Маррико ломбард иргэдийг луйварджээ

2011/04/26
Share |
Хүмүүс:
Маррико  ломбард иргэдийг луйварджээ

Иргэд өөрсдийн үнэт зүйл, эд хөрөнгөө ломбардахдаа "Ломбард" гэсэн бичигтэй л байвал хаа дуртай газраа тавьдаг. Энэ нь өөрсдийнхөө эд зүйлсийг луйвардуулах хэмжээнд хүргэдэг байна.
Баянгол дүүргийн тавдугаар хороонд байрлах "Маррико" ломбард иргэдийн эд зүйлсийг луйвардан зугтаасан хэрэг гарчээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын тавнаас эхлэн үйл ажиллагаа явуулсан тус ломбард арав гаруй хоног ажиллаад иргэдийн эд зүйлсийг аван ор сураггүй алга болсон байна.
Тус ломбардад эд зүйлсээ хадгалуулсан иргэд цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хэргийг шалгаж байгаа аж. Тус ломбардны талаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс тодруулахад, Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зөвшөөрөлтэй 125 ломбард байдаг.
Тэдгээрийн дунд "Маррико" ломбард байгаагүй аж. Иймд иргэд цагдаагийн байгууллагын зөвшөөрөлтэй ломбардад эд зүйлсээ хадгалуулахыг анхаарууллаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.