Премьер лигийн энэ улирлын хамгийн оновчтой 10 наймаа

2011/04/26
Share |
Хүмүүс:
Премьер лигийн энэ улирлын хамгийн оновчтой 10 наймаа

Английн Премьер лиг өндөрлөхөд дөрвөн тойрог дутуу байна. Лигийн аваргаар аль баг тодрох нь одоогоор тодорхойгүй байгаа ч гэсэн энэ улиралд хийсэн наймаанаас хамгийн оновчтойг нь нэрлэх цаг иржээ. Ингээд Премьер лигт энэ улирлын өмнө болон дундуур хийгдсэн наймаанаас оновчтой 10-ыг нь онцлон нэрлэж байна. 

Бен Фостер “Бирмингем”. 6 сая паунд. 39 тоглолт 

Жо Хартыг дахин нэг улирал зээлээр тоглуулах боломжгүйг мэдсэн даруйдаа Алекс Маклиш багийнхаа үндсэн хаалгачийг хайж эхэлсэн. Ингээд удаж төдөлгүй “Манчестер Юнайтед”-ын нөөц хаалгач Бен Фостерыг сонгосон юм. Авьяастай ч гэсэн тогтвортой сайн тоглодоггүй Бен Фостер “Бирмингем”-д ирснээр өөртөө итгэлтэй болж, улмаар Английн лигийн цомын аварга болоход чамгүй үүрэг гүйцэтгэсэн билээ. Тэгээд ч түүнийг Английн шигшээ багт дуудах болов. Хэд хэдэн тоглолтод Бен Фостер багаа аварч байлаа. Түүнийг “Бирмингем” 6 сая паундаар худалдан авсан бөгөөд энэ улиралд 39 тоглолтод талбайд гарчээ. 

Али Аль-Хабси “Уиган”. Зээл. 35 тоглолт

 “Уиган”-ы дасгалжуулагч Роберто Мартинес хөлбөмбөгийн ертөнцөд огт дуулдаггүй Оман хэмээх улсын иргэн Алт Аль-Хабсиг “Болтон”-оос улирлын өмнөхөн зээлж авсан. Али бөмбөгийг барьдаггүй хачин зуршилтай. Тэр бөмбөгийг барихын оронд зүгээр л хатгаж орхидог. Түүнээс гадна Премьер лиг дэх хамгийн үсрэлт сайтай хаалгач гэж хэлж болно. Энэ чанар нь “Уиган”-ыг олон ч удаа авраад байгаа билээ. Алдаа хааяа гаргадаг ч гэсэн бүхэлдээ тун найдвартай тоглож, “Уиган”-ын гол хаалгач болж чадсан. Энэ зун түүнийг Премьер лигийн дунд зэргийн багууд авахын тулд тэмцэлдэх магадлал их. 

Давид Луис “Челси”. 21 сая паунд. 10 тоглолт/2 гоол 

Давид Луисийг аваад удаагүй байгаа ч оновчтой наймаа хийсэн гэдэгт эргэлзэх хэрэггүй болжээ. Тэрээр хоёрдугаар сард “Челси”-д ирсэн даруйдаа Премьер лигийн сарын шилдэг хөлбөмбөгчнөөр нэрлэгдсэн. Мөн “Манчестер Юнайтед”, “Манчестер Сити”-гийн хаалганд тун чухал гоол оруулаад амжсан. Эхний тоглолтоосоо л Лондоны багт олон жил тоглочихсон хашир хамгаалагч шиг өөртөө тун итгэлтэй тоглосон. Жон Терри хүртэл түүнийг энэ богино хугацаанд үнэлж, “Тэр манай багийн ирээдүйн ахлагч” гэж хүртэл мэдэгдэл хийгээд амжлаа. 

Яя Туре “Манчестер Сити”. 24 сая паунд. 44 тоглолт/8 гоол

Хэдийгээр “Барса”-гаас түүнийг тийм өндөр үнээр аваагүй ч гэсэн долоо хоногийн цалингийнх нь өндрийг хөлбөмбөгийн ертөнц нэг хэсэг л гайхсан. Барри, Де Йонг, Виейра нарын хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчид байсаар байтал Яя Турег нэмж авсан нь эхэндээ шүүмжлэл дагуулж байв. Гэвч улирлын явцад Яя Туре өөрийгөө............
 
Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.....
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.