй яахав. Энд ирээдбие бялдрын хувьд ч, сэтгэл зүйн хувьд өөр болж, өссөн. Мөн хэрсүү суусан. Энэ хугацаанд би багагүй алдаа хийж, олон зүйлд суралцсан.

-          Та өөрийгөө дэлхийн хамгийн ирээдүйтэй хөлбөмбөгчдийн нэгд тооцож байв уу?

-          Үгүй ээ. Би шилдэг залуусын тоонд багтаж байсан байж мэдэх юм. Гэхдээ нэлээн хэдэн сар гэмтсэн болохоор хүссэн шигээ өсч чадаагүй. 17 настайдаа би 51 тоглолтод оролцож, 18-тайдаа Английн цомд түрүүлж, Аваргуудын лигийн шигшээ тоглолтод гарч үзсэн. Мөн 19 настайдаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Энэ гурван жил маш хурдан өнгөрч, би ч хөлбөмбөгчийн хувьд сайн өссөн. Харин 21 настайгаас эхлээд гэмтэл байнга дагах болж, хөлбөмбөгчийн хувьд өсч дэвжих минь багассан.

-          Та 17 настай байхдаа нэгэн багийн үндсэн бүрэлдэхүүнд тоглох боллоо. Гэхдээ энэ баг таны мөрөөдлийн баг биш байсан...

-          Энэ бол агуу баг байсан. “Ялагдашгүй” баг. Премьер лигт бүтэн улирал нэг ч хожигдоогүй гайхалтай баг. Намайг нэгдүгээр багт тоглож эхлэхэд.......................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vrlagccg NAkKzUkqdtofrywfum, [url=http://jzzfbpmrysnt.com/] jzzfbpmrysnt[/url], [link=http://oencapnbxlev.com/ ]oencapnbxlev[/link], http://khebkydfzgoe.com/
IP:46.161.9.32  2016-04-28 16:34:36
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.